УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төсөлд донорын нас 25 байгааг багасгах эсэх, эрхтэн шилжүүлэх мэс заслын багийнханд илүү цаг болон урамшууллын зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, амьгүй донороос авах эд эрхтний тоог олон улсын жишигт нийцүүлэх эсэхийг лавлав.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "2018 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад донорын насыг 25 байхаар тусгаж, баталсан. Олон улсын жишгээс харахад АНУ, ОХУ, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг оронд 18, Сингапур улсад 21 наснаас донор болдог. Тэгэхээр Донорын тухай хуульд оруулж буй гол хоёр өөрчлөлтийн нэг нь донорын насыг 21 болгон бууруулахаар зохицуулсан" гэв.
Мөн тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооноос эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр нарийн, хүнд мэс заслыг олон цагаар хийсэн багийнханд илүү цагийн мөнгийг хангалттай бодож өгч чадахгүй, үндсэн цалингаа л авч байгаа асуудлыг хөндөв. Байнгын хорооны 03 тоот тогтоолоор Эрүүл мэндийн сайдад энэ асуудлыг шийдвэрлэхэд хугацаатай үүрэг, чиглэл өгчээ.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 онд батлагдах хүрээнд эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Тус алба одоогийн байдлаар нийт 3800 гаруй амьгүй донорыг илрүүлэх ажиллагаа хийснээс донор болсон 24 тохиолдол байна. Энэ хугацаанд амьгүй донороос 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлгэжээ.
Нэг амьгүй донороос бөөр, элэг, шөрмөс авч, шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Нэг амьгүй донороос 8-10 хүнд амьдрал бэлэглэх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 4-5 хүнд амьдрал бэлэглэх, амьдралынх нь чанарыг дээшлүүлж байгаа аж.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын III. I төв эмнэлгийн хамтарсан багаас бүрдсэн зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг байгуулагдаад, бэлтгэл ажлаа хангажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эд, эс эрхтэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд амьгүй донороос аль болох эд, эс, эрхтэн авахыг дэмжих ёстой гэсэн зарчмыг баримталж буй гэсэн нэмэлт тайлбарыг хэлэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс