УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Сүүлийн хэд хоног ажиглаж байхад Ерөнхий сайд болон сайд нарт нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад хэвлэлээр, сошиалаар бие биеэ яасан их харлуулдаг юм. Ерөнхий сайд, сайдаар ажиллахаар нэр цэвэр хүн монгол төрд байгаа юм уу.
Сүүлийн 10 жилд МАН дангаараа засагласан. Ард иргэдийн амьдралын чанар ямар байгаа нь тантай болон танай намтай холбоотой. Алдсан байж болно, алдаагаа засахын тулд юу хийх вэ?
Нэгдүгээрт, авлигагүй төр. Авлига бол эрх мэдэлтэй нам, эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой. Манай улс МАН-ын хурган дарга нарын хулгай нүүрлэсэн улс болж хувирлаа. Огт бизнес хийгээгүй, төрөөс төрсөн тэрбумтнууд Ривер гарден, Скай гарденд амьдарч байна. Энд хотхонуудад төрийн хэчнээн албан хаагч амьдарч байгаа судалгааг би хийж байгаа хүн л дээ.
Та авлигатай тэмцэж чадах уу? Авлигатай тэмцэнэ гэдэг та намтайгаа тэмцэнэ гэсэн үг гэв.