Энэ жил өнтэй сайхан өвөл боллоо. Өнгөрсөн арванхоёрдугаар сард баруун аймгуудад цас их орж, эрс хүйтрэхэд 2023 оных шиг аюул давтагдах вий гэж эмээж байв. Азаар тэгсэнгүй, зуд турхангүй өвөл боллоо.
ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний хагас жилд 9.3 сая толгой мал зүй бусаар хорогдсон. Том малын зүй бус хорогдлыг гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон, төл малаас бусад малын тоогоор харуулдаг.
2023 оны зуднаар таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд болж, 17 аймгийн 89 суманд цагаан, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байв.
Цагаан зуд гэдэг нь цас их орж, хүйтэнтэй хавсарсан зуд юм. Цас их орж, хүйтний эрч эрс чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.
Олон жилийн дунджаас ахиу цас орсон тул өнгөрсөн өвөл нийт малын 10 орчим хувь зүй бусаар хорогдсон. 2024 онд аль аймагт зудад хамгийн их өртөв гээд харвал
СҮҮЛИЙН 50 ЖИЛД ОРООГҮЙ ИХ ЦАС УНАЛАА
2023 оны өвөл, арваннэгдүгээр сард ихэнх нутгаар орсон их хэмжээний цас хайлж амжаагүй байхад цас нэмсээр өвөлжилт хүндэрч зудын байдалд шилжсэн.
Хоёрдугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 80 орчим хувьд цас бүрхүүл тогтжээ.
ЦУОШГ-аас арав хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см хунгарласан.
Шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байжээ.
2023 оны арваннэгдүгээр сараас хойш орсон цас 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их. Сүүлийн 50 жил ажиглагдаагүй их цас уналаа. 2009-2010 оны зуднаар тухайн үед олон жилийн дунджаас 1.4 дахин их хур тунадас орсон гэж ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал тайлбарлажээ.
Мөн салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 метр секунд буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Баяннуур, Ховдын Жаргалан, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Бугатад 28-34 метр секунд, Ховдын Зэрэгт 39 м/с хүрсэн.
Онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул шуурганаар олон мал хорогджээ.
СҮХБААТАР АЙМАГТ ЯАГААД ХАМГИЙН ИХ МАЛ ХОРОГДОВ?
Сүхбаатар аймаг зудад хамгийн их нэрвэгдсэн. Иймд аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяраас зудаас урьдчилан сэргийлэх боломж байсан, эсэх зудын дараа ямар арга хэмжээ авсныг тодруулав.
-2022 оны эцсээр манай аймаг 4.6 сая мал тоолуулсан. Малаараа улсад эхний тавд багтаж байв. 2023 оны тавдугаар сарын 19-20-нд манай аймагт байгалийн гамшигт үзэгдэл болсон юм. Цасан болон шороон шуурга босож, нэг сая мал хорогдсон. Төл гарсны дараах үе тул 450 мянган төлөө алдсан.
Зудын дараа Сүхбаатар аймагт нийт 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Дийлэнх нь буцалтгүй тусламж юм.
2023 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 3.2 сая толгой малтай болсон. Арваннэгдүгээр сард анхны цас орж, 12.31-ний өдөр гэхэд Түмэнцогт сум шилэн буюу мөсөн зудын байдалд шилжиж, залгуулаад бүх сум буюу 13 суманд байдал ижил болсон. Мал бэлчих ямар ч боломжгүй болж, 2023-2024 оны хавар манай аймагт 1.8 сая мал зудад хорогдсон.
-2023 оны өвөл Сүхбаатар аймагт өмнөх жилүүдээс илүү их цас унасан уу?
-Арваннэгдүгээр сард анхны цас унахад зүүн урагшаа, Халх гол руу бод мал нэлээн уруудсан. Эдгээр малыг эрэн хайх, отрын штаб байгуулахад 33 сая төгрөг зарцуулсан. Байнгын явган шуургатай байв.
Аймгийн цаг уурын байгууллагаас сүүлийн 60 жилд ороогүй цас орсон гэж мэдээлсэн. 1945 оноос хойших зуд, байгалийн гамшгийг тооцож үзэхэд хамгийн их мал 2023-2024 онд хорогджээ.
2010-2011 оны өвөл мөн зуд болсон. 2008 оны зуданд 378 мянган мал хорогджээ.
2023 оны арваннэгдүгээр сард бензин тос тасарсан нь багагүй хүндрэл учруулсан. Өвөлжөөндөө буугаагүй, хаваржаандаа олон айл байхад шатахуун тасарсан.
