gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Огцрох яг амархан уу?

Нийтлэлчийн булан
2025-06-16
114
Twitter logo
114
Twitter logo
Нийтлэлчийн булан
2025-06-16
Огцрох яг амархан уу?

"Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр, эдийн засагч С.Өнөрийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Огцрох амархан хөдөлгөөний жагсаал 22 хоног үргэлжлээд зорилгодоо хүрээд тарав. Үүнийг Жагсаал 2.0 буюу шинэчлэгдсэн жагсаалын хэлбэр боллоо гэж харлаа. Холбогдуулан хэд хэдэн жижиг сэдвийг хооронд нь зүүж танилцуулъя. Огцрох яг амархан уу?

Жагсаал

Хаадын бунханд ажиллаж асан урчуудын цалинг өгөөгүйгээс ажлаа хаян, суулт хийсэн нь түүхэнд бичигдсэн хамгийн анхны жагсаал аж. Энэ нь даруй 3100 жилийн өмнө Египетэд болсон явдал. Жагсагчид заргаа авч, цалингаа тавиулсан.

Ер шударга бус явдал болоход иргэд нь талбайдаа гарч эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлэх явдал нь оюун ухаант хүн, аливаа нийгмийн жам ёсны үзэгдэл бөгөөд дэлхийн ихэнх улс орон үндсэн хуульдаа, олон улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгасан аж. Бичиж тэмдэглээгүй л болохоос биш балар эртний хүн, бүр нарийндаа мичний төрлийн амьтад ч шударга бус зүйл тохиолдоход удирдагчийнхаа эсрэг хамтран эсэргүүцэх нь бий. Тийм учраас шударга бус байдлыг эсэргүүцэх, эвлэлдэн нэгдэх гэдэг нь жам ёсны юм аа.

Монгол дахь жагсаал

Манжийн үеийн Монголд дугуйлангийн (нэрсээ дугуйлан бичиж, хэн удирдаж буйгаа нуудаг) хэлбэртэй иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн байсныг онцлууштай. Хэдийгээр жагсаал, цуглаан биш боловч зохион байгуулалттай иргэний хөдөлгөөн байв. Эвлэлдэн нэгдэх явдал нь 1911, 1921 оны хувьсгалаас ч өмнөх үзэгдэл байв. Анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн зарлигаар Ж.Цэвээний 1914 онд туурвисан Улсын эрх бүтээлд “Хүмүүн бүрд аливаа хэргийг цугларан хэлэлцэх, шүүмжлэх эрх буй”, “Хүмүүн бүрд гагцаар буюу эсхүл бусад лугаа эвлэж нэр нийлэн засгийн газраа [төрд] хэрэг мэдүүлэх арга буй” хэмээн тунхаглажээ.

Жагсаалын дараагийн чухал цаг үе нь 1989-90 он ба энэ тухай илүү ихийг нуршимгүй. Үүнээс хойш 2008 оны 7-р сарын 1-ний жагсаал эмх замбараагүй байдалд хүрч, улмаар төр иргэнийхээ амь насанд хүрсэн хар түүх ч бий. Харин сүүлийн үеийн органик жагсаалын дийлэнхийг төр хүчээр тараах, сөрөг жагсаал зохион байгуулах, эсвэл жагсаалыг булаах (hijack) аргад гаршаад байв. Зарим нэг жагсаал тухайн жагсаалынхаа үр дүнд хүрсэн ч хойдох улс төр, хуулийн хариуцлагыг бүрхэгдүүлсэн явдал ч бий. Жагсаалд итгэхгүйд хүрэх, хардах, “мөнгөний” гэх тодотгол ч оргүй зүйл биш.

Огцрох амархан буюу Жагсаал 2.0

Болсон үйл явдал сэргэг тул энд нуршилгүй гол асуудал буюу энэ жагсаал яагаад 2.0 гэх шинэ хувилбар болж, хэвшмэл байдлыг хэрхэн эвдсэнийг дөрвөн зүйлээр онцолъё. Магадгүй дараа дараачийн жагсаалд сургамж болох болов уу.

Нэг. Жагсаалын удирдагч ба зорилго

Жагсаалыг удирдаж байгаа хүмүүс өөрсдийгөө тодорхой зарлаж, эхлээд нэг зорилго, нэмээд хоёр зорилгоо нэн тодорхой дэвшүүлэв. Ингэснээр жагсаалыг булаахад төвөгтэй болсон болов уу. Жагсаалын зорилго нь нийт олны хүсэл эрмэлзэлтэй нийлбэл олон хүн органикаар цугларна, үгүй бол олон хүнийг хамрахгүй нь тодорхой. Ил тод, тодорхой байдал л итгэлцлийг угсрах суурь гэдгийг онцлууштай. Энэ удаад суурь шалтгаан (эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн доройтол гэх мэт), өдөөлт (цүнхний сенсац)-ийн давхцалын үр дүнд Ерөнхий сайдыг огцрохыг шаардав. Улс төрийн далд шалтгаан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөрчил, эрх баригч нам доторх хагарлын ул мөр тодорхой хэмжээнд ажиглагдсан ч олон нийтэд ил бус мэдээлэлд үндэслэн мэтгэх цагийн гарз юм. Зарим хүмүүс зөвхөн энэ сүүлчийн улс төрийн далд шалтгааныг дөвийлгөж, энэхүү жагсаалыг ач холбогдол, үр нөлөөг үгүйсгэх нь өрөөсгөл. 

