gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ: АН, МАН гэж ярьдаг ч Монголд нүүрс, зэсийн хоёр л нам бий

Б.Чимэг
Улс төр
2023-01-11
76
Twitter logo
Б.Чимэг
76
Twitter logo
Улс төр
2023-01-11
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 25 минут
2023.01.11

  11 цаг 28 минут
2023.01.11

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар оролцож, үг хэлэв. Уулзалтыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байна.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.         

Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.

АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал.  Би Хууль зүйн сайдад жагсаж буй иргэдэд хүндэтгэлтэй хандан, эрхийг нь зөрчихгүй байхад анхаараарай хэмээн байнга хэлдэг. Засгийн газрын тэргүүн гарч, жагсагчидтай уулзсан тохиолдол байхгүй. Та нар интернэтээс хараарай.   

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс яасан билээ? Нүүрсний хулгайтай холбоотой гээд 5 УИХ-ын гишүүний нэрийг зарлахад өнөөдүүл нь "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Одоо тэдгээр гишүүд "ЭТТ" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах тухай ярьж байна. Энэ компани алдагдалтай, өртэй компани шүү дээ.  Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв. Гэтэл Ерөнхийлөгч нарт ихээхэн эрх мэдэл байжээ. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол одоогийн тогтолцооноос ямар ч үр дүн гарахгүй, хана тулчихлаа. Үндсэн хуулиа засахаар өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна.        

Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Ламжав: Манай улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна. Өнөөдрийн хурал ийм халуун болно гэж би бодсонгүй. Манай улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг дан ганц хүн эсвэл тогтолцоотой холбон ярьж болохгүй.

Аливаа том асуудлын нэг жижиг зүйлийг өөрчлөхөд л тухайн сэдэв үндсээрээ өөрчлөгддөг. Тиймээс бид Үндсэн хуульд  гарсан алдааг харж байгаад өөрчлөлт хийж чадвал хулгай зогсоно. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн хоёр танхимтай парламентын асуудлыг ярьж байна. Хүний эрх, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, шударга шүүх, орон нутгийн өөрөө удирдах засаглал, жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрх хаана байна.

Энэ бүх асуудлыг хоёр танхимтай парламентаар хязгаарласнаар залуусыг албан тушаал руу тэмүүлэх сэдлийг өдөөх эрсдэлтэй. Парламентыг хяналттай болгох хамгийн чухал алхам бол хоёр танхим байгуулан нэг нь нөгөөгөө хянах явдал. Өндөр хөгжилтэй Их Британи, АНУ, Герман улсын парламент хоёр танхимтай үйл ажиллагаа явуулдаг.

Тиймээс манай улс хоёр танхимтай болох нь зөв. Ингэхдээ байгалийн баялгийг тэгш хүртээх асуудлыг мартаж болохгүй. Түүнчлэн монгол залуусаа их, дээд сургуульд үнэгүй сургаж яагаад болохгүй гэж. Хүн өвдөж байхад эмчилгээний төлбөрөө яагаад өөрөө төл гэдэг юм бэ. Үүнийг өөрчлөх ёстой. Учир нь Үндсэн хуульд зөвхөн ЕБС-д үнэгүй сургана, ЭМД-аас хөнгөлөлт олгоно, илүү гарсныг нь өөрөө төлнө гэж заасан байдаг. Аливаа ойлгомжгүй байдал дураараа дургих асуудлыг өөгшүүлдэг. Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй.

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар: Та нар өнөөдрийг хүртэл дандаа хүнтэй тэмцсэн. Н.Энхбаярыг явуулбал гоё болно гэсэн. М.Энхболдыг хөөвөл сайхан болно гэсэн. Гэтэл өнөөдөр ямар байна вэ? Тогтолцоогоо өөрчлөх цаг  болсон. Намайг Ерөнхий сайдын хүн гэж ярьдаг. Гэтэл надад лайваас өөр нөхөр алга. МҮОНРТ болон сэтгүүлчид надаас ярилцлага авахгүй байна. Надад ярих боломж олгооч. -

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын тэргүүн Т.Амарзаяа: Өнгөрсөн онд хоёр том жагсаал болсон. Залуучууд буюу 18-35 насныхан жагсаж, ажлаа хийхийг шаардсан. Хэн ч УИХ тар гээгүй. Бид та бүхнээс хариуцлага тооцохыг л шаардсан. Гэтэл өнөөдрийн энэ хуралд залуус цөөн оролцож байна. Та нар залуусын нэр барьж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна. Харин Улс төрийн намын тухай хуулиа хурдан батлаач ээ. Авлига нам дамжин явдгийг бүгд мэдэж байна. Мөн ямар хэргийн баримт ил болж, ямар нь далд өрнөдөг юм бэ? Бүх зүйл сценарын дагуу болж байгааг бид харж байна.

Философич М.Найданхүү: УИХ-ын гишүүдийн тоог 132-150-д хүргэх хэрэгтэй.         

Жүжигчин Цогтбаяр: МАН иргэдийн хамгийн том дайсан болов. Бид нэг сар тэмцлээ, гадаа хөлдүү цементэн дээр хэвтлээ. Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ гэдгээ мэдэгдье. Та нар хүссэн хэргийн материалаа ил болгодог юм байна. Гэтэл бидэнтэй хамт тэмцсэн нэг эгчийг 25 хоног хорилоо. Манай садангийн хүн байгаа юм. Нүүрсний хулгайн улмаас 40 их наядын төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байсан бол одоо 70 их наяд гэдэг тоог эрдэмтэд хэлж байна. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн газар надад гомджээ. Би 5 удаа байцаалт өгсөн.  АН ч ялгаагүй хулгайч. Ерөнхий сайд та залуустай хамт жагсах хэрэгтэй.     

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Жагсаж буй залуус даналзаад л байх юм. Бид ч талбай дээр 100 мянган хүн цуглуулж жагсаж байлаа. Залуус аа та нар ажил хийгээч. Татвар төлж буй иргэдийн мөнгөөр та нар халамж авч байгаа биз дээ. Энэ талаар яагаад ярихгүй байгаа юм. Жагсаж байна гээд хүн загнаж, томорч байгаад чинь шал дургүй хүрчихлээ. Талбай дээр гарсан хэдэн нөхөд ярих юм бол энэ хурлаас гаръя. Та нар энд тэндээс мөнгө авч жагсаж байгааг чинь сонссон. Гудамжинд нийгмийн асуудал шийддэггүй юм. Долдугаар сарын 1-ний дараа би 45 хоног шоронд суусан юм. Битгий онгир та нар.            

Оролцогчид сонгуулийн тогтолцоог өөрчлөн, хэн илүү мөнгөтэй нь УИХ-ын гишүүн болдгийг халах цаг болсон. Иргэн Дорж, Дулмаа ч УИХ-ын гишүүн болох ёстой, хүн амын тоо өссөн тул УИХ-ын гишүүдийн тоог 1010 болгох хэрэгтэй, эрх баригчид олон нийтийн итгэлийг алдлаа гэх мэтээр байр сууриа илэрхийлэв. Канадад хүн амын тооны өсөлтийг парламентын гишүүдийн тоотой уялдуулан, хуулиа баталсан байдгийг иш татав.          

Мөн агаарын бохирдол, түгжрэл хэрээс хэтэрч, татвар өссөнд анхаарахыг хүслээ. Хурал нэг цаг завсарлан, 14 цагт үргэлжлэх болов.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан