“Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал, тус компанийн мэргэжлийн зөвлөх, ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн ЭША, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр, Академич, Монголын мал эмнэлгүүдийн дунды хоршооны зөвлөх Я.Ганболд, геологич, Геологийн шинжлэх ухааны доктор Г.Жамсрандорж нар мэдээлэл өглөө.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд нэгдүгээр сарын 17-нд буюу маргааш гарын үсэг зурах болсныг мэдэгдсэн. Гэрээнд гарын үсэг зурах эрхийг:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
- Сангийн сайд Б.Жавхлан
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
- Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон билээ.
"Мон атом" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал, Оюутолгойн дараа орох хоёр дахь том хөрөнгө оруулалт энэ төслийн өгөөжийн 50+1-ээс дээш хувийг Монголын ард түмэн хүртэнэ. Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жилд зөвхөн Франц төдийгүй Европт цахилгаан, эрчим хүч болно нийлүүлэгдэнэ. Хүн төрөлхтөн шинжлэх ухааны түшиж хөгждөг бөгөөд уран бол шинжлэх ухааны гайхамшиг юм.
Н.Тэгшбаяр, Газрын дор 150-180 метрийн гүнд олборлохуйц хэмжээний уран байна. Тэр урантай орчны ус цацрагийн хувьд хоруу чанартай. Тиймээс тэр орчны усыг зөвхөн уран олборлохоос өөрөөр ашиглах боломжгүй. Цэвэр усыг бохирдуулна гэсэн буруу ойлголт байгааг үүгээр залруулж байна.
2-рт, уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Тэр утгаар ураныг эрж хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой бүх үйл ажиллагаа Монгол Улсын Цөмийн энергийн комисс болон Олон улсын атомын энергийн агентлагаас баталсан дүрэм журмын дагуу явагдана. Энэ талаар гэрээнд уран олборлох үйл ажиллагаа дүрэм журмын хүрээнд явж байгаа эсэхийн ОУАЭА-ийн шинжээчид 3-4 жилд нэг удаа шалгаж, зөвлөмж гаргана.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд технологийн туршилт хийж газар дор уусган баяжуулах аргаар 10 мянган тонн уран гаргаж авсан. Дэлхий нийтэд олборлож буй нийт ураны 56-60 хувийг энэ технологиор олборлож байна. Энэ аргаар уран олборлосонтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ дэлхий нийтэд өнөөг хүртэл тэмдэглэгдээгүй.
-Газар дор уусган олборлох арга гэж юу вэ?
Д.Далайжаргал, Газар дор уусган олборлох технологиор олборлоно. Уран газрын гүнд 170-200 метрт элсэнд наалдсан байдаг. Элсэнд наалдсан ураныг 2 хувийн саармагжуулсан хүхрийн хүчлийн тусламжтайгаар гаргаж авдаг. 100 литр усанд 2 литр хүхрийн хүчил хийсэн уусмалыг газарт шахахад элсэнд наалдсан уран шингэж хайлдаг. Тэгэхээр урантай усыг гарган авч, уснаас нь ураныг салгаж шингэн биетээс шар нунтаг гэх хатуу биетийг салгаж авдаг технологи юм. Газар дор их хэмжээний ус байхгүй. 10 хувь нь ус, 20 хувь нь элс шороо байгаа. Усаа дахин ашиглана.
-Уран олборлох нутаг дэвсгэр гаж хөгжилтэй, өвчтэй мал төллөсөн талаар нэг хэсэг шуугиж, шүүмжилсэн. Энэ үнэн үү?
Я.Ганболд, Малын эмгэг, эрүүл мэндийн асуудлаар 2012 оноос ярьж байна. Тэрнээс хойш найман удаагийн судалгаа, шинжилгээ хийсэн дүнгээс харахад ураны хайгуулын явцад, малын ямар нэг өвчний эмгэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гараагүй.
Хоёрдугаарт, Олборлож буй шар нунтаг гэдэг технологийн процесст ороогүй химийн элемент гэж ойлгож болно. Олон толгойтой мал гарлаа гэдэг мэдээлэл гардаг. Мал эмнэлгийн хүрээлэнд ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэсэн нэг ч тохиолдол байхгүй. Мөн Дорноговь аймаг болон Улаанбадрах сумын Мал эмнэлгийн газарт ийм дүгнэлт байхгүй.
Мал эмнэлгийн байгууллагаас явуулсан судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд уран олборлох үйл явцад сөрөг нөлөө илрээгүй. 2023 онд Улаанбадрах суманд найман сарын турш малын үзлэг, шинжилгээ хийсэн. Улаанбадрах болон хажуугийн хоёр, нийт гурван сумын 57 айлын 396 малд үзлэг, шинжилгээ хийж, дээж авч лабораторийн 6-7 төрлийн шинжилгээ хийсэн. Улаанбадрах сумыг хажуугийн сумтай харьцуулж үзсэн. Хүмүүсийн яриад байгаа олон толгойтой мал Алтанширээ, Мандах суманд тус бүр нэг илэрсэн. Улаанбадрах суманд 2022-2024 онд нэг ч илрээгүй.
Улаанбадрах сумын малын 37 хувь тэжээл боловсруулах замын өвчинтэй, 29 хувь нь амьсгалын замын өвчинтэй байсан. Тэгэхээр цацрагаас үүдэлтэй сөрөг нөлөө байхгүй. Цацраг малын арьс, үсэнд сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Бид нар 10 мянга гаруй малд үзлэг хийхэд арьсны өвчтэй нэг ч мал гараагүй. Тэгэхээр цацрагийн нөлөө байхгүй гэсэн үг. үүнийг бид нар малчин айл бүрд орж танилцуулсан. Сүүлийн 4-5 жилд Улаанбадрах сумын иргэд маш сайн ойлгосон. Сумын иргэд үйлдвэр нь хурдан ашиглалтад ороосой, ажлын байртай болно гэж хүлээж байгаа.
Орано групп малд сөрөг нөлөөгүй технологи ашиглана, малд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг байнга хийнэ. Малын үзлэг, шинжилгээ, нөлөөллийн үнэлгээний зардлыг Орано групп гаргана гэж гэрээнд тусгасан. Мөн Монголын мал эмнэлгийн байгууллага урьдчилан сэргийлэх, хянах, мониторингийн үйл ажиллагаа явуулна.