Нөхөн үржихүй, үргүйдлийн салбарын эмч нар чуулж судалгааны ажлын үр дүн, шинэ технологийн талаар хэлэлцдэг Reprotalk олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.09.06) Улаанбаатарт болов.
Энэ удаагийн хурал “Reprotalk 2024 Reproductive treatment: Beyond the basic to clinic” сэдвийн хүрээнд үргэлжилж, үргүйдлийн эмчилгээний үр дүн, сүүлийн үеийн дэвшилтэт ойлголт, эмнэлзүйд нэвтэрч буй шинэ аргуудын талаар ярилцлаа. Тухайлбал, АНУ, Унгар, Украйн, Монгол улсын эрдэмтэн судлаачид илтгэл, судалгааны ажил хэлэлцүүлэв.
Хуралд АНУ-ын Stanford-ийн их сургуулийн профессор Ruben Alvero, Унгар улсын Хүний нөхөн үржихүйн нийгэмлэгийн тэргүүн Attila Vereczkey, Украйн улсын Нөхөн үржихүй анагаах ухааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Mykola Gryshcenko, АНУ-ын Хойд Калифорниагийн нөхөн үржихүйн анагаах ухааны холбооны ахлах эмбриологич Б.Одгэрэл, АШУҮИС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн багш Ч.Наранцог нарын хүмүүс оролцлоо.
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Болорчимэг “Эндометриозын оношилгоо, эмчилгээ” сэдвээр илтгэл танилцуулав. Түүний илтгэлээс онцолбол:
“Умай дотор эндометрийн эд байдаг. Гэтэл энэ нь умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг эндометриозын эмгэг гэнэ.
Эндометриоз нь дараах эрхтнүүдэд байрлах нь элбэг. Үүнд:
- Өндгөвч
- Гуурсан хоолой
- Умайн гадаргуу
- Умайн арын хүнхрээ
- Гэдэс орчимд
- Давсаг
- Шулуун гэдэс
Эндометриозоор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа бөгөөд ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрдэг. Эндометриозын үе шатаас хамааран илрэх зовуур, шинж тэмдэг нь хүн бүрд харилцан адилгүй. Гэхдээ тухайн эмэгтэйд доорх шинж тэмдгүүдээс 1 ба түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эндометриозыг сэжиглэнэ.
Эндометриозын гол зовуур:
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Бэлгийн харьцааны үед болон хүндээр, хөнгөнөөр бие засахад өвдөх
- Шулуун гэдэснээс цус алдах
- Цустай шээх
- Мөрөөр өвдөх
- Сарын тэмдгийн мөчлөгөөс хамааралтай цээжний хөндийд хий хурах
- Сарын тэмдгийн мөчлөгийн хамааралтай ханиалгах, цустай ханиах, цээжээр өвдөх
- Мөчлөгийн хамааралтай сорвиор өвдөх, хавагнах
- Ядарч сульдах
- Үргүйдэл
Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 50 хувь нь эндометриозтой байдаг. Энэ өвчний шинж тэмдгийг жирэмснээс хамгаалах дааврын эмүүд бүдгэрүүлдэг. Улмаар хожуу оношлох нь үргүйдэл зэрэг ноцтой асуудлыг дагуулдаг. Шинж тэмдэггүй удаан үргэлжилснээс өвчин даамжирч, хүндрэх шалтгаан болж байна.
Эндометриоз үүсэх эрсдэлт хүчин зүйлс:
- Умай, гуурсан хоолойн гаж хөгжил
- Сарын тэмдэг их ирэх
- Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа урт (7 өдөр)
- Төмөр дутагдлаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутмагшил
- Анхны сарын тэмдэг эрт үзэгдэх
- Сарын тэмдгийн мөчлөг богино байх (27 өдөр)
- Гэр бүлийн гишүүд эндометриозтой байх.
Хэрэв эндометриоз өвчтэй эсэхээ оношлуулах бол:
- Эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө авах
- Үтрээний эхо оношилгоонд хамрагдах
- Умайн гуурсан хоолойн рентген зураг авахуулах
- Хэвлийн хөндийн оношилгооны дурангийн мэс засал хийлгэх шаардлагатай юм байна.
Дэлхий дахинд нөхөн үржихүйн насны 6 хүн тутмын 1 нь үргүйдлийн асуудалтай гэсэн статистик байдаг. Манай улсын хувьд ч мөн үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулан, үргүйдлийн талаар баримтлах төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцлов. Мөн дэлхийн олон оронд өсвөр насны охидын үргүйдэлд анхаарах болжээ.