Улаанбаатар хотын маань өнгө зүсийг чимсэн барилга, бүтээн байгуулалтууд ар араасаа хөвөрсөөр. Тэр дундаас БИЗНЕСИЙН ШИНЭ ДҮҮРЭГ-ийн бүтээн байгуулалтыг өнгөлж байгаа ProONE оффис гадна пассатаа марал бугын дүрсэн чимэглэлтэй, дотроо саруул цэлгэр зочид хүлээн авах танхимтай болно хэмээн амлаж байгаа. Үүнийхээ дагуу экстерьер, интерьер хэсгийнхээ гүйцэтгэлийг “Tomthink” ХХК-д хариуцуулан ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн Ерөнхий захирал Ц.Тамираас тодрууллаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай компани Pro ONE оффисын лобби хэсгийн экстерьер, интерьерийн зургийг бэлтгэж байгаа талаар мэдээлэл авлаа. Энэ талаараа тодруулаач.
Сайн байна уу. Манай компани 2015 оны 8 сард “Мастер девелопер” ХХК-ийн зарласан тендерт оролцон 10 гаруй интерьер, экстрерийн компаниудтай өрсөлдөн, Pro ONE оффисын гадна пассат болон дотор интерьерийн зураг төсөл, тохижилт, гүйцэтгэлийг хийхээр болоод байгаа. Бид одоогоор Pro ONE оффисын гадна пассат, лобби, коридорын хэсгийн интерьерийн зургийг бэлтгээд байна. Зургаа гаргахдаа бид эхлээд энэ оффисыг Улаанбаатар хотод байхгүй онцгой, өнгө үзэмж сайтай, загварлаг, чамин байлгахыг зорьсон. Энэ ч утгаараа гадна пассатандаа Монгол ахуйгаа харуулсан марал бугын дүрс ашигласан. Марал бугын дүрсийг Чингис хааны үеэс сүр хүч, өсөн дэвжих болон өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бэлгэдэл гэж үздэг юм билээ. Тэр ч утгаараа энэ оффисын өнгө үзэмж, утга учрыг илүү тодотгож өгнө гэж үзсэн. Мөн дээр нь энэ утга агуулгаа дотор интерьердээ ч гэсэн ашигласан байгаа.
Танайх үүн шиг өөр бусад газруудын ажлыг гүйцэтгэж байсан уу. Туршлагаасаа хуваалцаач.
Би өөрөө зураасан зургийн анги төгссөн, зураач мэргэжилтэй. Миний хувьд 13 жилийн хугацаанд зураг төслийн House design компанид харьяалагдаж байгаад “Tomthink” компаниа байгуулаад жил гарны хугацааг өнгөрүүлээд байна. Энэ хугацаанд олон төрлийн томоохон ажлууд гүйцэтгэж байсан. Хамгийн сүүлд Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын Lounge, VIP өрөөнүүдийн интерьерийн зургуудыг гаргаж, тохижуулсан. Мөн Морин хуур цогцолбор, Их майдар төсөл, Чингисийн морьт хөшөө цогцолбор болон өөр олон тендерийн ажлын экстерьер, интерьерийг бэлтгэж байсан.
Оффисынхоо интерьер зургийг нь бэлтгээд, гүйцэтгэлийг нь ч гэсэн өөрсдөө хариуцахаар 100% зураг шигээ болно гэсэн үг үү. Танай салбарын хувьд ажлын онцлог юу вэ? Зургаа бэлтгэх нь ажиллагаа их байдаг уу, эсвэл яг түүн шигээ гүйцэтгэхэд ажиллагаа их байх уу?
Тийм ээ. Яг зураг шигээ л болно гэж ойлгож болно. Зураг гаргаж байгаагийн ач холбогдол нь гэвэл яг түүн шигээ гүйцэтгэх явдал шүү дээ. Бас зургаа гаргах явцдаа оффисынхоо өнгө төрх, загвар дизайныг өөрсдийн хүссэнээрээ гүйцэтгэж, засварлаж болдгоороо давуу талтай. Гэхдээ хэдий сайхан зураг гаргалаа гээд гүйцэтгэл нь түүнээсээ өөр болвол ямар ч үр дүнгүй. Манай салбарын хувьд туршлагатай, чадварлаг байж, байнга шинийг эрэлхийлж, бусдаас өөр онцгой зүйл хийж бүтээх шаардлагтай байдаг учраас илүү их бүтээлч сэтгэлгээ шаарддаг мэргэжил.
