gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

32 дахь ерөнхий сайд огцрох хүртэл ямар үйл явдлууд хэрхэн өрнөв?

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-06-03
45
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
45
Twitter logo
Улс төр
2025-06-03

32 дахь ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийг суудлаас нь буулгах хүртэл ямар үйл явдлууд хэрхэн өрнөв?  Эргэн санацгаая.

2025-03-17-ноос 18-нд шилжих шөнө
"Ноорог креатив студио"-д шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авчээ. О.Уламсайхан "Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгалаа. Бидэнд өмгөөлөгчтэй маань уулзуулах боломж олгоогүй. Бид өмнө нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр мөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлжээ" гэв.

2025-03-19
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр  шалгагдаж байгаа нэг этгээдийн зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжжээ. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч бий. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" гэв.

2025-03-24
"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцуулав. 

"Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй ч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн. Бид хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ий ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэлэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодруулсан" гэв.

2025-04-25
Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад "С.Баярцогтод хариулъя" гэж ёжлов.

2025-05-09
Нүүр номын "Ажлаа хий" хуудсанд О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлгүүдийн үнэ, зургийг анхлан нийтэлжээ. Энэ хуудас 2023 оны арванхоёрдугаар сараас хойш идэвхгүй байсан байна.

2025-05-14
Огцрох амархан жагсаал Төв талбайд эхэлж, "Ноорог креатив студио"-гийн үүсгэн байгуулагчид зохион байгуулагчаар ажиллав.   

2025-05-14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг иргэн Г.Доржтүвлэн uih.mn цахим хуудсанд нээлттэй байршуулав. Нийт 59457 хүн гарын үсэг зуржээ.     

2025-05-19
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар "Огцрох амархан" жагсаалд оролцон, гарын үсгээ зурав. Дараа нь Д.Энхтүвшин, Д.Ганбат гишүүн нэмэгдэв.

2025-05-20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан 26 редакц нэгдэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлэв.

Шаардлагад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтмол хугацаанд ямар нэг эвлүүлэггүй, олон нийтэд нээлттэй, шууд ярилцлага өгдөг байх, энэхүү үйл ажиллагааг албажуулах зорилгоор “Ерөнхий сайдын мэдээлэл өгөх журам”-ыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай тусгасан ч шаардлагыг хэрэгжүүлээгүй.

2025-05-22
МАН-ын VI бага хурал болж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ шийдэв.Тус намын бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хуралдаа иржээ. Нууцаар санал хураахад тэдний 62 хувь нь одоогийн хамтарсан Засгийн газрыг тараах нь зөв гэсэн байна.

2025-05-23
МАН-ын бага хурлын шийдвэрийн дараа АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын ажлаа хүлээлгэн өгнө гэв.

2025-05-26
"Огцрох амархан" жагсаалын зохион байгуулагчдын нэг Ж.Өнөмөнх "Өнгөрсөн өдрүүдэд үйл ажиллагаанууд давхацлаа, сөрөг жагсаал боллоо. Хамгийн эхний шаардлагаа бүгдээрээ саная. Орлогоо л нотол шүү дээ. Орлогоо нотлохоос бусад бүх зүйлийг хийчихлээ, засаг, төр намын асуудал яригдаж байна.

Зүгээр л орлогоо нотлох асуудлыг ингэж хүндрүүлсэн. Монгол ардчилсан улс, тиймээс иргэд шаардлага тавьж байсан бол засаглалын тэргүүн хариу өгөх үүрэгтэй. Гэтэл 13 хоногт Ерөнхий сайд, МАН-ын бага хурлаас, ер нь төрөөс ямар хариу өгөв?" гэв.

2025-05-27
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа  Бидэнд айгаад байх юу ч байхгүй. Хулгай хийсэнгүй, тендер авч мөнгө угаасангүй. Биднийг "MCS" компанийн хамаарал бүхий жагсагчид гэж үзэж байвал шалга л даа. Цагаа тулахаар тэгж чадахгүй байгаа юм. Бид нар Ерөнхийн сайдын бэрд 20 сая төгрөгийн цүнх авч өгөөд нисдэг тэргээр аялуулсан юм уу? Сүүлдээ бид нар ч буруутай юм уу гэмээр гайхаж байна. Эцсийн эцэст "Баяраа өөрөө л ойччихсон шүү дээ."  гэж ярив.

2025-05-28
АТГ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүлийн хүн болон ах Ж.Мэндбаярыг дуудаж, байцаалт авсан. Маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотлох баримтаа цуглуулж ир гэсэн хэмээн УИХ-ын гишүүн мэдэгдэв.

2025-05-28
Засгийн газрын /2025.05.28/ ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, эсэх асуудлыг кабинет дотроо хэлэлцжээ. Ерөнхий сайдыг Бага хурлаар бус УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулдаг. Иймээс хамтарсан Засгийн газар үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нар 100 хувь дэмжиж саналаа өгчээ. 

2025-05-29
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.

2025-05-29
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлж, "Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан байр сууриа тодорхой илэрхийлье.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэв.

2025-06-02
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд нууцаар санал өгсөн гишүүдийн олонх нь итгэл үзүүлэхгүй гэж шийдвэрлэлээ.    

2025-06-03
"Огцрох амархан" жагсаалын хаалт болов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан