"Хүүхдийг утга зохиолоор дамжуулан хүмүүжүүлдэг. Тиймдээ ч хүүхдийн зохиол мөнхийн залуу сэдэв байдаг” хэмээн яруу найрагчид хэлж байна. Учир нь, хүүхдийн уран зохиол бичихэд зохиолчоос нарийн мэдрэмж, хүүхдийн дотоод ертөнцөд нэвтрэх, тэдний өмнөөс сэтгэх чадвар шаарддаг аж.
Хаа явсан газраа хүүхдийн онцлог, зан байдлыг харж зохиол бүтээлдээ шингээхийг зорьдгийн учир бас энэ биз. “Норовын намтар”, “Сүүлэн хүү” гэх мэт хүүхдийн зохиолын баатруудыг хүүхэд, хөгшидгүй андахгүй. Хүүхдүүд аливаа зүйлийг гэгээлэг, уран сэтгэмжтэй, дүрсгүй байдлаар хардаг учир зохиолын баатрууд нь ч тэдэнтэй ижил байх ёстой.
Маш их өнгөтэй, уран зурагтай, эрээн мяраан ном бүхэлдээ хортой гэдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй
Жишээлбэл, цэвэрлэгээ хийж байгаа хүнийг хараад хүүхдүүд шал угаасан хэсэгт нэг сайн гүйгээд гуталныхаа хээг гаргачих юмсан гэж сэтгэдэг бол том хүний ухаанаас ер ийм зүйл гарахгүй. Иймд хүүхдийн шүлэг бичихэд онцлог байдаг аж.
Хүүхдийн шүлгээс ритм, өнгө, дуу чимээ хүртэл гарах ёстой. Тэрчлэн үгийн сонголт нарийн байх ёстой хэмээн даваа гарагт дэлхийн “Хүүхдийн номын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан ахмад үеийн хүүхдийн зохиолчдын уулзалтын үеэр “Том жаал” цуврал номын хүүхдийн зохиолч Л.Самбуу хэлэв.
МЗЭ-д 30 гаруй хүүхдийн зохиолч гишүүнчлэлтэй. Тэднээс гадна өөрийн хүсэл сонирхол, авьяасаараа хүүхдийн уран зохиол бичиж буй олон зохиолч бий. Нийгэм өөрчлөгдөж, хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн алга болж, устаж байгаа энэ үед тэдэнд зориулсан бүтээл туурвих зайлшгүй шаардлагатай байгааг ахмад үеийн хүүхдийн зохиолчид онцгойлон сануулж байна.
Тэрчлэн хүүхдэд зориулан гаргаж буй ном, зохиолыг хянадаг, шалгадаг газар байхгүй байгаад зохиолчид шүүмжлэлтэй хандав. “Том хүний зохиол бол хамаагүй. Дуртай бол уншаад, дургүй нь хүрвэл орхиж болно. Тэдний л сонголт. Харин хүүхдийн уран зохиолыг сонгоход ахмадын туршлага, аав, ээж нарын нөлөө байдаг учир хүүхэддээ зөв ном сонгож, уншуулах нь чухал. Харамсалтай нь, аль нь зөв, бурууг тэд ялгаж мэдэхгүй байна. Эрээн алаг цаастай л бол гоё ном гээд аваад өгчихдөг” хэмээн ярилаа.
Нийтлэгдээд 30- 50 жил өнгөрсөн хүүхдийн уран зохиол одоо үед тохирох уу
Түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулгыг зохиолчид дэнслэв. Учир нь, сурах бичигт орж буй яруу найргийн бүтээлийн сонголт маш муу байгаа аж.
“Хүүхдийн уран зохиол мэдэхгүй хэдэн эрдэмтэд нийлж, өөрсдөдөө хал палгүйгээр нөгөө л Д.Сэнгээ, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын шүлгийг түүж оруулж байна. Цаг үеийн юм гэж бий. Угтаа бол нийтлэгдээд 30-50 жил өнгөрсөн хүүхдийн уран зохиол одоо үед тохирох уу.
Тэр үеийн сэтгэлгээ, нийгмийн тусгал бүгд өөрчлөгдсөн. Одооны хүүхдүүд төрөхдөө л 10 насны хүүхдийн санаатай байна. Хамгийн гол нь өнөөгийн хүүхдүүдэд таарсан шүлгийг сурах бичигт оруулахгүй бол тоож уншихгүй.
Яамны хэдэн эрх мэдэлтнүүдийн уршгаар дунд сургуульд эзэмших ёстой гоо зүй, урлаг уран сайхны мэдрэмжийг хүүхдүүд хүртэж чадахгүйгээр барахгүй эцэстээ гөлрөө, мэдрэмжгүй нэгэн болж байна. Муу зохиолчийн муу шүлгийг нийтэлбэл муу л ном гарна. Үүнийг уншсан хүүхэд муу сурахаас аргагүй. Эцэстээ муу ном уншсан хүүхэд яаж сайн сэтгэгч болох билээ” хэмээн хүүхдийн зохиолч Д.Хүү хэллээ.
Н.Энхтайван “Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн зохиолчдын холбоог байгуулсан. Өнөөдөр (даваа гараг) тохиож буй "Дэлхийн хүүхдийн номын өдөр"-өөр ахмад зохиолчдоо урьж, бага насны хүүхдийн уран зохиолын асуудлаар ярилцлаа.
