Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих” журмыг Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор шинэчлэн баталжээ.
Тус тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих сангаар санхүүжүүлэх төслийг жилд 2 удаа шалгаруулдаг байв. Үүнийг жилд дөрвөн удаа болгон өөрчилжээ. Энэ онд Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 29 төрийн бус байгууллага, 19 төрийн байгууллага нийт 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас Пэн хайртс (PEN HEARTS) загвар төслийг санаачилсан. Манай улс 2019 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжсэн аймаг, орон нутагт тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 1.4-2.5 буурсан, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин, нас баралт 1.5 дахин тус тус буурсан үр дүн гарсан.
2024 онд энэ төслийг үлдсэн бүх аймгийг хамруулан хэрэгжүүлэх юм байна.