"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулсан олон улсын хот төлөвлөгчид бүтээлээ танилцуулахаар манай улсад ирээд буй.
Шинэ хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээл шалгарчээ. Эдгээр бүтээлд иргэд саналаа өгч, 18 улсын 36 багаас шилдэг таван багийг наймдугаар сарын 1-нд шалгаруулснаар "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг эцэслэн боловсруулах юм. Иргэд https://www.facebook.com/Kharkhorumcity хуудаст хандаж, санал өгөх боломжтой. Цахим санал хураалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилэх аж.
Тус хот төлөвлөлийн үзэсгэлэнг Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, Юнескогийн гудамж, MPM Event Hall, 4 давхарт дэлгэсэн бөгөөд олон нийт үзэж, саналаа өгөх боломжтой.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуунтай ярилцав.
Тэрбээр, Нийт 54 улсын 428 баг орохоор бүртгүүлснээр дал гаруй багийн бүтээл ирсэн. Эдгээрээс шалгарсан 36 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэлээ. Энэ бүтээлүүдийн ард 775 хүний хүч хөдөлмөр бий. Нэг багаас багадаа хоёр хүн төлөөлж ирсэн бөгөөд 100 гаруй хүн цуглажээ. Нийт багийн 92 хувь нь гадаадаас оролцож байна.
Хотын үзэл баримтлал наймдугаар сард эцэслэгдэнэ. Харин 2025 оны хавраас хот бүтээн байгуулалтын анхны ажлыг эхлүүлнэ.
Зураг төсөл нь дууссанаар дараагийн ажил эхэлдгээс өөрөөр ажиллана. Өөрөөр хэлбэл зураг төслийн ажилтай зэрэгцээд маркетингийн баг ажиллах юм. Тухайлбал, хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзалт, хэлэх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буй бөгөөд тэднээс эрчим хүч, дэд бүтцийн аль хэсэгт ажиллах хүсэлтүүд ирж байна.
-Шинэ Хархорум хотын эрчим хүчийг хэрхэн хангах вэ?
-Манай хотод нүүрс түлдэг цахилгаан станц барихгүй. Бид ухаалаг хот байгуулна. Тиймээс ч зарчмын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хамгийн боломжит хэмжээнд хүртэл нь ашиглана. Эрчим хүчний асуудлыг шийдэх маш олон хувилбарууд бий. Хархорум хотын ойролцоох уурхайн бүсээс
-Хотын ундны ус, ариутгал татуургын асуудлаа хэрхэн шийдэх вэ?
-Өвлийн хот учраас гадаргын ус ашиглах боломжгүй. Гүний ус ашиглана.
Харин манай хотын онцлог нь усыг дахин боловсруулдаг болох бөгөөд ажлын даалгаварт тусгаж өгсөн. Мөн борооны усыг хуримтлуулж, ашиглах төлөвлөлтүүд хийж байна.
Түрүүнд хэлсэнчлэн шинэ хот ухаалаг, ногоон байх гэдэг зарчмыг баримтална. Ногоон байна гэдэг нь усыг, хог хаягдлыг дахин ашигладаг байхыг хэлж байгаа юм.
Улаанбаатар хот ариутгал татуургын нэг том цэвэрлэх байгууламжтай. Харин Шинэ Хархорум хотод нэг том байгууламж гэхээс илүүтэй хэд хэдэн хэсэгчилсэн цэвэрлэх байгууламжийг шийдэхээр төлөвлөж байна.
-Шинэ хотоос Улаанбаатар хүрэх зам тээврийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Улаанбаатар хотоос Хархорум хоттой холбосон 340км одоо хурдны галт тэрэг байгуулах ТЭЗҮ, судалгааны ажил яригдаж байна. Өргөн уудам нутагт амьдардаг хэрнээ манайх хурдны галт тэрэггүй улс.
Улаанбаатарт ажилладаг, Хархорум хотод амьдардаг соёлыг түгээхийг хүсэж байгаа. Хот хооронд цаг гаруйн хугацаанд л зорчино гэсэн үг.
Түүнчлэн Хархорум хот өөрийн гэсэн нисэх онгоцны буудалтай байх бөгөөд ТЭЗҮ нь ЗТЯ-д зарлагдсан. Үндсэндээ Хархорум хотын бүтээн байгуулалттай холбоотой асуудал бол Засгийн газрын хэмжээний бодлогын том асуудал учраас бүх яам холбогдох чиглэлээрээ ажиллаж байна.
-Улаанбаатар хотыг 500 мянган хүн амьдрах дэд бүтэцтэй байгуулсан гэдэг. Гэхдээ хүн ам тогтмол нэмэгдсээр сая гаруй хүн амтай болсон. Улмаар утаа, түгжрэл гэх хүндрэлүүд үүсээд байна. Хархорум хотод хүн нэмэгдсээр байвал цаашид хэрхэн ажиллах вэ?
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг анх 1954 онд хийж байсан. Үүнээ хойш 70 гаруй жил болж байна.
Төлөвлөлтийг 20 жил тутамд сайжруулах ёстой байдаг. Хүн ам нэмэгдэхийн хэрээр тэлж хөгжих ёстой.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших энэ 30 гаруй жил дэд бүтэц дээрээ хөрөнгө оруулалт хийгээгүй нь л Улаанбаатар хотыг ийм хүндрэлтэй юм шиг харагдуулаад байгаа юм. Түүнээс биш хотжилт бол хувьсаж, өөрчлөгддөг зүйл.
Хархорины хотыг 500 мянган хүн оршин суухаа төлөвлөж байгаа ч цаашид тэлнэ.
Сонирхуулахад, Улаанбаатар хотын барилгажсан хэсэг нь 9200 га талбай. Харин Хархорум хотын барилгажсан талбай нь 189 мянган га байх юм.
Эхний ээлжид суурьшлын бүсийг 24 мянган га талбайд байгуулна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын барилгажсан хэсгээс гурав дахин том гэсэн үг" гэв.
Олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ зэрэг улсын 11 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүх юм байна.
Монголын түүх, байгаль газарзүй, соёл, өв уламжлалыг маш сайн судалж, орчин үеийн технологийг бүх талаар шингээсэн төслүүдээс шилдэг тавыг сонгох ажээ.
ФОТО: