Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Сэржавт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржав япон судлаачийн хувьд амьдралынхаа 40 жилийг эрдэм шинжилгээ, судалгааны талаас Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн гавьяа зүтгэлийг үнэлэн 2022 оны Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан юм.
Энэ сарын 4-ний өдөр болсон тус ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт Б.Сэржав доктор нь ялангуяа хүний хөгжил, жижиг дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг, японы ногоон хөгжил зэрэг сэдвээр судалгааны ажлаа хийхийн хамт залуу судлаачдыг бэлтгэхэд ч хүчин чармайлт гаргаж байна. Мөн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил “Япон, Монголын харилцааны түүхэн товчоо” эмхэтгэлийг хариуцан хэвлүүлсэн. Энэхүү харилцааны түүхэн товчоо нь хойч үедээ үлдээх маш үнэ цэнтэй бүтээл юм" хэмээн тэргүүлэх ажилтан, доктор Б.Сэржавын гаргаж ирсэн гавьяа зүтгэлийг онцлон тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөв.