Монгол Улсын хүний гавьяат эмч анагаах ухааны доктор профессор З.Гэрэлмаатай ярилцлаа.
Тэрээр өнөөдөр болж буй “Дутуу төрөлт: Сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын чухал оролцогчдын нэг.
Хүн ам цөөн манай улсын хувьд эх нярай, хүүхдийн эрүүл мэндийн асуудал чухал. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Хөхний сүү бол хүүхдэд хамгийн хэрэгтэй бүх бодисыг агуулсан байдгаараа юугаар ч орлуулшгүй хоол тэжээл болдог
-Сургалтын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Эх нярай хүүхдэд тусламж үзүүлдэг эмнэлгийн ажилчдад дутуу төрөлт, дутуу төрсөн нярайд авах арга хэмжээний талаар мэдлэг олгох мөн имж эх амаргааны ур чадварыг нь сайжруулах үндсэн зорилготой.
-Тус сургалтад ямар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа вэ?
-ЭМЯ-ны мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын бүх амаржих газар, 21 аймгаас эх барих, эмэгтэйчүүдийн болон нярайн эмч нар оролцож байна. АШУҮИС-ийн багш, ажилчид оролцож байна.
-Өнөөдрийн сургалтын нэг хэсэг болох имж эх асаргааны онцлогийн талаар тайлбарлаж өгөөч?
-Дутуу төрсөн нярайг ээж нь өөрийн нүцгэн биеэр тэвэрч тусгай хэрэгслийн тусламжтай 24 цаг хүртэл хугацаанд байлгадаг. Ингэснээр эх нярайд хоёуланд нь өндөр ач холбогдолтой.
Нярайн өвчин хурдан эдгэрэх, эхийн зүрхний цохилт хүүхдийг тайвшруулна. Мөн эхийн сэтгэл санаа ч тайван байна. Улмаар эхэд сүү сайн орно. Хөхний сүү бол хүүхдэд хамгийн хэрэгтэй бүх бодисыг агуулсан байдгаараа юугаар ч орлуулшгүй хоол тэжээл болдог. Эхийн арьсны нянгууд нярайд хүрснээр халдвараас илүү сэргийлэх бөгөөд хүүхэд эндэх эрсдэл 50 хувь буурдаг. Тоног төхөөрөмж шаардахгүй. Өртөг зардал багатай үр дүн өндөртэй арга юм. Сүүлийн үед гэр бүлийн өөр гишүүд аав, эмээ нар нь имж асаргааг хийхийг дэмжиж байгаа. Аав нь оролцсоноор гэр бүл илүү бэхжих, хүүхдээ илүү хайрлах зэрэг нөлөө үзүүлдэг. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай оронд энэхүү арга их тохирсон. Хөдөө орон нутагт нярайг хэрхэн тээвэрлэх асуудал шийдэгдээгүй байдаг. Иймээс имжих арга үр дүнтэй гэж хэлж болно. Яг энэ чиглэлээр мэргэшсэн гадаадын мэргэжлийн хүнийг урьж авчран лекц оруулж байна.
Имж эх асаргааг улсын хэмжээний төсөл хөтөлбөр, бодлого боловсруулж тогтвортой үйл ажиллагаа болгох нь чухал байна
-Дутуу төрөлт, нярайн эндэгдэл нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар хэлж өгвөл?
-Дутуу төрөлтийн шалтгаан маш олон янз байдаг. Нийгэм эдийн засаг, ядуурал, ажил хөдөлмөрийн орчин, амьдралын нөхцөл болдог. Эхчүүдийн эрүүл мэндийн асуудал дундаа бэлгийн замын халдварт өвчин дутуу төрөлтөд нөлөө үзүүлдэг. Хоол тэжээл эрдсийн дутагдал ч нөлөөлдөг. Гэхдээ манай орны хувьд дутуу төрөлт харьцангуй бага буюу нийт төрөлтийн 4-6 хувь байдаг.
-Эмч мэргэжилтнүүдээс гадна, эцэг эхчүүд хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Гэр бүл төлөлтөөс эхэлж хариуцлагатай хандах хэрэгтэй. Өмнө нь шинжилгээнд хамрагдаж өөрийгөө эрүүлжүүлэх, зөв зохистой хооллодог байх хэрэгтэй. Илүүдэл жинтэй эхчүүд дутуу төрөх нь их байдаг. Мөн эхийн нас чухал. 19 наснаас өмнө эсвэл арай хожуу төрөлт буюу 35 наснаас дээш үед жирэмслэх нь нөлөөлдөг. Мөн агаарын бохирдол их том хүчин зүйл болдог. Эдгээр зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй.
-Цаашдаа энэ чиглэлээр төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулах уу?
-Энэ сургалт анагаахын боловсрол олгох хөтөлбөрт орвол эмч мэргэжилтнүүдэд оюутан цагаас нь зааж эхэлнэ. Харин ажлын байранд гарсан эмч нарт энэ чиглэлээр тасралтгүй сургалт явагдах ёстой. Ер нь имж эх асаргааг улсын хэмжээний төсөл хөтөлбөр, бодлого боловсруулж тогтвортой үйл ажиллагаа болгох нь чухал байгаа юм.
Б.Төрбаяр