УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойтой холбоотой цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж буй талаараа өнөөдөр /2024.04.11/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
Оюутолгойн бүлэг орд ашиглалтын таван тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёр тусгай зөвшөөрөл буюу нийт нөөцийн 30 гаруй хувийг Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Онтре компани эзэмшдэг.
Нэгдүгээрт, 2024 оны 12-р сарын 19-нд Канадын Банкуверийн Арбитрийн шүүхээс нэг шийдвэр гарсан нь Онтре, Оюутолгой хоорондын 2005 онд хийсэн гэрээг албажуулах үүрэг хүлээсэн. Өнөөг хүртэл албажаагүй байсан гэсэн үг.
Үүн дээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хувьцаа эзэмшигчийн хувьд Онтре-гийн лиценз дэх баялаг нөөцийн хэдэн хувь нь хамаарах вэ гэдэг асуултад хариулт авах ёстой. Засгийн газар энэ хоёр лицензэд хамаарах баялаг нөөцийн асуудлаар Оюутолгой болон Онтре-той хэлэлцээрт орох ёстой.
Тусгай АМНАТ-аар, эсвэл хувь эзэмшлээр байх уу? Санхүүгийн моделоор тооцож, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах ёстой.
Хоёрдугаарт, Татварын асуудал байна. 2013-2015 онд 377 тэрбум төгрөгийн татвар, алдангийг Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойд ногдуулсан. 2016-2018 онд 649 тэрбум, 2019-2020 онд 279 тэрбум төгрөг, 2013-2020 онд нийт 1.3 их наяд төгрөгийн татварын маргаантай асуудал байгаа.
2025 оны нэгдүгээр сарын 22-нд “The Australian Financial Review” гэж олон улсын хэвлэлд “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газарт 295 сая ам.доллар буюу 814 тэрбум төгрөгөөр татвараа тооцуулъя гэсэн санал өгсөн гэж мэдээлсэн.
Монголын талаас 1.3 их наяд төгрөг нэхэмжилсэн ч олон улсын хэвлэлд 814 тэрбум гэж гарлаа. Тэгэхээр эцсийн шийдвэр яаж гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Рио Тинто компани Transfer pricing буюу олон улсын үнэ шилжилтийн механизмыг ашиглан татвараас үндэстэн дамнан зайлсхийх явдал байдаг. Үүнээс сэргийлэх хүрээнд Монгол Улсаас 2012 онд Оюутолгойн толгой компани Нидерландын вант улсад бүртгэлтэй байсан. Тухайн үед Монгол Улс Нидерландтай давхар татварын гэрээтэй байсан. Үүнийгээ ашиглан үндэстэн дамнасан татвараас зайлсхийх хүрээнд татварыг цуцалсан.
2023 онд Оюутолгой компани Нидерландын Вант улс дахь толгой компаниа Монгол Улстай давхар татварын гэрээтэй Сингапур улс руу шилжүүлсэн. Тэгэхээр үүнд үндэстэн дамнасан татвараас зайлсхийх үнэ шилжилтийн механизм үйлчлэх вий гэсэн эрсдэл гарч ирж байна. Энэ эрсдэлээс хамгаалах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ямар ажлууд хийж байна вэ? гэсэн асуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж, хариулт авахыг хүсэж буйгаа мэдэгдлээ.