Түүний энэ тууштай хөдөлмөрийг олон улсад үнэлсэн бөгөөд Байгаль орчны Нобель хэмээгддэг Goldman сангийн шагналын эзнээр тодорсон юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг жил бүр тив тус бүрээс ердөө долоон хүн хүртдэг билээ. Л.Батмөнх гуай Монгол Улсаас энэ шагналыг авсан гурав дахь эрхэм болж, байгаль хамгаалагчдын эгнээнд нэрээ мөнхлөв.
Өдгөө 80 насыг зооглож яваа Лувсандашийн Батмөнх Дорноговь аймгийн Хөвсгөл суманд малчин айлын хүү болон мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд, цахилгааны мэргэжлээр сурч, ажлын анхны гараагаа Дархан-Уул аймгийн Эрчим хүчний үйлдвэрээс эхэлж байсан аж.
Үүний дараа Лаос улсад ажиллах топ таван инженерийн нэгээр шалгарч явсан удаатай. 1988 онд Армени улсад хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүний амь эрсдсэн эмгэнэлт үед тэрээр хүмүүнлэгийн тусламжийн багт ажиллаж, сургууль, эмнэлгийн цахилгаан холболтын ажлыг хийж явжээ.