МАЛЧДЫН СЭТГЭЛ САНАА ОДОО ДЭЭРДСЭН. МАЛАА МАЛЛАНА Л ГЭДЭГ
-Малаа алдсан иргэдийн санхүүгийн, сэтгэл санааны байдал одоо ямар байна вэ?
-8971 малчин өрхийн 1563 нь 50-иас дээш тооны малаа, 2744 өрх малынхаа 70-99 хувийг алдсан. Огт малгүй болсон 433 өрх бий. Нийт өрхийн тал нь их багаар малаа алдсан. Хохирлын хэмжээ 317 тэрбум төгрөг болсон. Дараа нь малын сэг зэм устгахад 1.3 тэрбум төгрөг зарцуулсан.
Зудын дараа 4500 малчинд 2.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс 540 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний багц ирүүлснийг мал бүхий иргэдэд тараасан.
ХХААХҮЯ, ХНХЯ-тай хамтран малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 507 айлд, айл тус бүрд 8 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон. Эрүүл мэндийн газартайгаа хамтран малчдын 0-5 хүртэл настай хүүхдүүдийг хоол тэжээлийн бэлдмэлээр ханган, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулав.
Зудын дараа нийт 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Дийлэнх нь буцалтгүй тусламж.
4.1 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг малаа даатгуулсан малчид авсан. Даатгалын долоон компаниас үүнийг олгосон.
УОК-оос 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий тэжээл өгснийг малчдад 50 хувийн хямд үнээр тараасан. Мөн уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд 2500 тонн нүүрс өгсөн.
2024 оны жилийн эцсээр малчин өрхийн тоо манай аймагт таван өрхөөр буурсан. Шинэ хоршоо хөдөлгөөн улс даяар хэрэгжиж, хоршооны гишүүнээр элссэн өрхүүд хөнгөлөлттэй зээл ч авлаа. Малчид ямар ч байсан дансаа харлуулаагүй.
Манай аймагт 267 хоршоо байгуулагдав. 496 малчин-хоршооны гишүүн өрх 17 тэрбум төгрөгийн зээл авчээ. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хоршоодоор явж, асуумж авсан юм.
2023 оны зудад өртсөн олон айл хоршоонд нэгджээ. Зээл авсан айлуудын 70 хувь нь мал авч, хашаа хороогоо засан, өвс тэжээл авсан байсан.
Дээрх ажлуудыг хийсний дүнд мөн өнгөрсөн зун зуншлага сайхан болсон тул малчдын сэтгэл санаа дээрдсэн. Малаа маллана л гэдэг. Зудын дараа нийт 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Дийлэнх нь буцалтгүй тусламж. Үүний дөрвөн тэрбум төгрөг нь гурван жилийн хугацаатай, хүүгүй зээл.
-Малчдын хариуцлагын талаар та юу хэлэх вэ. Зудаас сэргийлэх боломж та бүхэнд байсан уу?
-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яагаад ч барахааргүй байдаг. Хэдий сайн хашаатай, өвч тэжээл бэлдсэн ч мал гараад бэлчих ямар ч боломж байгаагүй. Мөсөн доороос ногоо идэх боломжгүй. Хүн малгүй л хохирсон. Хэдий бэлдсэн ч хүчин мөхөстсөн.
-Та аймгийн бэлчээрийн нөхцөл байдлыг танилцуулаач?
-Жил бүрийн наймдугаар сард аймгийн цаг уурчид бэлчээрийн даацыг мэдээлдэг. 2023 оны наймдугаар сард бэлчээрийн даацыг 42 хувь гэсэн. 2024 онд олон мал хорогдсон тул энэ тоо 80 хувь руу гарсан.
Мал хэт өссөн нь үнэн. Аймгийн даац 3.8 сая малаар хэтэрсэн. Даацдаа тохируулан малаа өсгөх талаар улсын хэмжээнд яригдаж байна. Гэвч малаас махыг нь л ашигладаг. Бусад түүхий эд үнэгүй тул малчид хангалттай орлогогүй.
Хавартаа ноолуураас хэдэн төгрөг олдог. Гэдэс, цувдай, арьс шир хаягддаг тул малчид малын тоогоо өсгөсөн. Зудын дараа 500-гаас дээш малтай өрхийн тоо огцом буурлаа. Нэг өрх 500 малтай байхад амьдралд нь хүрэлцэнэ. Манай аймагт нийт малчин өрхийн 90 хувь нь 500-аас доош малтай.