Ажлын хувьд зураг болон гүйцэтгэл хоёр хоёулаа маш чухал. Зураг дээрээ бүхнээ төлөвлөж, хамгийн гоё сайхан, зөв зохицолтой санаанууд гаргах хэрэгтэй. Бас нөгөө талаар яг тэр зураг шигээ гүйцэтгэлтэй байх ёстой. Pro ONE оффисын хувьд яг 100% зураг шигээ болох болно.
ProONE оффисын лобби хэсэг бусад газруудаас юугаараа онцлог вэ?
Марал бугын хээ ашигласан газрууд мэр сэр байдаг л даа. Гэхдээ Pro ONE оффис шиг пассат болон дотор интерьер дээрээ тэр чигээр нь томоор ашигласан газар одоогоор Улаанбаатар хотод байхгүй.
Лобби хэсгийн таазны өндөр 3.8 метр. Дээр нь бүх булангууд нь бөөрөнхий хэлбэртэй учраас том, орон зайтай харагдуулна. Мөн хананууд бүгд ижил бор шаргал өнгө, нэг төрлийн элементтэй нь цэлгэр, эмх замбараатай, цэгцтэй харагдаж өгнө. Оффист орж ирмэгц өөдөөс 2 багана байрласан байсан. Үүнийг бид энгийн биш дүрс гарган өөрчилж, дээр нь гадна пассатны буган хээгээ оруулсан нь үнэхээр энд л байх ёстой юм шиг харагдаж өгсөн. Таазандаа зэв хээ ашигласан нь үндэсний хэв маяг, орчин үеийн хэв маяг бүхий модерн загварыг харуулж байгаа. Цахилгаан шатны хувьд хаалгыг нь 3м өндөр хийж өгснөөр өндөр, классик харагдуулна.
Ерөнхийд нь хэлэхэд бол Pro ONE оффисын лобби Монголдоо №1 орчин үеийн, цэвэрхэн цэлгэр, орон зайтай, донжийг нь олсон хийцтэй болно. №1 байна гэдэг өргөн утгатай ойлголт л доо. Чанар, материал, үнэ гээд олон зүйлээр №1 байж болно. Эмэгтэй хүн хамгийн үнэтэй, тансаг бүтээгдэхүүнээр нүүрээ будаад донжийг нь олоогүй, зөв будаагүй бол сайхан харагдахгүйтэй адил гадуур үнээр зодож хийсэн, чулуу, шил, металл гээд бүх л юмыг ашигласан ч гэсэн сайхан харагддаггүй лоббинууд байдаг. Үүнтэй харьцуулахад Pro ONE хамгийн загварлаг, орчин үеийн модерн загвартай болно.
Хэзээ энэ ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа вэ? Хэр хугацаанд дуусгах вэ?
Ажлаа 5 сард эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Эхлэхээсээ өмнө шаардлагатай бүх материалуудаа захиалж татна. Гүйцэтгэлийн хувьд 1 сарын хугацаанд бүрэн дуусна даа.
Мэргэжлийн баг хамт олонд ажлаа даатгах нь үр дүнтэй болох нь мэдрэгдэж байна. Pro ONE оффисын өнгө төрх үнэхээр сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Бусад барилгын салбарынханд хандаж хэлэх үг байна уу.
Баярлалаа. Ер нь барилгын зураг гаргуулах гэж байгаа хүмүүс эхлээд мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Ихэнх газрууд захирлын шийдвэрээр, эсвэл туршлагагүй хүмүүст хандан хийлгээд дараа нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдалд орох явдал их байдаг. Тийм болохоор чанартай, сайн зүйл хийхийг хүсвэл эхнээс нь мэргэжлийн хүнд хандаарай гэж хэлмээр байна. Мөн та бүхэн Pro ONE оффисын талаар дэлгэрэнгүй мэдээллийг
9990-0181 дугаарын утас болон http://www.master.mn/real/building/read/16.htm сайтаас аваарай.
Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Баярлалаа.