"ЭЦЭГ ЭХЧҮҮД ГЭРТЭЭ ХҮҮХДИЙНХЭЭ "АЛБАН БУС БАГШ" ГЭДГЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ"
Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Жавзантай хүүхдийн сурах арга барилын онцлог, эх хэлээ хадгалахад юунд анхаарах шаардлагатай талаар ярилцлаа.
-Техник, технологи, ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэх хэрээр хүүхдийн сурах арга барилд мөн өөрчлөгдөж буй нь ажиглагддаг. Энэ талаарх таны бодлыг сонирхмоор байна?
-Хүүхдийн сурах арга барил тухайн хүүхэд ямар сургуульд сурч буйтай холбоотой. Жишээ нь улсын сургуульд сурч байгаа хүүхэд богиносгосон хөтөлбөрөөр сурч байгаа учир гэрийн даалгаврын ачаалал ихэсдэг. Харин хувийн сургуулиуд К-12 (12-р ангийн) системийн дагуу явж байгаа учир сургуульд дээрээ 14.00-16.00 цаг хүртэл байдаг. Сургууль дээрээ гэрийн даалгавраа хийчхээд ирдэг.
Улсын сургуулийн хүүхдүүд гэртээ "албан бус багш" буюу эцэг эхийн заавар дор гэрийн даалгавраа хийх шаардлагатай. Улсын сургуульд сурдаг ихэнх хүүхдийн аав, ээж ажил ихтэй тул тэдний даалгаврыг хийлгэхэд цаг зав гарах нь хомс. Хүүхдээ биеийг даалгуулахыг хүсдэг ч тэд хүүхэд л юм чинь боломжгүй байдаг.
Гадуур явахад "Миний хүү тэр ямар үсэг вэ" гээд асуучихъя гэхээр монгол үсэг олдохгүй байна шүү дээ.
Эцэг эхчүүд хөндлөнгөөс хяналт тавих, "албан бус багш"-ийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэдгээ сайн ойлгох шаардлагатай. Хүүхдээ сургах, ойлгохгүйг нь заах, дэмжих, "Манай хүүхэд хэр байна" хэмээн багш хүүхэд хоёрын хооронд асуудлыг зохицуулдаг нэг төрлийн "менежер" байх үндсэн үүрэгтэй.
Гэвч эцэг эхчүүд "зөвхөн сургууль л сургах ёстой" гэсэн хандлагатай. Багш, хүүхэд, эцэг, эх гэсэн гуравласан холбоо буюу хамтын үйл ажиллагаа гэдгийг ойлгодоггүй. Сургууль нь сургасангүй гэж буруутгадаг. Угтаа бол хөтөлбөрийн дагуу багш нар хүүхдэд заах ёстой зүйлсээ заадаг ч гэрт нь эцэг эхчүүд түүнийг нь давтуулах, цаг гаргах шаардлагатай ч биеэ даахыг хүүхдээсээ шаардаад байдаг тал бий.
Хүүхэд бүрийн онцлогоос хамаараад бие даах чадвар харилцаа адилгүй өөр. Жишээ нь, зарим нь ойлгоц хурдан, сэргэлэн тул харьцангуй эрт биеэ даачихдаг. Харин зарим нь шинэ зүйлийг маш удаан ойлгодог. Хүүхдийн суралцах арга барил ямар сургуульд сурч байгаагаас, эцэг эхийн оролцоо, найз нөхдийн нөлөө, хүүхдийн төрөлхийн онцлог, төлөвшсөн зан чанар зэргээс хамаардаг.
Хувийн сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо цөөн. Үүнийг дагаад мэдээж багшийн сурагч бүрд хүрч ажиллах боломж нь их. Гэтэл улсын сургууль 2-3 ээлжтэй, анги дүүргэлт их, багшийн боловсон хүчин ч дутагдаж байна.
Энэ нь Монгол улсын эдийн засагтай шууд холбоотойг бүгд мэднэ. Яваандаа хоёр ээлжээс ч татгалзах шаардлагатай. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд хүүхэд тэр их гэрийн даалгаврыг хийх, биеэ эрт даах нөхцөл рүү бид хүүхдийг түлхчихсэн л гэсэн үг.
-Жишээ нь сурах арга барилын ямар ямар шинжүүд байдаг вэ?
-Хүүхэд бүр өөрийн гэсэн сурах онцлогтой. Энэ нь тэдний хэл ярианы, тоо-логикын болон оюун ухааны IQ-тай холбоотой. Зарим хүүхдийн логик сэтгэлгээ сайн байдаг учир хичээлээ маш хурдан ойлгодог тул гүйцэтгэхэд асуудал гардаггүй.