Аймагт махны 10-аад бой бий. Арьс ширний, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байхгүй. Ноос угаах нэг үйлдвэр байсан ч нэг л жил ажилласан.
Ямаа 30 хувь эзэлдэг. Сүргийн бүтэц алдагдаагүй.
-Бэлчээрээ алсын, ойрын, нөмөр нөөц гэж хуваарьтай ашигладаг уу?
-Засаг даргын захирамж гардаг ч малын тоо өссөн тул хэрэгжилт сул байв. Одооноос сэлгэн, хуваарьтай ашиглах тал руу орж байна. Аймгийн ИТХ-аар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын бэлчээр сайжруулах журам батлуулахаар ажиллаж байна.
Баруунаас ирдэг урсгалыг сааруулах, малын нүүдлийг зогсоох зорилготой. Сайд дарга нарын баахан адуу, үхрийг баруунаас авчирч, манай нутгаар дайруулан Дорнодын халх гол руу туудаг. Хавар өвс ургахаар л оруулаад ирдэг. Намар бас бод мал авчирдаг юм.
-Адуу, ямааг бэлчээр талхалдаг гэдэг. Танай аймгийн сүргийн бүтэц ямар вэ?
-Ямаа 30 хувь эзэлдэг. Сүргийн бүтэц алдагдаагүй.
-Малчид цаг агаарын мэдээллийг тогтмол авдаг уу. Аймгийн хэмжээнд интернет сүлжээ бүрэн нэвтэрсэн үү?
-Энэ тал дээр асуудал байхгүй. Сүлжээ сайн. Цаг агаар муудахад малчид руугаа Цаг уурын байгууллагаас гар утас руу нь мессеж илгээдэг. Улсын хэмжээнд малчдын 90 хувь нь гар утас ашигладаг. Айлуудаар явж байхад 15.00 цаг болсон уу? Телевизээ асаагаарай, цаг агаарын мэдээ сонсъё гэдэг. Мөн малчид баромтер их ашиглаж байна.
-2023 оны зудаас үлдсэн сургамж юу вэ?
-Өнгөрсөн өвөл манай аймаг 26 мянган тонн буюу өмнөхөөс илүү өвс бэлдэж өвөлжлөө.
Нүүдэлчин Монголчууд бидэнд зуд цоо шинэ үзэгдэл биш. 2000 оны өвөл улсын хэмжээний томоохон зуд болж, гаднын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд байгалийн гамшиг тохиолоо хэмээн мэдээлж байв.
Үүний дараа 2009-2010 онд мөн зуд болсон. Үүнээс урагш ухраавал 1944, 1963, 1964, 1967-1968 онд зуд болжээ. Говийн аймгуудад 2-4 жил тутам, улсын хэмжээгээр 13 жил орчимд нэг удаа зуд болсон” хэмээн Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ш.Цэрэнпунцаг бичсэн байна.
Тэгэхээр тодорхой давтамжтай энэ гамшигт бид байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сүхбаатар аймгийн мэргэжилтэн шатахуун тасарсан, цас их орсон, бэлчээрийн даац хэтэрсэн тул 2023 оны зудад олон сая малаа алдсан гэв. Тэгвэл судлаач ямар байр суурьтай байна вэ?
БЭЛЧЭЭР ХАРАХАД НОГООН Ч ХАЗАХАД ХООСОН БАЙНА
Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой судлаач Г.Эрдэнэцолмон:
-Малын тоог зуд зохицуулж байгаа нь маш харамсалтай. Уг нь хүн зохицуулах ёстой. 2024 онд 70 сая мал 57.7 сая болтлоо хэдхэн сард буурсан.
1992 онд нийт малын 19 хувийг ямаа эзэлж байсан бол одоо 39 хувийг эзэлж байна. Ямаа өсөөгүй гэж маргах боломжгүй.
1982 онд манай улсын бэлчээрийн даацыг тогтоосон байна. Ямар ч малгүй нөхцөлд 212 сая толгой хонин толгой бэлчээрлэх боломжтой гэжээ. 2021-2022 оны бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 96 сая гэж гарсан. Энэ нь нийт 30 сая тоо толгой мал гэсэн үг юм. 40 жилийн хугацаанд бэлчээрийн даац гурав дахин багасжээ. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч бий.
Нөөцөд тулгуурлан мал аж ахуйгаа явуулахгүй байна гэсэн үг юм. Энэ нь зудыг үүсгэх гол хүчин зүйл мөн.
