Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан гарагт хүмүүсийг гэртээ байхыг уриалж, 50 кг-аас бага жинтэй хүмүүс "амархан хийсэж магадгүй" гэж анхааруулсан байна.
Бээжин хотын оршин суугчид энэхүү зөвлөмжийг дагаж гэртээ байжээ. "Бээжингийн хүн бүр үнэхээр сандарч байсан. Өнөөдөр гудамжинд гарсан хүн бараг байхгүй. Гэхдээ миний төсөөлж байсан шиг хүнд байсангүй" гэж нутгийн нэгэн иргэн Ройтерс агентлагт ярьжээ.
Хятад улс салхины хурдыг 1-17 хүртэлх шатлалаар хэмждэг. Хятадын цаг уурын албанаас 11-р түвшний салхи "ноцтой хохирол", харин 12-р түвшний салхи "маш их сүйрэл" авчирдаг гэж мэдээлэв. Энэ амралтын өдрүүдэд салхи 11-13-ын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC