УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар шуудангийн салбарын талаар хэлэлцлээ.
"МОНГОЛ ШУУДАН ХК ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. УЧИР НЬ МАШ УДААН"
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
"Шуудангийн салбарын талаар ярихад цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээний тэсрэлтийн талаар ярихаас гарцаагүй. Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим онлайн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхэлж байна. Тэд хүргэлтийн үйлчилгээгээрээ өдөр бүрд хэрэглэгчдэд хүрч ажилладаг.
Хувийн сектор бараагаа тухайн өдөрт нь буюу 12 цагийн дотор хүргээд өгч байна
Статистик судалгаанаас харахад Улаанбаатарт өдөрт 240 сая орчим төгрөг эргэлдэж байна. Энэ бол цаашид өргөжин тэлэх боломжтой маш том зах зээл юм. 2024 оны 11 дүгээр сард орж ирсэн Хятадын Temu онлайн худалдаанаас хэдхэн сарын дотор монголчууд 24 тэрбумын бараа худалдан авалтыг хийжээ. Эндээс харахад хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой маш том боломжит зах зээл байна. Монгол шуудан ХК-ийн захирлын ярианаас харахад зах зээл жижиг болохоор хүргэлтээ бүрэн хүргэж чадахгүй байна гэлээ. Монгол Шуудан өөрөө өрсөлдөж чадахгүй байна шүү дээ. 90-ээд онд батлуулж байсан, илгээмжийг 48 цагийн дотор хаягт нь амжилттай хүргэнэ гэсэн хуучны стандартаа л мөрдөж буй нь асар удаан гэсэн үг. Хувийн сектор үүнийг тухайн өдөрт нь буюу 12 цагийн дотор хүргээд өгч байна.
Өрсөлдөөнд удаан байгаа нь үнэ тарифын хувьд монопол байгаа хэр нь тусгай зөвшөөрөлт компани хангалттай үйл ажиллагаа явуулахгүй, салбарын хувьд ч либералчлагдаагүй нь харагдаж байна. Тиймээс Монгол шуудан ХК-ийн 66 хувийг төр эзэмшиж байгаа асуудлыг эргэж харах цаг болсон. Ард санхүүгийн нэгдэл 24 хувийг эзэмшдэг 10-ийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм байна. Хувийн эзэмшилд мэт боловч шийдвэр гаргагч нь төр хэвээрээ байгаа юм. Төрийн оролцоог багасгаад, хувийн хэвшлийн оролцоог нэмээд өгвөл өрсөлдөөнийг дэмжих боломжтой нь харагдаж байна" гэв.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Монгол шуудан ХК яаралтай реформ хийх ёстой. Бид 19 дүгээр зуундаа байгаад байж болохгүй