Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул дараах мэдээллийг өглөө:
-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихдаа бэлэн боллоо.
Хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн шинэ заалтууд багтсан.
Хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн хэмээн баталгаа гаргана. Нэг компани дунджаар 200 хуудас материал өгдгийн 180 хуудас нь төрийн өөр өөр байгууллагад бүртгэлтэй мэдээлэл юм.
Тендер шалгаруулалтыг хурдасган, ажлын 30 хоногт дуусгадаг болно.
Нийт тендерийн 97 хувьд гомдол гардаггүй, 3 хувьд нь гомдол гаргажээ.
Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Хэрэв тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийн удирдлагуудын (үүсгэн байгуулагч гэх мэт ) хамт хар жагсаалтад бүртгэнэ.
2021 оны эцсээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна. Ийм ААН-ийг дахин тендерт оролцуулахгүй.
Орон нутгийн ААН-үүдэд давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг, түргэн эдэлдэг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулна. Төрийн байгууллагууд захиалга өгөх замаар нэг үнээр бараагаа авна. Цахим дэлгүүр рүү оруулах барааны жагсаалтыг Шадар сайдын дэргэдэх Төрийн худалдан авах ажиллагааны газар батална.
Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд Tender.gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, санд мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй болно.
Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон ААН-ийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн ААН-ийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг, засвар үйлчилгээ шаарддаг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна. Хамгийн бага үнээр өрсөлдөхөөргүй болно. Нийт зардлыг тооцдог болно.
Тендертэй холбоотой маргааныг 30 хоногийн дотор хялбаршуулсан журмаар шийдэх ёстой ч материалын бүрдэл, талуудын нэхэмжлэл зэргээс хамааран энэ хугацаанд багтдаггүй. Нийт тендерийн 97 хувьд гомдол гардаггүй, 3 хувьд нь гомдол гаргажээ. Жилд 22 мянган тендер зарладгаас дунджаар 1000 тендерт гомдол гарч, үүний 70 нь шүүхийн шатанд очсон.
Дотоодын барааг дотоодын бараатай, импортын барааг импортын бараатай л харьцуулдаг болно.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэхээр байна.
Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, тендер шалгаруулалтыг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулжээ.
Энэ оны Төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх нийт 717 төсөл арга хэмжээ хэмжээ хэрэгжүүлэхээс 543 барилга байгууламж, их засварын ажил, тоног төхөөрөмжийн 149 тендер зарлажээ. Эдгээрийн шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор бүх ажиллагааг цахимаар явуулсан байна.
ААН-үүд тендерт шалгарсан боловч газрын асуудлаас болоод гүйцэтгэл нь хойшилдог, тендер зарлахаасаа өмнө газрын асуудлаа шийддэггүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч биелүүлдэггүй, тендерийн хорооныхны хариуцлагыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг дээдлэх, дотоодын давуу эрхийг тооцох, төрийн худалдан авалтыг мэргэжлийн холбоодоор дамжуулан зохион байгуулах саналуудыг хуулийн төсөл боловсруулагчдад уламжилжээ.