gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

REACH төслийн баг ЖДҮ-ийг дэмжих сантай хамтарна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-09-09
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2016-09-09

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал О.Мөнгөнцэцэг, "Хөгжлийн шийдэл" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал О.Мөнгөнцэцэг, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар гарын үсэг зурлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл нь жижиг, дунд бизнесүүдэд өргөжин сайжрахад шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

REACH төсөл нь жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах чиглэлээр чадавхижуулах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбон зээл авахад тавигдах шаардлагыг хангахад нь дэмжин ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрийн талаар зохион байгуулж буй үзэсгэлэн, өдөрлөг, сургалт, форум зэрэг арга хэмжээнд оролцож хамтран дэмжиж ажиллах бөгөөд REACH Төслийн зүгээс Монгол улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн бусад бодлого, төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг үйлдвэрлэгчдэд хүргэх, Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангахад зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх, зээл авахад нь зуучлан ажиллах юм. Харин Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн зүгээс төслийн хүрээнд бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ авсан харилцагч нарыг дэмжин ажиллах юм.

Уг төсөл нь Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймгуудад  хэрэгжиж байна.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) REACH төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 7722-2210 дугаарын утсаар болон reach@dsmongolia.org цахим хаягаар холбогдоно уу.

REACH төслийн танилцуулга

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнесийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлж  байна.

Зорилго

Энэхүү төслийн зорилго нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнесүүдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд оршино.

Зорилт

Жижиг дунд бизнесийг банк, санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхижуулах

Төслийн үр дүнд 25 сая америк долларын үнэ цэнэ бүхий 500 жижиг дунд бизнесийн зээлийг зуучлан дэмжлэг үзүүлэх

Үйл ажиллагаанууд

Жижиг дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох;

Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх;

Жижиг дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;

Төслийн таван салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;

“Жижиг дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;

Хэрэгжих хугацаа

2016 оны V сар - 2018 оны IV сар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан