Жил бүрийн аравдугаар сарын 25-ны өдрийг Хулан хамгаалах өдөр болгох тушаалыг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гаргажээ.
Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монгол оронд байдаг. Хулан нь өргөн уудам зайд нүүдэллэж амьдардаг амьтан бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог гэж үздэг. Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хамгааллын олон талт арга хэмжээний хүрээнд тоо толгой нь өсөх хадлагатай байна.
Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг. Одоогоор амьтны улаан дансны үнэлгээг шинэчлэхээс гадна олон улсад хулан адуу хамгаалах төлөвлөгөө боловсруулахад саналаа тусгаж, хулан хамгаалах үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Цаашид энэ өдөрт орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын анхаарал хандуулах, олон улсад таниулах ажлыг хийх нь зүйтэй гэж сайд С.Одонтуяа цахим хуудаснаа мэдээлжээ.