- Энэхүү бүтээлийг "Алтан үзэг" уралдаанд зориулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн "Kopite" баг бүтээв -
Улаанбаатар хотын амьдрал нэг төрлийн хөгжилтэй уралдаан. Хөл сульдаад суувал хоцрох гээд, гүйгээд байвал ядраад нэг л болж өгөхгүй. Энэ газарт уралдаад удаж байгаа архгууд ядрах, түгжрэх, бухимдах зэрэг ойр зуурын саадыг өлхөн даваад гарчихна.
Харин гарааны зурвас дээр бүдэрч унасаар ирж буй залуучууд хамгийн хөөрхөн. Тэдний эхний саад бол цалингаа дараа сарын уралдаан хүртэл хэмнэх, ипотекийн зээлд зориулж мөнгөө хуримтлуулах. Энэ бол эхний энгийн дүрэм. Заримынх нь ар гэр сайн дасгалжуулагч учраас эхний саадаа төвөггүй давчихна. Гэхдээ үргэлжлүүлж гүйсээр л байх болно.
Тэгвэл дасгалжуулагчаас тусламж авахгүй, шороотой өвдгөө өөрөө гөвөхөөр шийдсэн хэсгийнхний амьдрал хэрхэн өрнөж байгаа вэ гэдэг сонирхолтой. Улаанбаатар хотод 2023 оны байдлаар 19-30 насны 400 мянга гаруй хүн амьдарч байгаа тухай Үндэсний Статистикийн хорооноос мэдээлжээ. Сургуулиа төгсөөд ажил хийж буй залуусын амьдралын орчин нөхцөл, цалингаа юунд зарцуулдаг, юу мөрөөддөг талаар энэхүү нийтлэлдээ өгүүлье.
Их сургуулиа төгсөөд ажилд орж буй залуус цалингаас цалингийн хооронд супер төлөвлөгөө боловсруулж амьдарч байгаа талаараа бидэнд хуваалцсан юм. Тэдний ярьж буйгаар цалингийн дийлэнх хувь нь зөвхөн байрны түрээс, өдрийн хоолонд үрэгддэг гэсэн нийтлэг байр суурийг илэрхийлж байв.
1. ТҮРЭЭСИЙН БАЙР ЯАСАН ҮНЭТЭЙ БАЙНА АА
Санхүүч мэргэжлээр нэг жил ажиллаж буй Б.Болормаа: Тэмдэглэлт баяр тохиодог саруудад цалин огт хүрэлцдэггүй. Бусад үед хүргэх гэж хичээдэг. Байр эрэлттэй үед үнэ гэнэт өсдөг. Нурах дөхсөн байрыг маш өндөр үнээр түрээслэх асуудлууд их. Монголд гэр бүлтэйгээ байх л сайхан. Өөрөөр бол үнэхээр стресстэй.
Хиймэл оюун ухааны инженер Э.Ням-Осор: Монголд ажиллахад ямар ч стандартгүй санагддаг. Цалин бага байгаагаас шалтгаалж залуучууд өнөө маргаашийн санхүүдээ санаа зовоод ирээдүйгээ төлөвлөж чаддаггүй юм шиг. Хүссэн байраа түрээсэлбэл цалингийн ихэнх хувийг дуусгана. Тиймээс тухайн сард юу ч хэрэглэхгүй амьдрах шаардлагатай.
Цагийн ажил хийдэг оюутан М.Мөнгөнзул: Түгжрэлээс шалтгаалж мөнгө хэрэггүй зүйлсэд их үрэгддэг. Олон жил тууштай ажиллахгүй бол хүссэн зүйлээ авч чадахгүй юм шиг санагдсан. Цалин маань сарын хэрэглээндээ дуусчихдаг тул мөнгө хурааж чаддаггүй. Гэр бүлээ бодоод л монголд үлдэх байх, өөрийгөө бодвол гадагшаа л гарна гэж бодож байгаа.
Монголд ажиллаад удаагүй залуусын яриаг илүү дэлгэрэнгүй байдлаар доорх бичлэгээс үзнэ үү.
Монголд ажиллаж буй 1.4 сая иргэний дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрчээ. Харин 700 мянга дахь ажиллагчийн буюу голч цалин хоёр сая төгрөг байгаа юм. Ажиллаад удаагүй дээрх залуусын боловсруулж буй "супер" төлөвлөгөөнд юу юу багтдагийг доорх анимейшнээр харууллаа.
Түүнчлэн залуус супер төлөвлөгөөндөө оруулж буй зүйлсийн үнэ ойрын жилүүдэд хэрхэн өсөж байгаа мэдээллийг албан эх сурвалжаас бэлтгэн хүргэж байна.
2. ДАРАА САР ХҮРТЭЛ ЦАЛИН ДУУСААД ЯГ ТААРЛАА ККК...
Цалингийн дийлэнх хувь яагаад хэрэглээний зардалд үрэгддэг талаар эдийн засагч Г.Батзоригоос тодруулахад "Монголын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляцаар тайлбарлана. Хөгжиж буй орнууд үйлдвэрлэгч биш хэрэглэгч байдаг тул инфляц байнга өндөр байдаг. Давхар валютын ханш, тээвэр ложистик, улс төрийн зүгээс явуулж буй бодлого, макро эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт олон хүчин зүйлс инфляцад нөлөөлдөг.
Цалингаас авч байгаа нэрлэсэн орлогын 10 хувь инфляцад үрэгддэг
Монголд инфляц буюу үнийн дунджийн дундаж үнэ гэж яригдаж байгаагийн 40-50% нь шатахуун, сүү, мах, хүнсний ногоо гэх бүтээгдэхүүн дээр явдаг.
Махны зах зээлийг жишээ болгоод ярихад махны нийлүүлэлт нь тогтвортой биш, хүнсний ногоо улирлын чанартай гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж суурь зах зээлийн хөгжил сул байгаа нь хүнс, махны үнэ өндөр байхад нөлөөлж байна.
Мөн Монгол улс далайд гарцгүй тул тээвэр ложистикийн индексээр нэлээд хойгуур бичигддэг. Үүнээс шалтгаалж бараа бүтээгдэхүүний тээврийн зардал өндөр байдаг. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний инфляц дунджаар 10 гаруй хувьтай байгаа нь жил бүр таны цалингаас авч байгаа нэрлэсэн орлогын 10 хувь инфляцад үрэгддэг гэсэн үг" гэв.

