Зөв хэрэглэвэл хүний амь аврах хүчтэй ч буруу газар ашигласнаар бусдын дургүйг хүргэхээс эхлээд өөр олон уршиг дагуулж болох нь амьдрал дээр батлагдсан машины дуут дохиог хүн бүр зөв зохистой хэрэглэж сурах нь орчин үеийн соёлжсон нийгэм дэх чухал асуудлуудын нэг болоод байгаа гэдэгтэй маргах хүн олон гарахгүй биз.
Машины дуут дохио үүссэн түүх
Дуут дохионы үүсэл тэртээх 1800-аад оны үеэс эхлэлтэй гэж үздэг ч өнөө бидний хэрэглэж байгаа машины дуут дохионы анхны загвар буюу цахилгаан дамжуулагчийн тусламжтай ажилладаг дуут дохиог 1900-аад оны эхэн үед алдарт зохион бүтээгч Эдисоны хамтрагч Миллер Рис Хатчисон “Клаксон” нэртэйгээр бүтээж олны хүртээл болгосон аж.
Энэ бол хувиа хичээсэн зангийн маш тод жишээ юм
Энэхүү бүтээлийг машин болон унадаг дугуйнд суурилуулах зорилгоор үйлдвэрлэлд нэвтрүүлэх албан ёсны анхны эрхийг Америкийн Фи.Уи. Ловелл гэдэг хүн эзэмшжээ. Ловелл энэ бүтээлийг хашхирах, хараал хэлэх мэт гэж бодсон уу, эсвэл тиймэрхүү нөхцөл байдал үүссэн үед хэрэглэнэ гэдгийг урьдчилан таамагласан уу Грек хэлний “Клаз” буюу “Хашхирах” гэсэн утгаас гаралтай “Клаксон” хэмээх үгийг сонгон нэрлэсэн нь хачирхалтай.
Машины дуут дохиог хэрэглэх нь
Дуут дохиотой холбоотойгоор хамгийн түгээмэл яригдаж үйлдэгдэж хамгийн их асуудал үүсгэдэг зүйл нь шаардлагагүй үед машиныхаа дуут дохиог хангинуулах “Зуршил” билээ.
Улаан гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл асав уу үгүй юү нэг хором ч болоогүй байхад арын машинаас дуут дохиогоо жаахан ч биш, бүр “Дииййд” гэж заналтайгаар, удаан хангинуулах нь үнэхээр бүдүүлэг. Энэ үзэгдэл гэрлэн дохион дээр дараалан зогсож буй олон машинаас ажиглагддаг нь харамсалтай. Угтаа бол өмнө нь зогсож байсан машин ч гэсэн аль болох хурдан хөдлөхийг хичээх учраас.
Хэдхэн хором хүлээхэд л хангалттай баймаар...
Энэ үйлдлийг зуршил болгосон хүмүүс тэр хавьд амьдардаг, эсвэл ойр орчимд нь явж байгаа хүмүүсийн талаар хэзээ нэгэн цагт бодож байсан болов уу? Ойр хавьд нь хөгшин настай, өвчин зовлонтой хүмүүс амарч, нялх үрс амгалан нойрсож, эсвэл сургуулийн сурагч маргаашийн шалгалтдаа бэлдээд анхаарлаа төвлөрүүлж суугаа тухай боддоггүй болоод л тийм үйлдэл хийдэг байх.
Өөрсдөө шаардлагагүй үед юу ч бодож үзэлгүй машиныхаа дуут дохиог хангинуулж, бусдын амар амгаланг алдагдуулдаг энэ мэт хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдох үед маш их уцаарлаж, гомдоллодог нь ажиглагддаг. Энэ бол хувиа хичээсэн зангийн маш тод жишээ юм.
Дуут дохиог буруу үед ашиглахтай холбоотой өөр нэг жишээ бол гар утсаараа залгаж болох байтал III, IV давхарт амьдардаг хэн нэгнийг машинаасаа буугаад гэрт нь орж дуудахаас төвөгшөөн, үүдэнд нь дуут дохиогоо хангинуулан бусдад саад болох явдал түгээмэл. Ялангуяа, шөнө дунд ийм үйлдэл гаргах нь хүй нэгдлийн үеийн хүмүүсийн мэдээлэл солилцох арга барилаас өнөө үе хүртэл уламжлагдан ирсэн зан үйл гэлтэй. Энэ нь хувиа хичээсэн, бүдүүлэг зангаас гадна үнэхээр бодлогогүй үйлдэл юм.
