ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Украины талтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.
Энэ нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Путин Украины талтай шууд яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн анхны тохиолдол болж байна.
Талууд өнгөрсөн амралтын өдрөөр Улаан өндөгний баярыг тохиолдуулан 30 цагийн турш гал зогсоохоор болсон ч цаг дуусаагүй байхад үүнийгээ зөрчиж, довтолсон хэмээн нэг нэгнээ буруутгасан юм.
Тэгвэл Путины хувьд үүнийг үргэлжлүүлж, цаашид гал зогсоох хэлэлцээ хийхэд нээлттэй гэдгээ ч мэдэгдсэн байна.
Путин "Бид үүний талаар үргэлж ярьж ирсэн. Бид энхийн аливаа санаачлагад эерэг хандлагатай байдаг. Киевийн төлөөлөгчид ч мөн ийм хандлагатай байна гэж найдаж байна" хэмээн ярьжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит шөнийн мэдэгдлээрээ иргэний байгууламжуудад цохилт өгөхгүй байх саналдаа бат зогсож буй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх ямар ч яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Талуудын яриа хэлэлцээ энэ долоо хоногт Лондон хотноо болох төлөвтэй байна.
Саяхан АНУ-ын талаас Орос, Украиныг энхийн хэлэлцээнд ойрын хугацаанд ахиц дэвшил гаргахгүй бол энэ хэлэлцээг зуучлах ажиллагаагаа зогсооно хэмээн "сүрдүүлсэн".
Эх сурвалж: Reuters