Хоёр. Жагсаалын хөтөлбөр

Манай жагсаал, иргэний хөдөлгөөнд ажиглагдсан цоо шинэ үзэгдэл бол энэ хөтөлбөр юм. Хэн ямар агуулгаар үг хэлэх, уран бүтээлчид дуу хоолойгоо өргөх, хамгийн сүүлд нь төрийн дууллаа дуулж эмх цэгцтэй тарах. Мөн л ил тод, тодорхой байдлыг хангаснаар итгэлцэл бий болгов. 

Нэмээд жагсагчдын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх хэсгийг нэмж оруулсан нь манай нийгэмд үгүйлэгдэж буй иргэний боловсролын орон зайг ч нөхөх үндэс суурийг харуулсан гэлтэй. Эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх эрх байгаа ч, энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, хамгаалах, бусдыг ч энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь хэрхэн дэмжих, хамгаалах тухай ойлголтыг манай ерөнхий болон дээд боловсролоор ч олгохгүй байгааг энэ ташрамд дурдъя. 

Жагсагчид жагсаалыг зохион байгуулахдаа өдөржингөө суух бус тодорхой цагийг сонгож, эхлэх цагтай, дуусах цагтай байсан нь жагсаалыг олон хоногоор үргэлжлүүлэх боломжтой байв. 

Гурав. Тайван зам

Ганди, Кинг нарын амжилтад хүрсэн гол арга зам нь хүчирхийлэлгүй тайван, маш тодорхой шударга шаардлага, учир зүйд тулгуурласан зүтгэл байв. Урин дулаан цаг байсан болоод ч тэр үү жагсагчид суух боломжтой байсан нь жагсаалд маш том дэм болов. Жагсагчдыг дотроос нь хутган үймүүлэх, сөрөг жагсаалыг намжаахад энэ тайван суусан, зорилго, удирдагч нь тодорхой байх нь ихээхэн түлхэц болов. 

Ямар нэг үймээн, хүчирхийллийн шинжтэй үйл явдал өрнөхөд олон хүний “суугаарай, суугаарай” гэдэг уриа шидэт тарни мэт байдлыг намжааж байлаа. 35 жилийн тэртээ С.Зориг “биднийг дэмжиж буй нь суугаарай” гэх үгийн хөврөл гэлтэй. 

Дөрөв. Олон талт хамтын ажиллагаа

Жагсаал бол зөвхөн төв талбайд жагсаад сууж байгаа хүмүүс, түүнийг удирдаж байгаа хүмүүсээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, орон нутагт жагсаж буй иргэд зэрэг олон талыг хамардгийг Жагсаал 2.0 харуулав. 

Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан үүтгэхгүйн тулд дан үйл ажиллагаа явуулдаг гэх яриа иргэдийн дунд түгээмэл бий. Харин энэ удаагийн жагсаал Үндэсний номын баяртай хамт 3 өдөр өрнөв. Зарим асрууд жагсаалд нэгдсэнээ илэрхийлж “огцрох амархан” уриаг хадсан байлаа. Энэ үзэгдэл урьд өмнө тохиох боломж бүрдээгүй, болж байсангүй. 

Юу олж авав?

Дээр дурдсан дөрвөн онцлогоос анзаарвал жагсаалд тайван оролцох, удирдах, зорилго шаардлагаа ил тод, тодорхой, логик үндэслэлтэй дэвшүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангавал жагсаалын амжилт нэмэгдэх боломжтойг аж. Энэ нь цаашдын жагсаал зохион байгуулагч, оролцогч нарт чухал сургамж, хичээл болов. 

Хамгийн гол нь жагсаалд итгэж болох юм байна, органикаар жагсаж чадах юм байна гэх нийгмийн, тэр дундаа залуусын итгэл үнэмшлийг сэргээв. Жагсаалыг тараах, үймүүлэх, булаах зэргээс үүдэн жагсаалд итгэх итгэл нэн суларсныг энэ удаагийн жагсаал буцаан өргөв. 

Цаашлаад залуусын улс төрийн идэвх, нийгмийн оролцоог тодорхой хэмжээнд асав. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхтэй тухай асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдааныг 2025 оны 6-р сарын 2-ны шөнө маш олон залуу хүмүүс спортын тоглолт шимтэн үзэх мэт анхааралтай үзжээ. Магадгүй олонх нь анх удаа УИХ-ын чуулганы хуралдааныг тогтож үзсэн болов уу. 

Цаашдаа юу хийх хэрэгтэй вэ?

Засаглалын хувьд ил тод байдал, хяналт, тэнцвэрийг хангах талаар улс төрчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд нэн даруй зөвшилцөл угсрах шаардлагатай мэт. Зөвхөн зорилго тунхгийн төдийгүй, хэрэгжүүлэх арга замын тухайтад ч нэгэн ойлголт, зүтгэлд хөтлөх учиртай. Түмэн янзын төвөгтэй асуудлын язгуур нь хаалттай, хяналтгүй, тэнцвэргүй байдлаас үүдэлтэй. Энэ удаад тохироо маш сайн бүрдэж, огцроход амархан байлаа. Харин цаашдаа огцроход амархан байх уу?

Чухам олон нийтийн суурь мэдлэг, улс төр, эдийн засаг, нийгмийн ухаан, иргэний боловсролыг тэтгэх, нухацтай сэтгэх чадварыг хөгжүүлбээс аливаа шударгуу жагсаал, хөдөлгөөний удирдах, дэмжих хүн зон мундахгүй тул огцрох нь хэзээд амархан байх юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан