Цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар бүртгэсэн гэмт хэрэг зөрчлийн талаар НЦУГ-ын хурлын танхимд мэдээлэл өгөв.
Зөрчлийн хэрэг бүртгэх албаны Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э. Саруул, МБА-ны Тусгай субьектээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга нар мэдээлэл өглөө.
-Бид өнөөдөр өглөө Шадар сайд С.Амарсайханы бие төлөөлөгчөөс өргөдөл хүлээн авсан. Өргөдөлд байшингийнхаа цонхон дээр буу барьсан хүүгийн зургийг эвлүүлж, илт худал мэдээлэл түгээсэн тул шалгаж өгөхийг хүссэн байв. Энэ зургийг хамгийн анх hardnews.mn цахим хуудас нийтэлжээ. Шалгалтаар энэ нь эвлүүлэг байсныг тогтоосон. Мөн зургийг нийтэлсэн сайт залруулга гаргасан, Шадар сайд С.Амарсайханы хүү гадаад улсад байгаа гэв.