gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Холимог тулааны MGL-1 холбооны аваргын тэмцээн энэ сарын 28-д болно

А.Эрхэмбаяр
Спорт
2022-05-11
345
Twitter logo
А.Эрхэмбаяр
345
Twitter logo
Спорт
2022-05-11

Монголын холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны аваргын төлөөх тулаан 13 дахь жилдээ болно.

Тус холбоо бие хамгаалах урлагийг хүүхэд залууст таниулах, бие хамгаалах урлагаар хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор орон нутагт салбар зөвлөлөө нээж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор тус холбооны захирал Ө.Гантөмөрөөс тодрууллаа.

-“MGL-1 Fighting championship” холбоо үйл ажиллагаагаа явуулж эхлээд 13 жил болжээ. Энэ хугацаанд монголын холимог тулааны спортод гарсан онцлох амжилтуудаас та танилцуулаач?
-Монголын холимог тулааны аварга шалгаруулах “MGL-1 Fighting Championship” тулааныг тасралтгүй 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай холбооны аваргууд Холимог тулааны “One Championship” Дэлхийн аваргын бүс мөн Ази номхон далайн орнуудын “Legend Fighting championship” аваргын бүсийг Монгол орондоо авчраад байна. Холимог тулааны аваргууд АНУ-ын “UFC”, "Bellator mma", "Fierce F.C", "North lowa fights", “One Championship” Япон Улсын "Deep", Солонгос Улсын "Roud" зэрэг бүх томоохон холбоодод тулалдаж байна. “UFC”-д тулалдаж байгаа Данаагийн Батгэрэл маань дараагийн тулаанаа хийхээр Сингапур Улсыг саяхан зорьсон. Энэ 5 сарын 1-ний өдөр Америкийн нэгдсэн улсын холимог тулааны "Fierce F.C"  Ц.Амарсанаа аварга маань ялалт байгууллаа. Мөн 5 сарын 21-нд АНУ-ын холимог тулааны "North lowa fights" холбоонд Х.Амартүвшин тулалдахаар бэлтгэлдээ гарсан гэх мэтчилэн холимог тулааны тамирчдынхаа амжилтыг дурдаад байвал олон бий.

-“MGL-1 Fighting championship” холбоо хөдөө орон нутагт салбараа нээх гэж байгааг сонслоо. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай холбоо энэ онд хөдөө орон нутагт салбар зөвлөлөө нээхээр төлөвлөн ажиллаж байна. Холбооны үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Чинбатын Махбалын санаачилгаар анхны салбараа Баянхонгор аймагт нээх гэж байна. Ингэснээр Баянхонгор аймгийн хүүхэд, залуусыг бие хамгаалах урлагаар хичээллүүлэн, тухайн спортыг сурталчлан таниулж, хөгжүүлэх бие даасан эрүүл чийрэг, эх оронч монгол залуусыг хөгжүүлж, төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

-Холбооны салбар зөвлөл нээлт хийх гэж байгаатай холбоотойгоор тус аймагт ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Салбарын нээлттэй холбоотойгоор бид Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Баянхонгор дахь Цагдаагийн газар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд “MGL-1 Fighting Сhampionship” холбооны 70 кг-ийн жингийн 17 дахь удаагийн холимог тулааны аваргын бүсний төлөөх тулааныг тус аймагт зохион байгуулах гэж байна. Үүгээр тулааны урлагийг таниулах мөн Баянхонгор аймгийн харьяат холимог тулааны тамирчдыг орон нутагт нь алдаршуулах зорилготой юм.

-Та Баянхонгор аймагт зохион байгуулагдах тэмцээний талаар холимог тулааны спорт сонирхогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай холбоо анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойших 13 жилийн хугацаанд холимог тулааны нийт 17 аварга төрсөн байдаг. Эдгээр тамирчдаас /АНУ-д холимог тулааны холбоонд Монгол Улсаа төлөөлөн тулалдаж байгаа/ 57 кг жингийн хошой аварга, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Рэнцэнгийн Отгонтулга, мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат 77 кг жингийн хошой аварга Дагвадоржийн Батсүмбэрэл нарыг нэрлэхэд таатай байна. Саяхан зохиогдсон “MGL-1 FIGHT NIGHT”-ын 5 дугаар тулаанд Баянхонгор аймгийн 5 тамирчин оролцсоноос 4 нь ялалт байгуулсан. Тэдний хоёр нь энэ тэмцээнд тулалдахаар бэлтгэлдээ гарсан.

-Тэмцээн яг хэзээ болох вэ? Уг тэмцээний үеэр ямар сонирхолтой тулаанууд болно гэж та харж байгаа вэ?
-Тэмцээнийг энэ тавдугаар сарын 28-ны 16 цагаас Баянхонгор аймгийн спорт хороонд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн ОРГИЛ тулаанд 2022 оны 70 кг жингийн Аваргын бүсний төлөө 3 тулаан дараалан ялалт байгуулаад байгаа Баянхонгор аймгийн уугуул “Шандас мма”-ын тамирчин Т.Намнанбаяр, түүний өрсөлдөгч 5 тулаан хийж 5 ялалт байгуулсан Архангай аймгийн Чулуут сумын уугуул, Мазаалай төвийн тамирчин П.Содномдорж нарын хооронд болох бол, ДЭД оргил тулаан “Мастер тулаанч” реалити шоуны 2 байрын шагналт Тогооч хочит Ц.Баяржаргал, түүний өрсөлдөгч Завхан аймгийн уугуул “Шандас мма”-ын тамирчин Ч.Дагийсүрэн нарын хооронд болно. Мөн 61, 57 кг жингийн чансаа ахих нийт 6 тулаан хийхээр төлөвлөөд байна.

Ингээд Хонгор нутгийн тулаан сонирхогч үзэгч, дэмжигч та бүхнийг 2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр 16 цагаас Баянхонгор аймгийн спорт хороонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Та бүхний Монгол Улсад холимог тулааны спортыг хөгжүүлэх их үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан