"МСҮТ ТӨГСӨГЧДИЙН 60 ХУВЬ НЬ АЖИЛ ОЛГОГЧДЫН ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ БАЙНА"
УИХ-ын чуулганаар Мэргэжлийн боловсролын тухай хуульд оруулах өөрчлөлтийг удахгүй хэлэлцэнэ. Энэ хүрээнд БШУЯ, МҮХАҮТ хамтран "Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох 76 МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан сурдаг гэсэн статистик байна. Гэвч төгсөгчдийн 60 хувь нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна.
Энэхүү уулзалтад Монголын шилдэг 60 ААН, байгууллага, ажил олгогч, холбоод болон төрийн төлөөлөл оролцсон юм. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д "Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх" зорилгын хүрээнд, 2020 онд "Нийгмийн түншлэл дээр үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах боловсон хүчнийг чадваржуулж, дадлагын баазыг өргөжүүлж, суралцагчдын тоог 60 мянгад хүргэх", 2030 он гэхэд үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангах зорилтуудыг дэвшүүлсэн байна.
“ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙХ ҮҮ, ЭСВЭЛ МСҮТ ТӨГСӨӨД 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛОВСОН ХҮЧИН БОЛОХ УУ”
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
- Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг МСҮТ бэлдэж чадаж байна уу гэхээр хараахан чадахгүй буюу эрэлт нийлүүлэлт зөрүү гарсан байна. Хэрэв энэхүү зөрүү цаашид улам өсвөл Монгол Улсын ажилгүйдлийн түвшин буурахгүй. Дунджаар 100 мянган ажилгүй иргэд байгаагийн дунд залуус их олон. Тэр дундаа мэргэжлийн дипломтой иргэд хөдөлмөрийн зах зээл дээр шууд гарч чадахгүй байна.
МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна.
Манай 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан байхад 68 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 мянга хүрэхгүй оюутан сурч байна. Их дээд сургууль төгссөн гурван хүүхэд тутмын нэг нь ажлын байртай болж хоёр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талдаа МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Тиймээс их дээд боловсролын гадна мэргэжлийн боловсролын тогтолцоог ажил олгогчдын хүсэж байгаа мэргэжилтэй ур чадвартнуудыг бэлддэг болох шаардлагатай байна. Нэг хэсэг мэргэжлийн боловсролын тогтолцоонд оюутан сард 200 мянган төгрөг авдаг буюу халамжийн шинж чанартай болсон. Орлого нь гайгүй, эцэг эх нь чадвартай бол дээд боловсролыг сонгоод, амьдралын боломж тааруу нь 200 мянган төгрөгийн төлөө МСҮТ-д суралцах хандлага ажиглагддаг. Гэтэл угтаа хоёул хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд шаардлагатай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдэж чадахгүй байгаа нь нууц биш.
Их дээд сургууль төгсөөд нэг сая төгрөгийн цалинтай ажил хийх үү, эсвэл МСҮТ төгсөөд 5-8 сая төгрөгийн цалинтай үндэсний мэргэжлийн боловсон хүчин болох уу
Хоёрдугаарт МСҮТ буюу коллеж төгсөөд бакалаврын диплом авах гэхээр кредитээ тооцуулж чаддаггүй. Өөрөөр хэлбэл 2,5 жил сураад дээд мэргэжилтэй болохын тулд дахиад дөрвөн жил сурдаг гэсэн уян хатан бус тогтолцоотой байгаа учир бид мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тогтолцоог ахлах 9-12 ангид холимог хэлбэрээр, цаашид мэргэжлийн, их дээд сургалт гээд ахисан түвшинд хөрвөж, зах зээлийн эрэлт нийлүүлэлттэйгээ уялдсан зөв тогтолцоо руу шилжүүлэх гээд байгаа юм. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь ажил олгогчид юм. Гэтэл харамсалтай нь ажил олгогчдын оролцоо нь мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт байдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний хүсэж байгаа мэргэжилтнийг нийлүүлж өгч чадахгүй байна гэсэн үг. Өнөөдрийн уулзалт нь УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй Мэргэжлийн боловсролын хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх, цаашид ажлын байраар хангах хүн эрэлт хэрэгцээнд нийцсэн ямар боловсон хүчин шаардлагатайг “захиалдаг”, хөтөлбөрт оролцдог, үйлдвэр дээрээ дадлага хийлгэж, чадварлаг ажилтан бий болгох шаардлагатай байна.