Социализмын жилүүдэд малыг 26 саяас давуулж байгаагүй. Одоо 57 сая малтай байна. Нэг малын идэх өвсийг 9 мал хувааж идэж байна. Үүнд малчдыг шууд буруутгах хэцүү. Зудад олон сая малаа алдалгүй, мөнгө болгоод ашигласан бол хэчнээн сайхан.
Малын тоо, бэлчээрийн даацтай шууд хамааралгүй байна. Нөөцөд тулгуурлан мал аж ахуйгаа явуулахгүй байна гэсэн үг юм. Энэ нь зудыг үүсгэх гол хүчин зүйл мөн.
Нэг хонин толгойд өдөрт 15 метр газар хэрэгтэй. Гэтэл ийм нөөц алга. Бэлчээр харахад ногоон ч хазахад хоосон байна. Биомассын хувьд өвс гарсан ч очоод үзэхээр цагаан шарилж ургачихсан. Мал иддэг ургамлууд ургахгүй байгаа нь их аюултай.
Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалд “...Ерхөг найгасан талаас есөн гарагт хүргэсэн “ гэж бий. Тэр хүн ямар их мэдлэгтэй байгаа вэ? Ерхөг малын хамгийн сайн идэмжит ургамал. Үүнтэй адил үетэн ургамлууд багаслаа.
Малд махан, өөхөн тарга гэж бий. Мал кали, кальци, фосфорыг ургамлаас авдаг. Эдгээр ургамлыг идэж чадахгүй байгаа тул малын амьдын жин хэмжээндээ хүрэхээ больсон. Хөвсгөлийн цагаан гэж үүлдрийн хонь 84 кг-д хүрч байжээ. Одоо хаанаа ч хүрэхгүй болсон нь шим тэжээлт өдлөг хялгана, таана гэх мэт ургамлууд ургахаа больсонтой холбоотой.
Харин бэлчээр доройтсоныг илэрхийлдэг гууль гэх мэт ургамал ургаж байна. Соргог бэлчээр хомстов.
Бид малчдад сургалт явуулдаг. Өнгөрсөн онд долоон аймгийн 500 малчныг сургалтад хамруулав. Ойлгох нэгэн байна, ойлгохгүй нь ч бий. Ойлгоод хэрэгжүүлж эхэлсэн хүмүүс ч байдаг. Бэлчээрийн даацдаа уялдуулан малаа маллах бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Отроор яваа малчид татвараас зугтаадаг. 2000 адуутай нөхөд энд тэндхийн бэлчээрийг талхлаад явдаг нь үнэхээр харамсалтай. Сүхбаатар, Дорнодод ийм хүмүүс их гэв.
ЗУДААС ЯМАР СУРГАМЖ АВАВ?
Сүхбаатар аймагт л гэхэд зудын дараах арга хэмжээнд нийт 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Улсын хэмжээнд 19 аймгийн 232 сум өртөж 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм, эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ярьжээ.
Хөгжиж буй манай улсын хувьд 1.3 их наяд төгрөг бага мөнгө биш, үүгээр олон сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж, иргэдийн ахуй амьдралд нэмэрлэх боломжоо бид алджээ.
ДНБ-ий өсөлтөд аль салбар ямар хувь нэмэр оруулав гээд харвал хөдөө аж ахуйн салбар ганцаараа хасах утгыг заан, хөгжлийн чөдөр хэмээн муу нэр зүүв.
2024 оны хавар нийт хорогдсон малын тоо 8 саяыг давлаа гэх мэдээтэй зэрэгцэн олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж эхэлсэн. 2024 онд 8 хувийн өсөлт рүү тэмүүлсэн ч ердөө 5 хувиар эдийн засаг өссөн нь энэ оны эхээр тодорхой болсон юм. ДНБ-ий өсөлтөд аль салбар ямар хувь нэмэр оруулав гээд харвал хөдөө аж ахуйн салбар ганцаараа хасах утгыг заан, хөгжлийн чөдөр хэмээн муу нэр зүүв.
Тэгэхээр зуд зөвхөн малаа алдсан малчид, хэдэн аймгийн асуудал биш. Бас хор хохирол нь ч түр зуурынх байдаггүй. Зуд ядуурал, сэтгэл санааны хохирол, хот суурин газруудыг чиглэх нүүдлийг нэмдэг гэх мэт нийгмийн олон бэрхшээлийг араасаа дагуулдаг.
Үүнийг өмнөх зуднаар бид бэлхнээ үзсэн харсан тул 2023 оны өвөл Засгийн газар, УОК шуурхай арга хэмжээ авч, бүх сайд нарыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллуулсан.
