Viking Orion хөлөг онгоцны 800 зорчигч эрэг рүү бууж чадалгүй долоо хонож байна. Тус хөлөгт бичил биетүүд, ургамал, мөөгөнцөр үүссэн гэх шалтгаанаар Шинэ Зеланд ч, Австралийн боомт ч тус хөлөгт эрэг рүү зогсох зөвшөөрөл олгохгүй байгаа аж.
Viking Orion арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Шинэ Зеландын Веллингтоноос гарчээ. Эхэндээ Шинэ Зеландын Крайстчерч болон Данидин боомтууд оруулахаас татгалзсан бол дараа нь Viking Orion Австралийн Хобарте болон Аделаид боомтуудаас татгалзсан хариу авсан байна.
Тус хөлөгт мэргэжлийн шумбагчид тусалж, хөлгийг бичил биетүүд болон ургамлаас салгаж цэвэрлэх аж.
Хөлөг онгоцны гадаргуун дээр био бохирдол үүсэх нь аюултай гэнэ. Учир нь энэ нь экосистемд харь бичил биетэн, ургамал, тэр дундаа замаг нэвтрүүлэх боломжтой бөгөөд тэдгээр нь экосистемийг сүйрүүлж, өөрчлөх боломжтой гэж үздэг байна.
Viking Orion хөлөгт 800 орчим зорчигч байгаа бөгөөд ихэнх нь америк жуулчид аж. Хөлгийн зохион байгуулагчид онгоц төлөвлөсөн хугацаандаа зогсоолдоо хүрч чадаагүйдээ зорчигчдоос уучлалт гуйсан байна.
Эх сурвалж: ВВС