Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоожээ.
Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид:
- Нэгдүгээр зэрэг 20 хувь
- Хоёрдугаар зэрэг 15 хувь
- Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдэл авахаар болж байна.
Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогын хэрэгжилт хангагдахаас гадна Батлан хамгаалах, зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирч, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэнэ гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.