Тэд заримдаа багш нь заагаагүй, дараагийн сэдвээ ч өөрөө бие дааж үзээд ойлгочихсон байдаг. Гэхдээ хүүхдийн IQ-ийн чадвар өндөр, сул байсан ч эцэг эхийн багаас нь сургасан арга барил чухал. Хүүхдэдээ ном уншдаг, хүүхэд ширээний ард 30 минут суучихдаг, өгсөн даалгаврыг биелүүлдэг байхад эцэг эхийн арга барил салшгүй холбоотой.
Гэтэл зарим хүүхэд богино хугацаанд шинэ мэдээллийг хүлээн авч чаддаггүй эсвэл хэн нэгэн хажууд нь чимээ гаргахад анхаарал маш хурдан сарнидаг гээд хүүхэд бүр өөр.
Багш тэр олон хүүхдийн ойлгох онцлогт нэг бүрчлэн тохируулан хичээлийг заана гэвэл боломжгүй. Яах аргагүй, эцэг эхийн оролцоо хүүхдийн сурах арга барилд чухал үүрэгтэй байгаа биз?
Зарим нь нэг шинэ мэдээллийг нэг аргаар давтаад байхаар сурдаггүй, харин өөр өөр аргаар олон давтамжаар ч ойлгодог нь бий. Мөн төрөлхөөсөө суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд бий.
Сонсголын боловсруулалтын эмгэгтэй (Auditory Processing Disorder) хүүхэд хэл яриагаар ирж байгаа мэдээллийг боловсруулахдаа маш сул. Харин зарим нь самбар дээр бичсэнийг нэг хараад л тогтоодог. Үүнийг Photographic memory буюу зурган ой санамж гэдэг ба монголчуудын энэ чадвар нэлээн өндөр. Олон улсын оюун ухааны тэмцээнүүдэд монголчууд үргэлж манлайлдаг нэг шалтгаан нь энэ.
Тэгэхээр хүүхдүүдийг яагаад ойлгохгүй байгааг бус харин ямар онцлогтой, шинэ мэдээллийг яаж хүргэх вэ гэдэг нь чухал байдаг. Монгол улсын Боловсролын тухай хууль төдийгүй дэлхийн бусад орны хуульд ч "Тухайн улсын боловсролын арга барил нь тухайн хүүхдийн нас, хувийн онцлогт тохирсон байна" гэж заасан байдаг.
Үүний цаана сэтгэл судлалын суурь зарчим бий. Нэг үгээр хүүхэд бүр харилцан адилгүй, ялгаатай гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр багш тэр олон хүүхдийн ойлгох онцлогт нэг бүрчлэн тохируулан хичээлийг заана гэвэл боломжгүй тул яах аргагүй эцэг эхийн оролцоо хүүхдийн сурах арга барилд чухал үүрэгтэй байгаа биз. Хүүхдийнхээ хувийн онцлогийг ойлгоод, багшид тэр талаар нь хэлж болно.
Гэхдээ хүүхэд ямар ч хувийн онцлогтой байсан хичээлийг давтах нь л чухал. Давт, давт, давт.... Нэг хүүхэд хичээлийг 10-20 минутад ойлгож байхад нөгөө хүүхэд ойлгохын тулд 2 цаг зарцуулж болно.
-Хүүхдийн сурах онцлогоос гадна багшийн ур чадвар чухал гэж бодож байна. Гэхдээ багшийн хомсдолтой, 45 хоногийн курсээр багш бэлтгэх талаар салбарын сайд яриад буй.
-Мэдээж багшийн ур чадвар маш чухал. Орчин үеийн сургалтын арга зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн сайн багш байж чадна.
Багшлах эрхийг заавал тусгай мэргэжлээр сурсан байх шаардлагатай. 45 хоногт бэлтгэгдсэн хүн ямар ч боловсролын байгууллагын шаардлага хангахгүй. Ямар ч улсад багшлах арга зүйд дээд боловсролтой байхыг шаарддаг. Жишээ нь Англид 4 жил бакалаврын зэрэгт сурч төгсөөд дахиад нэг жил багшлах эрхийн тусгай курсэд сурдаг.
Багш хүүхдийн сэтгэцэд шууд нөлөөлөх чадвартай буюу тэдний сэтгэхүйд өөрчлөлт оруулж дэмжиж өгдөг болохоор хүмүүнлэг энэрэнгүй, зөв хүн байх ёстой. Хэрэв тэр хүүхдэд багш шашин заагаад байвал яах вэ, ийм зүйл болохыг үгүйсгэхгүй шүү дээ.
