Энэ сарын 22-нд Туркийн цанын баазын зочид буудалд гал гарч, 78 хүн амиа алдсан. Тэдний 36 нь хүүхэд байжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан 28 хүнийг баривчилжээ. Тэдний дунд зочид буудлын удирдлагууд, мужийн захирагчийн орлогч, гал түймэртэй тэмцэх газрын дарга, нэг гал сөнөөгч багтсан байна.
Зочид буудлыг нэг гэр бүлийнхэн удирддаг байжээ. Зочид буудлын эзэн, түүний хүргэн (гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан), санхүүгийн захирал, тогооч, цахилгаанчин, гал тогооны ажилтнуудыг ч саатуулан шалгаж байна. Учир нь зочид буудлын галын дохиолол ажиллаагүй, гал унтраах систем нь хангалтгүй, яаралтай үед ашиглах ослын гарцууд буудалд цөөн байжээ.
Мөн буудлын ажилтнууд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаагүй байна.
Эх сурвалж: BBC