Дэлхийн түүхэд гуравдугаар сарын 1-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1872 оны гуравдугаар сарын 1. Дэлхийн анхны цогцолбор газрыг байгуулав
Улсын хамгаалалтад авсан дэлхийн анхны цогцолбор газар болох "Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-г 1872 оны гуравдугаар сарын 1-нд байгуулжээ.
АНУ-ын Монтана, Уайомин, Айдахо мужуудын 9 мянган км.кв талбайг хамарсан уг байгалийн үзэсгэлэнд жилдээ 3.8 сая жуулчин зочилдог байна.
Йелловстоун нь зэрлэг байгаль, булаг, халуун рашаанаараа алдартай ба дэлхийн хамгийн том баавгай, чоно, хандгай, бизон үхрийн төрлүүд амьдардаг.
1919 оны гуравдугаар сарын 1. Солонгосын эрх чөлөөний хөдөлгөөн
Японы дарамт шахалтыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэд, оюутнууд 1919 оны гуравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын төлөөх эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн.
"March 1st Movement" хэмээх уг хөдөлгөөн Өмнөд Солонгосын мянга гаруй байршилд үргэлжилж Солонгосын соёл, шашны 33 тэргүүн тунхаг бичиг гаргаж байв.
Японы цэргүүд хөдөлгөөнийг дарахын тулд 46 мянган хүнийг баривчилсан бөгөөд энэ үеэр 7500 хүн амь үрэгдэж 16 мянган хүн гэмтжээ. Солонгост тус өдрийг 1949 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгосон.
1936 оны гуравдугаар сарын 1. Хүүвер даланг нээв
Колорадо голын Хар хүрхрээнд байрлах Хуувер даланг 1936 оны гуравдугаар сарын 1-нд барьж дуусган ашиглалтад оруулжээ.
АНУ-ын Невада болон Аризона мужийн хил дагуу байрладаг даланг 1931 оноос барьж эхэлсэн ба байгуулалтын үеэр зуу гаруй хүн амь үрэгдсэн байна.
Далангийн тусламжтай голын урсгалыг барьж үерийн аюулаас сэргийлдэг бөгөөд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж зэргэлдээх хотуудыг хангадаг.