Энэ сарын 10-нд буюу өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдав.
Хурлаар автомашины татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар "Энд таван төлгөн коммунист иржээ. Хотын гудамжаар хүн загнаад л явдаг саарал хувцастай дарга шигээ болжээ, та нар.
Иргэдтэйгээ харилцаа байхгүй. Хүмүүс өдөр бүр Ulaanbaatar.mn рүү дарж ороод, та нарт санал өгөх гээд сууж байх уу. Та нарт иргэдийг машинтай нь байлгая, аз жаргалтай хотод амьдруулъя гэдэг сэтгэл алга.
Ажил, амьдралаа зохицуулах гээд хүн машинаа авч унана, лизингээр авах үгүй нь та нарт хамаагүй. Яагаад та нараас заавал зөвшөөрөл авч машинаа лизингээр авч унах ёстой юм бэ. Ийм коммунист сэтгэлгээнээсээ сал. Инженерийн шийдэл хайх байтал татвар нэмэв. Хоёрхон хүнээс санал авчхаад УИХ-ын түвшинд асуудлаа яриад сууж байгаагаасаа ичих хэрэгтэй.
Э.Бат-Үүл дарга цэцэг алагласан хот өгсөн шүү дээ. Одоо түгжрэл, стресс л байна” гэжээ.
Хотын дарга Х.Нямбаатар нүүр номоороо дамжуулан хариу барив. Тэрээр "Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ?
Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ? Өнөөдөр томроод байгаа Даваагийн ЦОГТБААТАР гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой.
Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарьж эхэлдэг" гэжээ.