Залуус цалингийнхаа дийлэнх хувийг түрээсийн байранд үрдэг. Цалингаасаа жаахан ч гэсэн хуримтлал үүсгэхийн тулд хажуу өрөө, нийтийн байр, 1-2 өрөө байрыг түрээсэлдэг.
Тэгвэл өнөөгийн байдлаар түрээсийн байрны үнэ, нөхцөл ямар байгаа тухай мэдээллийг хүргэе. Ихэвчлэн Unegui.mn болон фэйсбүүк дээрх зарыг харж байр түрээсэлдэг аж. Тиймээс дээрх эх сурвалжуудаас мэдээллийг бэлтгэв.
500-600 МЯНГАН ТӨГРӨГТ ТҮРЭЭСЭЛЖ БОЛОХ НИЙТИЙН БАЙР

600-700 МЯНГАН ТӨГРӨГТ ТҮРЭЭСЭЛЖ БОЛОХ ХАЖУУ ӨРӨӨ

1.2 САЯАС 1.5 САЯД ТҮРЭЭСЭЛЖ БОЛОХ 1-2 ӨРӨӨ ОРОН СУУЦНУУД

3. ХЭЗЭЭ ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ВЭ?
Супер төлөвлөгөөний эхний үе шат дээрх түрээсийн байрнуудаас сонгосноор боловсруулагдаж эхэлдэг аж. Сүүлийн жилүүдэд түрээсийн байрны үнэ огцом өсөж байна. Залуусын хувьд нийлж хоёр өрөө байр түрээслэх нь элбэг бөгөөд төлбөрөө хувааж хийдэг байна.
Орон сууцны үнэ нэмэгдэх нь эдийн засаг болон хүн амын амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлдөг талаар эдийн засагч Г.Батзориг "Дэлхий нийтээрээ цар тахлаас хойш өндөр инфляцтай нүүр тулсан. Хэвийн үетэй харьцуулахад манай улсын хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд топ 10 нэр төрлийн бүтээгдэхүүн 100 орчим хувиар өссөн. Үүгээрээ тогтчихсон байгаа нь амьжиргаанд нөлөөлж байна.
Энэхүү үнийн өсөлт, ханшийн уналт нь иргэдийн орлогод нөлөөлөх, хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал бий болж байна. Уг суурь хэрэгцээнээс шалтгаалж хүн нийгэмд аз жаргалтай эсвэл стресстэй байх уу гэдэг нь хамаардаг. Нийгэм нь стресстэй, санхүүгийн хувьд асуудалтай байхаар хүн гадагшаа гарах шийдвэр гаргахад амархан болж байна" гэв.