Бага насны хүүхдийн уран зохиолын онцлог, хүүхдийн уран зохиолчид ямар бичлэгийн хэлбэр баримталдаг талаар Багшийн сургуулийн оюутнуудад зааж сургаж байна. Мөн хүүхдийн уран зохиолч ховор боллоо. Хамгийн ахмад нь 86 настай бөгөөд залуучууд энэ чиглэлийг огт сонирхохгүй байна. Тиймээс холбооны дэргэд “Хүүхдийн уран бүтээлийн нэгдэл” хэмээх дугуйлан байгуулсан. Эндээс бидний залгамж үе гарна гэж найдаж байгаа” гэв.
Ерөөс хүүхдийн бүтээл зүг чигтэй байх учиртайг Д.Хүү мөн тодотгож байв. Тэрбээр, “Бага насны хүүхдийн ном хэвлэх үйлдвэрүүд бие даасан редакцитай байх ёстой. Тэгэхгүй бол хачин дүрслэл, түрэмгийлэл, дээрэм, алаан хядаан оруулсан утга агуулгатай бүтээлийг хэвлэн тарааж байгаа юм.
Энэ нь мөнгөтэй холбоотой. Хэвлэлийн үйлдвэрүүд алдагдалд орохоороо хүүхдийн номыг дор нь зохиож зураад хэвлэчихдэг болсон. Маш их өнгөтэй, уран зурагтай, эрээн мяраан ном бүхэлдээ хортой гэдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Унших юмгүй номыг хүүхдэд авч өгснөөр өнгө, будгийн хордлогонд оруулж буйгаас ялгаагүй. Дэлхийн улс орнууд өөрсдийн нэг зохиолыг анх хүүхдэд уншуулах зохиол гээд тогтоосон байдаг.
Тухайлбал, АНУ-д “Малгайтай муур”, ОХУ-д “Улаан малгайт” гэх мэт. Гэтэл Монголд энэ талын зүйл огт байхгүй. Өнөөдөр залуу гэр бүлүүд хүүхдэдээ хэний зохиол, номыг хамгийн анх уншуулах вэ гэсэн тогтсон зүйл алга байгааг анхаарах ёстой болоод байна. Мөн сурах бичгийн үг хэллэг, найруулгын хувьд тун хэцүү болжээ” гэв.
ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ М.ДОРЖСҮРЭН:
-Хүүхдийн зохиол бичээд 30 гаруй жил боллоо. Ойрын үед бид хүүхдийн уран зохиолын асуудлаар ингэж ярилцаагүй юм байна. Хүүхдийн уран зохиолын чиг хандлага 1970, 1980-аад оны үеийн хүүхдийн уран зохиолын хандлагаас тэс өөр болжээ.
Тэр дундаа бичиж буй зохиол, бүтээл орчин үедээ нийцэх болсон. Орчин, нийгэм Хүүхдийн ном сайн дурынхны талбар биш нь өөрчлөгдсөн учир хүүхдийн уран зохиолын хандлага тийш явах нь зөв. Тиймээс сүүлийн үеийн зохиолчид шинэ зүйл рүү тэмүүлж, зөв гольдиролд орж байгаа нь сайшаалтай.
ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ Л.САМБУУ:
-Миний багад хүүхдийн ном цөөн байсан тул ном бүхнийг олж уншдаг байсан. 1990 он хүртэл гарсан хүүхдийн бүх ном зохиолыг уншсан гэхэд хилсдэхгүй. Харин 1990 оноос би хөгширч, ном ч олширсон. Өнөөдөр хэн дуртай нь ямар ч утга уран зохиолын мэдрэмжгүй, авьяасгүй хүмүүс хүүхдийн шүлгийг толгой холбосон болж бүтээл туурвиж байна.
Хүүхдийн шүлэг өөрийн гэсэн бүтэцтэй байдаг. Түүнээс биш толгой холбосон хэдэн өгүүлбэрийг шүлэг гэхгүй. Тэр дундаа хүүхдийн дууны шүлэгт ийм үзэгдэл харагдаж байна. Муу шүлэгтэй дуу бичих нь өвчний нянтай адил. Хүүхдийн оюун санааг дуугаар дамжуулж хордуулж буйтай зүйрлэж болно.
Жишээ нь, хүүхдийн дууны “Алтанзул” наадамд 300 бүтээл ирсэн. Мэргэжлийн яруу найрагч хүний хувьд тэдгээр шүлгийг судалж үзэхэд зөвхөн бага насны ангилалд 128 дууны шүлэг байна. Эдгээрээс бараг 100 нь зүгээр л толгой холбосон “Аавдаа, ээждээ хайртай, Миний цэцэрлэг гоё, би цэцэрлэгтээ дуртай” гэх мэт үгтэй байсан. Энэ уран бүтээл биш.
Тиймээс энэ бүгдийг ялгаж салгахын тулд одоо бэлтгэгдэж, төгсөж байгаа хэл уран зохиолын олон магистр, докторуудыг хүүхдийн уран зохиол руу хандуулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, монголын хүүхдийн зохиолчид хөгширчихлөө. Залуу үеээ бэлдэх хэрэгтэй байна.
ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ Г.ГАНБОЛД:
-Дууны номон дотор маш их алдаа байх болсон. Жишээлбэл, Д.Маам гуайн “Өвөл” шүлгийн зохиолчийг Л.Түдэвийнх, Долгорын Батжаргал зохиолчийн овгийг нь Р үсгээр сольж бичжээ. Мөн Д.Нацагдоржийн шүлгийн үгийг наана цаана оруулсан, зарим шүлгийг нь дураараа зассан байх жишээтэй. Эндээс дүгнэвэл хүүхдийн зохиолчдыг огт таньдаггүй, мэддэггүй хүмүүс мөнгө олох сонирхлоор, ямар ч хараа хяналтгүй хэвлэн нийтэлж байгаагийн нэг тод баримт гэсэн юм.
Б.Бямбасүрэн