“Оюу Толгой”-ийн ил уурхайд гулсалт үүссэн талаар “Australian Financial Review” мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн гулсалт нь 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд нөлөөлөх хэмжээний биш юм байна.
Мөн ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Уурхайд гарсан гулсалт үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлөхүйц бол “Turquoise Hill Resources” компани хөрөнгө оруулагчдад мэдээлэх үүрэгтэй аж. Харин одоогоор “Turquoise Hill Resources”-ийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
Гэхдээ нэг уурхайгаас хамааралтай “Turquoise Hill Resources” зэрэг компанийн хувьд үйлдвэрлэлийг тасалдуулж болох аливаа үйл явдалд мэдрэг байдгийг “Australian Financial Review” мөн онцолжээ. Энэ сарын эхээр танилцуулсан үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу “Оюу Толгой”-ийн ил уурхайгаас энэ онд 195 мянган тонн хүртэл зэс, 260 мянга хүртэл унци алт олборлох юм.
Б.Дуламхорлоо