Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүдэд бэлэг илгээжээ. УИХ-ын гишүүн Г.Очирбат өнөөдөр /2024.12.13/ хотын даргын бэлгийг танилцуулав.
Тэрбээр, Өглөө ажилдаа ирэхэд ийм бэлэг байна. Нийслэлийн 365 жилийн ойн медаль, 429 мянган төгрөг гэсэн шошго бүхий сэнжтэй мөнгөн аяга. Тансаг хайрцаг дотор дэвтэр, бал, нэрийн хуудасны гэр байна. Үнийн дүнг нь багцаалдвал 700-800 мянган төгрөг болохоор байна. Нийслэлийн төсвөөс нэг гишүүнд ийм үнэтэй бэлэг өгч байна.
Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Төсвийн мөнгийг ингэж үргүй зарцуулдгаа больё. Яах вэ, хотоос сонгогдсон гишүүддээ "Хотын ой боллоо" гээд дугтуйтай мэндчилгээ явуулж болно шүү дээ” гэж шүүмжлэв.