Өндөр хөгжилтэй орнуудад машины дуут дохио дуугарах тохиолдолтой маш ховор тааралддаг гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ. Өндөр хөгжилтэй орнуудад автомашин түгжрэлд орсон үед дуут дохиогоо хангинуулж, өөрийгөө болон өрөөл бусдыг стресстүүлэхийн оронд ном унших зэргээр түгжрээнд алдаж байгаа цагаа үр дүнтэй, зөв зүйлд зарцуулдаг “зуршилтай”.
Жишээлбэл, Англид өглөө, орой ихэнх хугацаанд түгжрэлтэй байдаг боловч барагтай л бол машины дуут дохио өгөх чимээ сонсогддоггүй. Англичууд замын түгжрэл үүсэж, машин нь удаанаар урагшилж байсан ч дуут дохиогоо хангинуулалгүй түгжрэлээс гартлаа тайвнаар хүлээж, хөдөлгөөнд оролцдог. Тэнд дуут дохио өгөхийг хориглосон хууль тогтоомж байдаггүй. Зүгээр л ард иргэд нь замын түгжрэлийн үед нэгэндээ хүндэтгэлтэй, тэвчээртэй ханддагаас өөр нууц үгүй.
Энэ үйлдэл нь тэдний соёлын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Бүр өмнөх жолооч нь улаан гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл ассаныг харалгүй удсан ч арын машин тань дуут дохио өгч таныг сандаргахгүй. Бас тэнд аль нэг нийтийн эзэмшлийн талбайд очиж, дуут дохио өгөх нь тийм ч таатай үзэгдэл биш бөгөөд хүмүүс таныг буруугаар ойлгож ч мэднэ шүү.
Машины дуут дохиогоо хангинуулах шаардлагагүй тохиолдлууд
“Ил тод, нээлттэй биш, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадваргүй хүмүүс бусдын анхаарлыг татаж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд машиныхаа дуут дохиог ашиглах тохиолдол элбэг” гэж ажиглагчид үздэг.
Ийм “шалтгаантай” хүмүүс машиныхаа дуут дохиог чанга чанга хангинуулснаар машин дотроо өөрийгөө хаан болсон мэт санадаг байх нь. Дуут дохиогоо хангинуулах үзэгдэл манайх шиг хөгжиж буй орнуудад түгээмэл ойлголт бөгөөд энэ нь тэдгээр хүний дэлхий ертөнц дээр оршиж, ямар нэг зүйлийг эзэмшин буйгаа мэдрэх, бусдад мэдэгдэж харуулах зорилгоор шаардлагагүй үед дуут дохиогоо хангинуулах шалтгаан болдог байх магадлалтай.
Тохиолдлын дуут дохио
Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн хөдөлгөөнд оролцож яваа бусад жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчүүлэхийн тулд өгөх дуут дохио. Жишээлбэл, шөнийн цагаар улаан гэрлэн дохион дээр зогсох өмнөх машиныхаа жолоочид: Яваач дээ, машин байхгүй байхад юундаа зогсоод байгаа юм бэ?” гэсэн утгатай дуут дохиог завсаргүй өгөх.
Явган хүний эсрэг дуут дохио
Зам хөндлөн гарч буй, эсвэл гарахаар зэхэх явган зорчигчид зам тавьж өгөхгүйгээ илэрхийлсэн дуут дохиог ингэж нэрлэнэ. Үүнтэй адилхан явган зорчигчдод зам тавьж өгсөн бусад машинд дургүйцлээ илэрхийлж, дуут дохиогоо хангинуулдаг жолооч нар ч бий.
Ятгасан дуут дохио
Өөрийн мэдэлгүй, эсвэл албаар алдаа гаргасан жолооч нар үйл явдал болж өнгөрснөөс хойш 5-10 секундын турш дуут дохио өгөхийг хэлнэ.
Тэвчээргүйн дуут дохио
Улаан гэрэл унтрах мөчид буюу ногоон гэрэл асахын завдалгүй: “Яв л даа. Улаан гэрэл унтарчихлаа” гэсэн утгаар дуут дохиогоо хангинуулах. Итгэхэд бэрх хэдий ч зарим нэг жолооч өмнө нь машин байхгүй байхад ч өөрийн мэдэлгүй дуут дохио өгөх тохиолдол ажиглагддаг байна.