Багшлахад хувь хүний онцлог их чухал. Түүнээс гадна манай боловсролын систем өөрийн гэсэн агуулга стандарттай, сурах бичгийнхээ хүрээнд заагаад байна л даа. Аливаа улсын боловсрол сайнтай муутай олон зүйл л бий. Хамгийн гол нь хүүхдэд нийгэмшил, нэгнээ хүндэтгэдэг харилцааны ур чадварыг түлхүү хөгжүүлэхэд нь анхаармаар санагддаг. Зарим хувийн сургуулийн ангийн бүлэг хоорондыг сэлгүүлж, хүүхэд бусадтай харилцах, найзаа олох боломжийг нь бүрдүүлж байна.
-Харилцаа гэснээс хүүхдүүд бие биетэйгээ англиар ярьж ойлголцож буй дүр зурагтай их таарах болсон. Энэ нь цаашлаад монгол эх хэлээ алдах вий гэсэн бодлыг төрүүлдэг.
-Би үүнийг монгол эрчүүдийн харилцаа, ёс бус үг хэллэгтэй холбож тайлбарлана. Өгүүлбэр бүрд п..., хэдэн үг хэлээд л п... гэж хэлдэг нь хэвийн мэт болчихсон. Түүнийгээ ихэд догь, гоё гэж боддог.
Өөрсдөө өгүүлбэр бүрдээ тэр үгийг ашигладаг хэр нь "Монголоороо ярьсангүй" гэж бусдыг буруутгадаг. Гэртээ ч хүүхдүүдийнхээ дэргэд хэлдэг нь нууц биш. Гудамжаар хэн нэгэнтэй зөрөхөд л ийм дүр зураг олон. Үүнтэй маргах хүн гарахгүй байх. Гадаадаар ярьдаг суурийг анх ингэж тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эх хэлээ цэвэрлэмээр байгаа бол нэн түрүүнд п.. үгийг хэрэглээнээсээ хасах нь чухал.
Монголоор ярьж чаддаггүй, англиар ярьдаг хүүхдүүд олширч буй нь тэдний буруу биш.
Хоёрдугаарт, олон улсын хувийн сургуулиуд бий болсонтой холбоотойгоор Монголд өсөж байгаа хэр нь монголоор ярьж чаддаггүй, англиар ярьдаг хүүхдүүдийн тоо маш их нэмэгдсэн.
Энэ нь тэдгээр хүүхдүүдийн буруу биш. Хичээлдээ очсон ч найзуудтайгаа мөн англиар ярина. Угтаа монголоор ярих боломжтой цор ганц газар бол гэр нь байдаг ч ээж аав нь ажил ихтэй, гэртээ гадаадын ютүб суваг үзсээр байгаад монгол хэлээс илүү англи хэлийг сайн эзэмшчихдэг.
Ийм тохиолдолд тэдэнд монголоор ярих орчин бараг байдаггүй. Ийм орчныг бид өөрсдөө бүрдүүлчихсэн. Энэ тохиолдолд хүүхэд ээж аавтайгаа ч чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй нөхцөлд хүрэх нь бий.
Тиймээс зөвхөн нэг хэлийг онцлох бус хос хэлтний хөтөлбөрийг нэвтрүүлэх боломжтой. Тэдгээр хүүхдүүдэд зөвхөн англиар ярих бус хос хэлтэй байна гэдэг, Монголоороо ярих чинь гоё гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд монгол хэлээ сайн ойлгуулъя, өвлүүлье гэх юм бол албан бус контентуудаа сайн хийх хэрэгтэй.
Тэд ютүб суваг дээр зөвхөн англи хэлтэй нэвтрүүлэг үзэж байна. Хэрэв монгол хэл дээр, сонирхлыг нь татахуйц хөөрхөн контент хийвэл тэд үзнэ. Мөн гудамжны хаяг, нэрийг монгол хэл дээр болгох хэрэгтэй. Хаашаа л харна дандаа англи хэлтэй нэр, хаяг, лого байдаг.
Хүүхэд гудамжинд явж байхдаа хараагаар ой тогтоолт хийж байдаг. Гадуур явахдаа "Миний хүү тэр ямар үсэг вэ" гээд асуучихъя гэхээр монгол үсэг олдохгүй байна шүү дээ. Тиймээс наад зах нь хаягжилтыг монгол хэл дээр байлгах хэрэгтэй. Эх хэлээ цэвэр авч үлдэх эсэх нь энэ мэт зүйлсээс л эхэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.