Сайн жишээ олон бий. Оюутолгой ХК дэргэдээ МСҮТ, коллежид 5 сая төгрөгийн цалинтай гагнуурчин бэлдэж байна. Гэтэл их дээд сургууль төгсөөд нэг сая төгрөгийн цалинтай ажил хийх үү, эсвэл МСҮТ төгсөөд 5-8 сая төгрөгийн цалинтай үндэсний мэргэжлийн боловсон хүчин болох уу гэдэг тогтолцоог бий болгох нийгмийн эрэлт хэрэгцээ үүссэн. Тэгэхээр үүнтэй уялдаж Засгийн газар, МХАҮТ, ажил олгогчид хэрхэн уялдаж ажиллан нийгмийн түншлэлийг оновчтой хийж, олон улсын туршлагыг нэвтрүүлж манай улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой улс болох юм.
“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨР, АЖИЛ ОЛГОГЧ, КОМПАНИУДЫН ТҮНШЛЭЛ ХАМГААС ЧУХАЛ”
- Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн удирдагч Беате Диппмар:
- ХБНГУ-ын мэргэжлийн боловсрол, сургалтын гол тогтолцооны гол онцлог нь хувийн хэвшил, төрийн оролцоо буюу хамтын түншлэлээр хэрэгждэг. Сургалтын 70 хувь үйлдвэр дээр буюу практикаар, 30 хувь нь сургууль дээр явагддаг. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагатай ур чадваруудыг ажлын байран дээр суралцдагаараа давуу талтай. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлэхэд түншлэл маш чухал бөгөөд үүнд төр, үйлдвэрчний эвлэл буюу ажил олгогч, компаниудыг төлөөлөх танхимын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжинэ.
Хамтран ажилласнаар санал нэгтэй шийдвэр гаргах ба сургалтын хөтөлбөр, үнэлгээг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулах байгууллага нь ХБНГУ-д Мэргэжлийн боловсролын судалгааны институци бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь дээрх талуудыг нэгтгэж, уулзалт зохион байгуулах, шаардлагатай судалгаануудыг хийдэг. Мөн багшийн ур чадвар маш чухал бөгөөд сургууль болон дадлагын сайн багш нарыг бэлтгэх нь ажил олгогчдын шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бий болоход чухал нөлөөтэй. Германд мэргэжлийн боловсрол, сургалтын төв төгссөн нийт төгсөгчийн 80 хувь нь ажлын байртай болдог. Монголын мэргэжлийн боловсролын салбарт талууд хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа хэрэгжүүлж, хамтдаа хяналт шалгалт хийдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
“ОРОН НУТГИЙН ЗАРИМ ХҮҮХЭД МСҮТ-Д СУРЧ БАЙХ ҮЕИЙН ТЭТГЭМЖЭЭ АВЧ ТӨГСӨӨД МАЛАА МАЛЛАХААР НУТАГ РУУГАА БУЦДАГ”
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
- Бодит жишээ дурдъя. Монгол-Солонгосын коллежид арьс, ширний анги нээгдэхэд орон нутгаас болон хотын 16 хүүхэд элсэн хоёр жил суралцсан. Тэд сургалтын хугацааны 70 хувийг үйлдвэр дээр дадлага хийсэн. Орон нутгаас ирсэн хүүхдүүдтэй ярилцахад амьдралын боломж тааруу учир МСҮТ-д сурч байх үеийн тэтгэмжээ аваад, сургуулиа төгсөөд адуу малаа маллахаар нутаг руугаа буцсан.
