УИХ-ын гишүүд тангараг өргөх ёслолын үеэр Ч.Лодойсамбуу гишүүнээс сэтгүүлчид асуулт асуун хариулт авав.
Тэрбээр “Анх удаа тангараг өргөж үзлээ. Өмнө нь тангараглая, амлая гэж хэлж байгаагүй юм байна. Намын болон бүлгийн гишүүдэд хандаад тангаргаа санаарай, намайг ойлгоорой гэж хэлэн тангаргаа өргөөд гараад ирлээ.
-Танай намын бүлгийн даргын томилгоо ямар шатандаа явж байна вэ? Дотроо зөрчилдөөнтэй, ойлголцохгүй байна гэж байна шүү дээ?
-Манайх зөрчилдөөгүй байх өө. Гайгүй зөрчилдөөгүй.
-АН-ын дарга Л.Гантөмөрийг огцорсон гэх мэдээлэл тарсан шүү дээ.
-Албан ёсоор огцорсон гэх мэдээлэл гараагүй шүү дээ. Зарим нэг гишүүн дургүйцлээ илэрхийлж байх шиг байна. Өмнөх суудлаа ахиулсан огцрох шаардлага байхгүй. Нам дүрмээрээ явах байх.
-Намын дүрэмд хоёр өөр заалт байна гэж байна шүү дээ. Нэгдүгээрт олонх бүрдүүлж чадаагүй учир огцорно гэж байсан?
-Тухайн заалт өмнөхөөсөө олонх суудал авч чадаагүй бол гэж заасан байгаа. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ яасан байж таарах уу. Өмнөхөөсөө олон суудал авч чадаагүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг намын дүрмээрээ шийднэ. Наана нь гишүүд янз бүрийн ярина.
-Сөрөг хүчний бүлгийн даргаар Х.Баттулга, Х.Алтанхуяг нарыг томилно гэсэн мэдээлэл гарлаа?
-Үгүй байлгүй дээ тэр хоёр. Хэрэггүй байх өө. Одоо болно шүү дээ.