Шийтгэлтэй дуут дохио
Ихэвчлэн такси, бага оврын автобус гэх мэтийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар энэ төрөлд хамаарагдана. Үйлчлүүлэгчдээ татаж тэдний нүдэнд өртөхийн тулд, эсвэл машинд суухаас өөр зорилгоор замын хажууд зогсох хүмүүсийг өөрийн машинд суухыг ятгахаар ингэж хаа хамаагүй дуут дохио өгөх тохиолдол тун элбэг байдгийг бид мэднэ.
Дуут дохиог яагаад шаардлагатай үед л өгөх хэрэгтэй вэ?
“Тээврийн хэрэгслийн жолооч болзошгүй аюулын үед замын хөдөлгөөнд оролцогч бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод дуугаар дохио өгч, анхааруулахад зориулагдсан хэрэгслийг дуут дохио гэнэ” эсвэл товчоор “дуугаар дохио өгөх хэрэгсэл гэнэ” гэсэн үгийн тайлбар толинд өгүүлсэн байдаг зүйлийг зарим нэг соёлгүй жолооч нар өөрсдийн хувьд хүчин төгөлдөр мөрдөх ёстой байтал үнэндээ бол ямар ч хэрэггүй шалтгаанаар буруу ашигладаг.
Тэд бол замын түгжрэл, хотын хөл хөдөлгөөнийг эсэргүүцэж, цаашлаад амьдрал, хувь заяандаа хүртэл гомдож бухимдахдаа машиныхаа дуут дохиог хангинуулдаг хүмүүс юм. Гэхдээ энэ бүгд дэмий хоосон зүйл гэдгийг ухамсарладаггүй нь хамгийн харамсалтай.
Замын түгжрэлийг арилган, улаан гэрлийг ногоон болгож, бас амьдралаа сайн сайхан авч явж чадахгүй гэдгээ мэдээд дэмий л дуут дохиогоо хангинуулдаг хүмүүсийн тухай энд яригдаж буй юм. Энд замын хөдөлгөөнд оролцогч бусад жолооч, явган зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хотын дуу чимээний бохирдлыг үүсгэх хамгийн том шалтгаан болж, хүмүүсийн хооронд хэрүүл маргаан дэгдээхээс өөр ид шидгүй муу зуршлын тухай ярьж байна.
Бүх муу зуршил адил цаг хугацааны эрхээр хүмүүсийн дасал болж, хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийн тухай юм шүү... Харин энэ муу зуршлын үл анзаарагдам хор уршгийг анзаарч эсэргүүцэн үүнийг арилгахын төлөө тэмцэж байгаа хүмүүс энэ үйлдлийг “Шаардлагагүй үед дуут дохио өгөх” гэж нэрлэдэг.
Болдогсон бол шаардлагагүй үед дуут дохио өгсөн тээврийн хэрэгслийн жолоочийн машин дотор яг адилхан чимээтэй дуут дохио хангинуулж, хариуцлага тооцдог болговол энэ зуршил маш хурдан арилах боломжтой гэсэн санал ч гарч байна. Ингэж өөрт нь мэдрүүлснээр зөвхөн шаардлагатай нөхцөлд л дуут дохиогоо өгч байх нь өөрийг нь ч гэсэн тайван байлгана гэдгийг ойлгох байх. Мөн ойрын үед манай оронд шаардлагагүй тохиолдолд дуут дохио өгсөн хүнд мөнгөн торгууль ногдуулах тухай ч яригдаж эхэлсэн билээ.
Та ч гэсэн тэдгээр тэмцэгчидтэй санал нийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон замын түгжрэлд өөрийгөө болон өрөөл бусдыг стресстүүлэлгүй, явган зорчихдоо ч айж сандралгүй сэтгэл амар байхыг хүсэж байгаа бол тэр хүмүүсийн эгнээнд нэгдэж, энэ бүхнийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй юм шүү. Тиймээс бид ч бас нэгдэж байна.
Нийгэмд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн байж боломгүй бүдүүлэг байдал үүсгэгч, муу зуршлыг арилгахын төлөө хамтдаа тэмцэцгээе!
Мехмет Элчи