Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмчийн жор бичилт, эмийг жороор олгох байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зохион байгуулжээ.
Сарын аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд улсын хэмжээнд болжээ.
Энэ хүрээнд судалгаа шинжилгээ хийхэд Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотик эм байгааг тогтоосон байна.
Нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс Амоксициллин 95, Ципрофлоксацин 52, Ампициллин 40, Метранидазол 27, Бензилбензоат пенициллин 24, Цефтриаксон 23, Азитромицин 16, Цефатаксим 14, Цефазолин 10, Доксициклин 8 янзаар тус тус бүртгэгдсэн аж.
Амоксициллин, Ампициллин, Ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн нянгийн эсрэг эмийн 35,3 хувийг эзэлж байна.
“Антибиотикийн идэвхи тодорхойлох” шинжилгээнд нийт 35 улсын 82 нэрийн эмийн дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ.
Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байсан аж.