Дээрх графикт үзүүлснээр хоёр өрөө байрны түрээсийн үнэ 2016 онд 554 мянган төгрөг байсан бол 2024 онд 1.5 сая болж өсжээ.
Залуус супер төлөвлөгөөгөө биелүүлэх энгийн арга бол хэмнэлт юм. Дэлгүүр орсон ч хэрэгтэй зүйлээ авах, Баасан гарагийн орой аль болох гэртээ хоолоо хийж идэх гэх мэт аргууд зөндөө.
Гэхдээ супер төлөвлөгөөнд орж буй хэрэглээний бараа бүтээгдэхүүний сүүлийн найман жилийн хугацаанд хэрхэн өссөн мэдээлэл хамгийн сонирхолтой. Үүнийг харахын тулд АНУ-д ажиллаж, амьдардаг Х.Моломжамц гэх IT инженер 2016-2024 оны үнийн өсөлт иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлж буйг тооцоолох боломжтой сайт бүтээжээ.
Ингэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давхар харьцуулж харуулсан байна. Тэрбээр тус сайтыг 3-4 цагийн дотор хийсэн бөгөөд 2016 онд авч байсан цалингаа өнөөдрийнхтэйгөө харьцуулж хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой юм.
Түүний тооцоолсноор дээрх хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 129 хувьтай гарсан. Энэ нь таны бодит орлогын худалдан авах чадварт шууд нөлөө үзүүлж байгаа юм.
Жишээлбэл цагааны будааны үнийг 2016 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар 2,326 төгрөг буюу 92.67 хувиар өсжээ. Тэгэхээр таны бодит орлого энэ хугацаанд 92.67 хувиар өссөн цагаан будааны үнийг ялж чадсан эсэхийг http://tsalinbodoh.barimt.fun/ орж хараарай.
3. ОЮУНЫ ДАЙЖИЛТ ҮҮСЭЖ БУЙ ХАМГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ АМЬДРАХ ОРЧНЫ НӨЛӨӨ, ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮТЭЙ БАЙДАЛ
Улаанбаатар хотын амьдрал гэх уралдаанд "супер" төлөвлөгөө боловсруулан оролцож буй залуус бүтэлгүйтэх тохиолдол гарч байна. Жишээлбэл доорх графикт гадаад руу сурч, ажиллахаар явж буй хүмүүсийн тоон мэдээллийг үзүүллээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, байрны түрээс үнэтэй, цалин хангалтгүй байгаагаас болж "brain drain" буюу оюуны дайжилт гэх үзэгдэл бий болдог аж. Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index" үзүүлэлтээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. Тус индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.2 болж нэмэгджээ.
Манайх шиг хөгжиж буй улс орон ирээдүй болсон залуусаа алдаж байгаа нь тун харамсалтай хэрэг. Энэ талаар ХИС-ийн Эдийн Засгийн тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэн "Brain Drain гэдэг нь гадагшаа чиглэсэн ажиллах хүчний урсгал юм. Өндөр ур чадвартай ажилтнууд өөрийн орноос гадаад улсууд руу суурьшин ажиллаж амьдрахыг хэлнэ. Яг одоогоор манай улс энэ зүйлтэй тулгарч байна. "Оюуны дайжилт" үүсэж буй хамгийн гол шалтгаан нь амьдрах орчны нөлөө, цалингийн зөрүүтэй байдал юм" хэмээн ярилаа.

4. ГАДААДАД ЦАЛИНГААРАА ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЭД БАЙР АВДАГ ГЭНЭ ҮҮ
Цалингаараа сар амьдрах "супер" төлөвлөгөө нурах үед гадаад руу гарвал яах бол гэсэн бодол өөрийн эрхгүй залууст төрдөг аж. Тиймээс гадаадад амьдрах ямар байдаг талаар Ирландад амьдраад зургаан жил болж буй Г.Уужимбаяр болон Италид сурдаг Т.Буянбилэг нарын байр суурийг хүргэж байна.
Мөн залуусыг супер төлөвлөгөө боловсруулахгүйгээр энэ улсад хэрхэн амьдруулах талаар эдийн засагч Г.Батзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Цалингийн үнэ цэнийг тодорхой хэмжээгээр хадгалахын тулд төсөв мөнгөний бодлогыг уялдуулах, улс төрийн тогтворгүй байдлыг макро эдийн засаг дээр шок хамгийн бага байхаар зохицуулах хэрэгтэй.
"Цалин өндөртэй ажлын байр бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өсгөх нь зүйтэй
Монгол Улс бүтээмжийн хувьд бага буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бусад улсуудтай харьцуулахад бага байна. Улс нь бүтээмж муутай бол компаниудын бүтээмж ч мөн адил тааруу байдаг. Үүнээс болж хүмүүсийн бүтээмж муутай байгаа тул дундаж орны хавах гэдэг зүйлд манай улс орчихсон байна. Бүтээмжээ өсгөж чадахгүй бол өнөөдөр хэчнээн залуучууд хичээж ажилласан ч өндөр цалин авч чадахгүй учир илүү орлого олохын тулд гадаад руу гарахаар хөөцөлдөж байна гэж ойлгох хэрэгтэй.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам.доллар хүргэж байж гадагшаа чиглэсэн хөдөлгөөн багасна. Суурь дотоодын нийт бүтээгдэхүүн, бүтээмж, цалин бага учраас залуучууд илүү боломж эрэлхийлээд явж байна. Цалин өндөртэй ажлын байр бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өсгөх нь зүйтэй" гэв.

ХИС-ийн 4-р дамжааны оюутан: А.Саранчимэг, Х.Түмэнжаргал