Тэгэхээр энэ "гажиг" тогтолцоог бид том зургаар харах хэрэгтэй байна.
Нөгөөтээгүүр тухайн хүүхэд төгсөөд ажилтай болох эсэх нь дадлага хийлгэн сургаж буй үйлдвэрүүдээс их шалтгаалж байна. Дээрх 16 хүүхдийг дадлага хийлгэсэн үйлдвэр гурван хүүхдийг ажиллуулахаар авч үлдсэн ба цаашлаад Турк улсын их сургуульд арьс, ширний хими технологич мэргэжил эзэмшүүлэхээр тэтгэлэгт хамруулахаар болсон. Ихэнх үйлдвэр тэрний, энэний маань хүүхэд гэдэг байдлаар л ажилтнуудаа бүрдүүлдэг нь нууц биш. Тиймээс МСҮТ-д орж байгаа хүүхэд маш бага байна. Орон нутгаас эмэгтэй хүүхдүүд ирж дээд боловсрол эзэмшээд, нутагтаа үлдсэн залуус нь ажилгүй, адуу малаа л маллаж байна. Тэгэхээр энэ "гажиг" тогтолцоог бид том зургаар харах цаг болсон. Хуучин нийгмийн тогтолцоог сайшааж байгаа юм биш. Гэхдээ хүүхдийг бүрэн дунд боловсрол дүүргэхээр "Энэ их дээд сургуульд, тэр техник мэргэжлийн сургуульд сурч болохоор юм" хэмээн тодорхойлоод хуваарилдаг байсан. Тэгэхээр бид шинээр бий болгох шаардлага байхгүй, өмнөх нийгмийн сайн тогтолцоог дахин нэвтрүүлж болно.
Бид хүнс, хөнгөн үйлдвэрийн салбараа, боловсон хүчнээ бэлдэхгүй бол ямар хэцүү байдалд ордгийг цар тахлын үед үзлээ шүү дээ.
Мөн хэнийг бэлдэх вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй байна. Бидэнд энэ их хуульч, нягтлан яг эрэлт хэрэгцээтэй байгаа юу. Программ хангамжийн инженер, дизайнер хэрэгтэй байна. Бид хүнс, хөнгөн үйлдвэрийн салбараа, боловсон хүчнээ бэлдэхгүй бол ямар хэцүү байдалд ордгийг цар тахлын үед үзлээ шүү дээ. Хүнсний ногоогүй болж үзлээ. Монголын зах зээлийг жижиг гэж гололгүй салбар бүрд тохирсон үйлдвэрлэлүүдийг бий болгох хэрэгтэй байна. Сүүлийн 30 жилд бид ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл рүү л хошуурлаа. Мэдээж энэ нь зөв ч тэд том үйлдвэрүүдийн туслан гүйцэтгэгч байж захиалдаг, хийдэг, зардаг нь тус тусдаа байх ёстой. Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хуультай болох гэж байгаа энэ үед ажил олгогчдын урамшуулсан тогтолцоог мөн анхаарах нь зүйтэй. Жишээ нь бид дадлагажуулсан ажилтандаа гэрчилгээ, үнэмлэх олгодоггүй. Үүнийг бид хамтраад хийх ёстой, бидний бэлдсэн боловсон хүчнийг албажуулж, тэдэнд гэрчилгээ олгох хэрэгтэй.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэх, үйлдвэр дээр дадлага сургалтыг зохион байгуулах, ажил мэргэжлийн стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хөндлөнгийн үнэлгээ хийх, ур чадварын тэмцээнийг зохион байгуулах, ажлын байраар хангахад нийгмийн түншлэгч байгууллагуудын оролцоог чухал гэж үзэж байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаас техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуувь ажил олгогчдын саналыг тусгах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал хүсэлт, дүгнэлт гарна гэж үзэж байгаа аж.