Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатсаны улмаас иргэн Э /54 настай, эрэгтэй/ гал түймэрт өртөж нас барсан байна.
Гал гарсан талаарх дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 22 айлын нийтийн байранд иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна. Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.