- Тайлант хугацаанд компанийн ашиг 24 хувиар буурч, 15.3 тэрбум ам.доллар болсон байна.
Хэрэглээний компьютерын эрэлт буурснаар "Lenovo" компанийн улирлын ашиг сүүлийн гурван жилд анх удаагаа буурлаа.
Тайлант хугацаанд компанийн ашиг 24 хувиар буурч, 15.3 тэрбум ам.доллар болсон байна. Харин шинжээчид компанийг 16.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж таамаглаж байсан юм. IDC-ийн шинжээчдийн тооцоолсноор цар тахлын өмнө өсөлттэй байсан хувийн компьютерын эрэлт IV улиралд дэлхий даяар 28 хувиар буурч, 2018 оны түвшинд хүрсэн аж.
"Lenovo"-оос гадна "HP", "Dell" зэрэг өрсөлдөгч компаниудын борлуулалт өнгөрсөн улиралд мөн адил буурчээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир "Lenovo" зардлаа хэмнэхээр ажиллах хүчнийхээ тодорхой хувийг цомхотгохоо мэдээлээд байна.
Хэрэглээний компьютерын зах зээл энэ онд таамаглаж байснаас ч өмнө тогтворжих төлөвтэй байгааг "Lenovo" мөн онцолжээ. Компани зах зээл тогтворжих хүртэл зардлаа бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаараад зогсохгүй инновацад хөрөнгө оруулахыг мэдэгдэлдээ дурдсан байна.
БНХАУ хэрэглэгчдийн зарцуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болсны ачаар ирэх саруудад цахилгаан барааны эрэлт өсөж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа. Гэхдээ компаниуд ажилтнууддаа зориулан компьютер захиалах нь буурч байгаа учир ухаалаг утасны зах зээлтэй харьцуулахад хэрэглээний компьютерын борлуулалт харьцангуй удаан сэргэнэ гэж таамаглаж байна.