gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дарханы төмөрлөгийн үйлдвэр экспортоо дахин эхлүүлнэ

Б.Ирээдүй
Нийгэм
2022-11-21
6
Twitter logo

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш найман сарын хугацаа өнгөрч байна.

Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн  үйлдвэрлэлийн хэвийн ажиллах горим  алдагдсан  байсныг үе шаттайгаар засан сайжруулсаар өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна. Тус компанид  өнөөдрийн байдлаар  1536 ажиллагсад  ажиллаж байгаагаас 49%-нь гангийн үйлдвэрт,  51%-нь уурхайд ажиллаж байгаа юм.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Компанийн  менежментийн багаас өнгөрөгч сард гангийн үйлдвэр болон, Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж үйлдвэрийн ажилтнуудад төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцон олгож  эхэллээ.

Түүнчлэн 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн бүтээгдэхүүний экспортыг дахин эхлүүлж эхний ачилтуудаа хийж байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн  үйлдвэр” ТӨХК-д ажиллаж байх үед сүүлийн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн экспортын эхний ачилт ид явагдаж байлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяатай онлайнаар холбогдож ачилтын явц байдлыг  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт дүрсээр харууллаа.  Сайд Ж.Ганбаатар,  хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч богино хугацаанд экспортоо эхлүүлж чадсан Дарханы төмөрлөгчүүдэд баяр хүргээд үйл ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагаанд анхаарлаа  хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын бүрэлдэхүүн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шийдвэрлэж, вагон эргэлтийг нэмэгдүүлэх, вагоны засварыг шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан