Орос, Украины хооронд болсон хоёр дахь шатны энхийн хэлэлцээ томоохон ахиц дэвшилгүйгээр өндөрлөж, зөвхөн олзны цэргүүдээ солилцохоор болжээ.
Украины талаас мэдээлснээр Оросын тал Украин, Европ болон АНУ-аас тавьж буй гол шаардлага болох “ямар ч нөхцөлгүй гал зогсоох” саналыг хүлээн авахаас татгалзсан гэв.
Оросын төлөөлөгчид Украинд эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг хүлээн зөвшөөрөх, армийнхаа хүчин чадлыг хязгаарлах нөхцөлтэйгээр дайныг дуусгах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Мөн Оросын тал фронтын зарим хэсэгт 2-3 өдрийн турш түр гал зогсоох санал тавьсан гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Даваа гарагт Туркийн Истанбул хотод болсон хэлэлцээ цаг гаруй үргэлжилсэн бөгөөд энэ үеэр талууд хүнд өвдсөн, шархадсан болон 25-аас доош насны бүх олзны цэргийг харилцан солилцох дээр санал нэгджээ.
Мөн амиа алдсан 12 мянган цэргийн цогцсыг буцаан өгөх тохиролцоонд хүрсэн аж. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган уг уулзалтыг сайшааж, дараагийн удаа Путин, Зеленський болон Трамп нарыг уулзуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters