gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Баттулга: Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг би өөрөө хариуцвал босгож чадна

Э.Оргил
Эдийн засаг
2023-02-08
339
Twitter logo

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс:

  • Судалгаа шинжилгээний ажилд- 6 297.2 сая төгрөг буюу 6.3 тэрбум орчим төгрөг
  • Хуулийн зөвлөх үйлчилгээнд- 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувийг эзэлж байна.

Гэвч хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцуулав. 

Тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонсголд оролцож, өөр байр сууриа хэллээ.

Х.Баттулга, Энэ яг юу нь болохгүй байгаа юм бэ? Би ер ойлгохгүй байна. Засгийн газрын бодлогын хүрээнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажилд 5 тэрбум орчим долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг санхүүжүүлнэ. Үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн.

35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш. Дэд бүтэц буюу логистик, авто зам, төмөр замаа барьсан. Усаа олсон. Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ? Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна. Би Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хэвээр байдаг. Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. 

Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй.

2015 оноос хойш энэ төслийг АТГ-аас шалгаад олон хүнийг шоронд хийсэн. Тэр үед ажиллаж байсан бүх хөрөнгө оруулагчийг бутаргаад явуулсан. Одоо тэгээд яах вэ? Ажлын байрыг массаар нь бий болгодог зүйл бол аж үйлдвэр шүү! Уулзаад ярья л даа, хэдхэн монголчууд асуудлаа ойлголцоод ажлаа явуулж болдоггүй юм уу? гэв. 

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн аргаар ажиллаж байсан Х.Золжаргал, Энэ асуудлыг 2016-2017 онд АТГ-аас шалгасан.  Шинжээчийн бичсэн дүгнэлт дутуу дулимаг байна. Газрын хөлс нь гулсалттай байна гэсэн нөхцөлөөр газар нь солигдсон. Би АТГ-т байцаагдаж байх үедээ мэдүүлэг өгч байсан. 

Засгийн газраас Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг татан буулгах шийдвэр гарсан. Гэвч өр төлбөртэй холбоотой асуудлууд байгаа учир өнөөдрийг хүртэл хараахан татан буулгаагүй байна гэж Сангийн яамны газрын дарга Баяр-Эрдэнэ тайлбарлав. 

Шинжээч, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын дансанд өнөөдрийн байдлаар 1.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа нь төсвийн мөнгө хяналтгүй, үр ашиггүй байгааг харуулж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан