“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгасан болохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар тус аяныг нийслэлийн хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.
Наймдугаар сарын 6-наас эхлэн Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх 228 га талбайн лууль шарилжийг устгасан байна.
Энэ ажилд нийт 815 байгууллагын 8500 хүн оролцжээ.
Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны тавдугаар сараас дахин эхлэх юм байна.