Монголын зах зээлд хэрэглэгчдэдээ хэдий нь ээ танигдсан, 15 гаран жилийн түүхтэй ДДЭШ, PC MALL компаниуд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Тус компаниуд хамтран ажилласнаар хэрэглэгч, олон нийтэд илүү үр ашигтай, хамтарсан урамшуулал, нөхцөлүүдийг гаргахаар болж буй гэнэ.
ДДЭШ компанийн хувьд ДДЭШ 3.0 технологийн шилжилтийнхээ хүрээнд монголд анх удаа UHD 4K дамжуулалтыг нэвтрүүлж, технологийн шаардлагуудыг бүрэн хангасан байна. Иймд PC MALL компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг дэлхийд тэргүүлэгч SAMSUNG, HAIER, HISENSE, SHARP, TOSHIBA, NEOLUX брендүүдийн ухаалаг зурагтаар 4K UHD, LED, ULED, QLED нягтшилаар салбаруудаар нь дамжуулалт хийхээр төлөвлөж буй бөгөөд хэрэглэгчдэдээ багц бүтээгдэхүүн гаргах, хөнгөлөлт, урамшуулал санал болгохоор ажиллах гэнэ.
Энэ тухайд ДДЭШ компанийн Борлуулалт, Үйлчилгээний албаны захирал Г.Батмөнх “ДДЭШ, PC MALL компаниуд хамтран ажилласнаар өөрсдийн хэрэглэгч нартаа зориулсан онцгой хөнгөлөлт, урамшуулал, багц бүтээгдэхүүн санал болгох, Монголд анх удаа хийгдэж буй UHD 4K дамжуулалтын хүрээнд хамтран ажиллах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тун удахгүй хэрэглэгч нар маань шинэ багц, урамшуулал, хөнгөлөлтүүдийг хүртэнэ” гэв.