Хөндөх ёстой бас нэг асуудал нь зудын хохирлоо үнэлсэн ч байгальд тааваараа амьдардаг зэрлэг амьтдаас хэд нь хорогдсоныг бид мэдэхгүй. Энэ талаар хэн ч дуугарсангүй, сөхсөнгүй.
Ямартаа ч хамтарсан Засгийн газар Байгаль орчны яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болгон чиг үүргийг нь өргөжүүлэв. Тус яам Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хуулийн төслийг боловсруулж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх П.Батхишигээс зуд гэх мэт аюулт, гамшигт үзэгдлийн эсрэг хэрхэн ажиллах талаар асуухад “Нийслэлд иргэд цаг агаарын мэдээг байнга авч байна. Харин хөдөө сүлжээний хүрэлцээ, ухаалаг гар утасгүйн улмаас мэдээг хоцорч авч болзошгүй.
Цаг уурчдын мэдээг малчид уншаад, тэр дагуу ажлаа төлөвлөж, үйл хөдлөлөө уялдуулж байна уу гэдэгт анхаарч ажиллана.
Гэхдээ цаг агаар хүндэрсэн нөхцөлд орон нутгийн байгууллагууд иргэдэд цас орох нь, хүйтрэх нь гэдгийг давхар мэдээлж байх үүрэгтэй.
Шалтгаан үр дагавар салшгүй холбоотой. Бид ихэвчлэн үр дагаврыг онцолдог. Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг.
Мөн малын тоо өссөн. Мал бол төрийн хамгаалалтад байдаг хувийн өмч юм. Хохирлын дараа малаа даатгуулсан малчид нөхөн төлбөрөө авсан. Тэдний хувийн өмч учраас эрсдэлдээ санаа зовжээ. Нөгөөтээгүүр мал тэдний амь зуулга тул малаа даатгуулах нь зөв.
Даатгуулаагүй малчдад хүндрэл үүссэн. Гэвч тэднийг малаа заавал даатгуул гэж шахаж болохгүй. Бидний аливаа гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдал хангалтгүй хэвээр байна. Иймд цаг уурчдын мэдээг малчид уншаад, тэр дагуу ажлаа төлөвлөж, үйл хөдлөлөө уялдуулж байна уу гэдэгт анхаарч ажиллана.
Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэхэд л орон нутгийн удирдлагууд хадлан тэжээлийн бэлтгэлд хяналт тавин ажиллах ёстой юм. Улсын гар харах ёсгүй.
НҮБ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр АДАПТ төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байна. Баруун хоёр, зүүн хоёр аймагт энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ. Тэгэхээр 21 аймгийн цаг уурын мэдээллийг шуурхай боловсруулж, тэр хэрээр хурдан түгээдэг болно.
Гамшигт үзэгдлийн давтамж, хохирол жилээс жилд нэмэгдэж байна. Гамшигт үзэгдлийг бид зогсоож чадахгүй, хянаж чадахгүй. Иймд урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төлөвлөгөөгөө энэ чиглэлд боловсруулна. Шалтгаанд биш үр дагаварт анхаарсаар өнөөг хүрлээ.
Цаашдаа их хэмжээний өгөгдөл боловсруулах, хяналтын станцууд суурилуулах шаардлагатай. Одоогоор бид эдгээр ажлыг олон улсын байгууллагын санхүүжилтээр л хийж байна. АДАПТ төслийн хүрээнд дөрвөн аймгийн л гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлсэн” гэв.
Төгсгөлд нь асуухад бид хангай дэлхийд хамаг буруугаа өгсөөр л байх уу? Зуд, үер гэх мэт гамшигт үзэгдлүүд нь байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж бодсоор, ийм хандлага сэтгэлгээтэй байвал бид цаашид ч давж чадахгүй, гамшгийн өмнө дахин сөхөрнө.
Иймд малын тоогоо бэлчээрийн даацдаа тохируулах, Малын хөлийн татварыг бүх аймагт нэгэн жигд ногдуулдаг болох, энэ татварын орлогыг бэлчээрийг сэргээхэд ашиглах, өөр зүйлд ашиглахгүй байх, малын индексжүүлсэн даатгалд хамрагдах ажлуудыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлага байна.
Эдгээр нь биднээс, өөрсдөөс маань 100 хувь хамаарах ажлууд тул гамшигт үзэгдлээс таныг бүрэн хамгаалахгүй ч эрсдэлийг олон дахин бууруулах нь лавтай.
Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд бүтээв.