Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.
Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 болжээ. Тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль, бусад холбогдох хуульд тусгасан, ил тод байх заалтыг дагаж мөрдөхгүй байна.
ОҮИТБС-ын цахим тайлагналын системд нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2,024 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. 67 хувь нь 2020 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан байна. ОҮИТБС-ын олон улсын стандарт Монголд 2006 оноос хойш хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 25-30 хувь нь тухайн оныхоо ОҮИТБС-ын тайланг огт гаргадаггүй хандлага тогтжээ. Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо
- 2016 онд 535 байсан бол
- 2020 онд 690 болж нэмэгджээ.
Монгол орны хаа нэгтээ ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа л бол холбогдох хууль тогтоомж, ОҮИТБС-ын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа гаргах ёстой. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэдгээр аж ахуйн нэгжид АМГТГ-аас олгосон тусгай зөвшөөрлүүдийн байршил, зориулалт, ашигт малтмалын төрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх дүрслэлд харууллаа.
ОҮИТБС-ын тайланг 2016-2020 онд гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн
- 51 хувь нь ашиглалтынх,
- 47 хувь нь хайгуулынх байгаа бол
- 1.6 хувь нь газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байна.
Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн гуравны нэг орчмыг нь түгээмэл тархацтай ашигт малтмалынх эзэлж байгаа юм.
ОҮИТБС-ын тайлан гаргахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг байршлаар нь авч үзвэл Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлд хамгийн олон байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын олонх нь түгээмэл тархацтай ашигт, малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бол аймгуудад алт, жонш, нүүрсний олборлогчид зонхилж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд ч ялгаагүй дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОХИЦУУЛАЛТ
- Ашигт малтмалын тухай хуулийн 48.10,
- Цөмийн энергийн тухай хуулийн 28,
- Газрын тосны тухай хуулийн 36,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд байдаг.
Эдгээр хуулийн заалт тайлан мэдээллүүдийг гаргахаар үүрэгжүүлсэн. Энэ үүргээ биелүүлээгүй бол МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг.
Олон улсын ОҮИТБС-д нэгдэн орсон улсууд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн заавал ил тод болгох ёстой мэдээллийн стандартыг мөрддөг. Олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд энэ стандартыг дагаснаар хариуцлагатай, ил тод байдлаараа салбарын хөгжлийг түүчээлэгч болж, бизнесийн үнэ цэн нь өсч, орон нутгийн удирдлага, иргэдийн итгэлийг олж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хөшүүрэг нь болдог. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн компанийн зээлжих зэрэглэлийг хэмжих чухал үзүүлэлт болдог давуу талтай гэж Монголын ОҮИТБС-ын Ажлын албанаас мэдээлэв.