Агаар салхинд гарч, байгалийн сайхныг мэдрэх цаг үе ирлээ. Энэ жил ч нар хур нь тэгширсэн сайхан зун болж байна. Хотоос холгүйхэн агаарт гарч, түүх соёл танин мэдэхүйн ертөнцөөр аялан чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой хэд хэдэн газар бий. Аглаг бүтээлийн хийд, Чингисийн морьт хөшөө, Манзушир хийд зэрэг газрыг нэрлэж болно. Эдгээр нь Улаанбаатараас 100 хүрэхгүй км зайд байрлаж байна.
Тиймээс нэг өдөр яваад ирэх боломжтой юм. Манзушир хийд ороход Төв аймгийн Зуун мод хотоор дайрдаг. Тэндээс цаашаа шороон болон засмал замаар 17 км яваад очно. Та суудлын тэргээр явсан ч асуудалгүй. Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой газрын нэгээр Манзушир хийдийг нэрлэж байна.
Аялал жуулчлалын компаниуд ч “Цэцээ гүн-Манзушир” гэсэн маршрутаар аялагчдыг хүлээн авч морин болон дугуйн аяллыг зохион байгуулж байна. Энэхүү аялалын өртөг нь 50-70 мянган төгрөгт багтдаг учраас Манзуширыг зорих хүмүүсийн тоо нэмэгджээ. Тиймдээ ч Төв аймгийн удирдлагууд Койкагийн төсөлтэй хамтран Манзуширын хийдэд мэдээллийн төв барьсан удахгүй ашиглалтад орох гэж байна.
Энэ тухай Төв аймгийн музейн захирал Б.Даваасүрэн “Манай хийдэд 200-300 жилийн түүхтэй барилгын суурь байна. Мөн Монголдоо ганцхан байх усан тольтой газрын нэг юм. Монголчууд оюун ухааны хийд ч гэж ярьдаг. Энэ мэтчилэн маш олон онцлог зүйл бий. Энэ бүхнийг олон нийтэд таниулж, өв соёлоо авч үлдэхийн тулд бид музейн шинэчлэлийн ажлыг хийж байна. Аймгийнхаа музейг цахим хэлбэрт шилж үүлсэн бол Манзуширын хийддээ мэдээллийн төв барьж байна” гэв.
Мэдээллийн төвийг хийдийн үүд хэсэгт барьж байгуулсан бөгөөд 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан хэмээн тэмдэглэжээ. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ.
XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд Улсын хамгаалалтад авсан. Манзуширын мэдээллийн төвд тавигдсан эхний мэдээллүүд нь энэ бөгөөд ирэх долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байна.
Мөн одоогоор хийдийн өмнө талбайд нэгэн хувийн компани 400-500 хүний багтаамжтай, зочид буудал үйлчилгээний төв барьж байна. Манзушир хутагтын “ Сэрүүн Лаврин” хэмээх шашны зан үйлийн музей болон байгалийн материал ашиглан хийсэн урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүтээлүүдийг энэхүү хийдээс үзэх боломжтой юм. Мөн онцлон танилцуулах хэд хэдэн сонирхолтой үзмэрүүд байлаа.
Энэ нь Монголын хамгийн том тогоо юм. 1726 онд цутгаж хийсэн хүрэл тогоо 1800 литрийн багтаамжтай, хоё р тоннын жинтэй ажээ. Энэ тогоонд хоёр үхэр, 10 хонины махыг чанахад дөрвөн тэрэг түлээ түлдэг хэмээжээ. Мөн нэг удаа 1000 ламын хоол бэлтгэдэг байна. Тогооны бөөрийг тойруулаад найман тахил урласан байх бөгөөд 1990 онд Улсын тусгай хамгаалтад авсан байна.
Энэ нь хийдийн нэрийн хуудас болсон үзвэрүүдийн нэг юм. Манзушир хийдийн орчимд боржин чулуун хадан дээр ухан сийлж уран гоё бүтээсэн хоёр метр орчим өндөртэй бурханы зураг нь мөн олны харааг булаах ажээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн, сурвалжлагч О.Сумъяа нарын урласан бүтээл үүдийг сонирхохоос гадна ан амьтан, араатан жигүүртний чихмэл үүдийг үзнэ.
Угсаатны үзмэр болох бүрэн тавилгатай таван ханатай гэрээр орж гэрийн дотоод зохион байгуулалттай танилцан, анчны холтсон урцаар орж үзэх боломжтой юм. Ийнхүү хотоос холгүйхэн нэгэн өдрийн амралтаа байгалийн сайхан хийгээд түүх дурсгал танин мэдэхүйн ертөнцөд өнгөрүүлэхийг хүсвэл Манзуширын хийдийг зориорой.
Т.Батсайхан