Түргэн хоолны томоохон компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдэв.
McDonald's Оросын эрх баригчид эв найрамдал, энх тайвныг сонгох байх гэсэн өөдрөг үзэлдээ цэг тавьж, тус улс дахь бүх салбараа хаах шийдвэр гаргажээ.
Украин дахь дайнаас шалтгаалж Оросын зах зээлээс гарах дэлхийн алдартай брэнд, компаниудын тоо нэмэгдсээр байна.
Орос дахь анхны McDonald's ресторан гуч гаруй жилийн өмнө Берлиний хана нурсны дараахан Москва хотын төвд нээгдсэн.
Чикаго төвтэй аварга бургер рестораны салбар Орост 850 ресторанаа зарж байгаагаа өчигдөр буюу Даваа гарагт мэдээллээ. McDonald's Орост байсан өөрийн рестораны 62 мянган ажилтныг ажиллуулах ажил олгогч хайж, гэрээ дуусах хүртэл эдгээр ажилчдын цалинг үргэлжлүүлэн олгоно гэж мэдэгджээ. Энэ нь багагүй зардалтай шийдвэр аж. Өнгөрсөн сарын сүүлээр тус компани ресторан хаагдсанаас болж сар бүр 55 сая доллар алдаж байна гэж мэдэгджээ. Мөн 100 сая ам.долларын бараа материалаа үнэгүйдүүлсэн байна. McDonald's мөн Украин дахь 108 рестораныг хааж, ажилчдынхаа цалинг өгсөөр байгаа аж.
McDonald's-ын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Крис Кемпчински ажилчдад илгээсэн захидалдаа "Хүмүүсийг хоол хүнсээр хангах, хэдэн арван мянган энгийн иргэдийг үргэлжлүүлэн ажиллуулах нь мэдээжийн хэрэг зөв зүйл. Гэхдээ Украины дайны улмаас үүссэн хүмүүнлэгийн хямралыг үл тоомсорлож болохгүй" гэжээ.
Барууны компаниуд хориг арга хэмжээний өмнө үйл ажиллагаагаа түр зогсоох, хаах зэрэгт ихээхэн хохирол амсаж, Оросоос аль болох хурдан гарахаар эрмэлзэж байна. Жишээ нь, Францын автомашин үйлдвэрлэгч Renault Оросын Автоваз автомашины компани болон Москва дахь үйлдвэрийнхээ дийлэнх хувийг төрд худалдахаар болсон нь дайн эхэлснээс хойшх анхны гадаадын бизнесийг улсын мэдэлд шилжүүлсэн явдал болжээ.
Орос дахь анхны McDonald's ресторан гуч гаруй жилийн өмнө Берлиний хана нурсны дараахан Москва хотын төвд нээгдсэн. Энэ нь 1991 онд нуран унасан АНУ, ЗХУ-ын хооронд үүссэн хүйтэн дайны хурцадмал байдлыг намжаах хүчирхэг бэлэг тэмдэг байсан юм. Одоо тус компани орхин явж байгаа нь шинэ эрин үе эхэлж буйг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.
McDonald's компани нь анх удаагаа томоохон зах зээлээс гарч буй нь энэ аж
Кемпчински хэзээ нэгэн цагт Макдоналдс Оросын зах зээлд буцаж ирэх боломжийг нээлттэй үлдээжээ. Тэрбээр "Ирээдүйд юу тохиолдохыг урьдчилан таамаглах боломжгүй, гэхдээ би МакДоналдсыг Орост авчирсан итгэл найдвараар захидлаа дуусгая. Тиймээс зүгээр нэг "баяртай" гэж хэлмээргүй байна. Тэдний хэлдгээр дахин уулзах хүртлээ баяртай" гэжээ. McDonald's компани нь анх удаагаа томоохон зах зээлээс гарч буй нь энэ аж.
McDonald's нь 100 гаруй улсад 39 мянга гаруй салбартай. Ихэнх нь франчайз эзэмшигчид байдаг ба ердөө 5 орчим хувийг компани эзэмшиж, ажиллуулдаг байна.
Эх сурвалж: Today