Шувуунаас өөр сүүдэр тусгах зүйлгүй онгон дагшин байгаль Улаанбаатар хоттой хаяа дэрлэн байв. Энэ бол Тэрэлж.
Харин өнөөдөр тэнд суурьшлын бүс бий болж, хотын захын хороолол адил гэр сууц, байшин барилга сүндэрлэж автомашинууд сүлжилдэнэ. Зам дагуу 200-300 метр болгонд "Жуулчны бааз", "Ресорт", "Лодж" гэх танилцуулга бүхий самбарууд жирэлзэнэ. Аялал жуулчлал, амралт зугаалгын улиралд бол энд өдөр бүр наадам болно.
Гэвч уг нь Тэрэлж бол тусгай хамгаалалттай газар нутаг. Ийм хамгаалалттай газар нутаг Монгол Улсад 32,8 сая га бий. Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувь.
ЖУУЛЧНЫ БААЗ ХООРОНДЫН ЗАЙГ НЭГ КИЛОМЕТР БОЛГОН ОЙРТУУЛЖЭЭ
Улс яах гэж тусгай хамгаалалтад авдаг вэ гэвэл түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинж, унаган төрхийг хадгалах, хамгаалах зорилготой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны хуудаст бичжээ. Тэгсэн хэр нь тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал эрхэлж, байшин барилга барьж болно гээд хууль баталчихсан.
Хуулиар төр тусгай хамгаалалттай газруудаа хамгаалах үүрэгтэй. Энэ нь угтаа хүнээс тусгаарлан хамгаалах агуулга. Гэтэл орчин үеийн хэрэгцээ шаардлагын дагуу газар нутгийг хүнээс тусгаарлах биш, зөв зохистой ашиглах, бусдад таниулж мэдүүлснээрээ тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт сайжирна гэж үзэж, хууль баталснаар өнөөдрийн энэ замбараагүй газар олголт, зайгүй жуулчны баазууд Тэрэлжид бий болсон.
Нэгэнт хуулиараа зөвшөөрсөн тул байгаль дагасан аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар өвөл, зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг 130, байнгын үйл ажиллагаа явуулдаг 28 амралт, зочид буудалтай болжээ. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулна гэж газар хашаалж авсан хэр нь огт ашигладаггүй 130 аж ахуйн нэгж байгааг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцууллаа.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нэг талаас Налайх дүүрэг, нөгөө талаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт харьяалагддаг. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар энэхүү тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн, орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрснийг онцолж байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт хоёр давхраас илүү өндөртэй байшин, барилга байж болохгүй. Энэ бол хуульд заасан стандарт гэдгийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх хэллээ. Гэтэл энэ стандартыг өөрчилж Дархан цаазат Богд хан ууланд барилга барихад өндрийн хязгаар заахаа больсон гэж тэрбээр ярив.
Цаашилбал тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд хоорондоо 10 километрийн зайтай байрлах ёстойг өөрчилж тав, сүүлд нэг километр болгож ойртуулсан стандарт одоо мөрдөгдөж байгааг дурдав.
"ГОРХИ, ТЭРЭЛЖИД АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ 500 ГАРУЙ АЙЛ БИЙ"
Мөн газар олголттой холбоотой маргаантай асуудлууд бий аж. Тухайлбал Горхи, Тэрэлжийг Тусгай хамгаалалттай газар нутгаар бүртгэж, жуулчны баазууд баригдахаас ч өмнө энэ нутагт амьдарч байсан, амьдарсаар буй малчин өрхүүд өнөөдөр "гэрчилгээгүй" гэдэг шалтгаанаар газаргүй болжээ.
Тэрэлжид 60 жил нутаглаж буй н.Бат гуай “Хэзээ хөөгдөх бол” гэхээс баахан айж сууна. Учир нь тэднийд БОАЖЯ-аас олгосон газрын гэрчилгээ үгүй. Түүний адил 500 гаруй айл өрхөд БОАЖЯ-аас газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа аж. Нүүе гэхэд очих газар үгүй. Учир нь нутаг нь Тэрэлж. Гэтэл нөгөө талд "Тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглоно" гэх хуулийн заалт бий.
Энэ талаар Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр "Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт манай сумын 597 өрхийн 1298 хүн ажиллаж, амьдарч байна. Малын тоо толгой 83 мянга. Эдгээр өрхийн 850 орчим өвөлжөө, хаваржааны газрын асуудал үүсээд байгаа. Энэ нутагт олон жил мал маллаж амьдарч буй иргэд өвөлжөө, хаваржааны газраа авахын тулд яамнаас хариу хүлээгээд хариу өгөхгүй байгаа тул зөрчил маргаан үүсэх болсон" гэв.
Налайх дүүргийн 6 хорооны Засаг дарга Ц.Болд "Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалтай газрын захиргаа 1994 онд байгуулагдсан. Үүнээс өмнө энэ газар нутагт малаа маллаад амьдарч байсан айлууд бий. Энэ айлууд БОАЖЯ, дүүрэгтэй таван жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулаад, сунгаад явж байсан. Тэгтэл 2017 онд хамгийн сүүлийн удаа сунгаад зогсоосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй, амьдрах л гэсэн 500 гаруйхан л айл байгаа шүү дээ. Тэд маш олон амралтын баазад газар ашиглах зөвшөөрөл олгож байгаа хэр нь биднийг хөөлөө гэх гомдлыг хэлдэг. Эдгээр иргэний тулгамдсан асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна" гэж ярилаа.
Үүнд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдээд дууссан. Сум, орон нутаг, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадаас санал авч, хуулийн үзэл баримтлалыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Яамнаас Барилга, хот байгуулалтын яамтай нийлж батал гээд буцаасан. Үүнийг дагуу яам, холбогдох газарт хүргүүлсэн байгаа.
Малчин айл өрхийн асуудлыг хэрхэх тухай заалтыг дээрх хуульд оруулж өгсөн. Дархан цаазат цогцолбор газрыг улс хариуцаж, дурсгалт нөөц газрыг сум орон нутгийн Засаг захиргаа хариуцаж үйл ажиллагааг нь явуулж байгаа. Шинэ хуульд тав дахь ангиллыг оруулж ирсэн. Энэ ангилалд орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэх шинэ заалтыг оруулсан. Тодруулбал тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй айл өрхүүд тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулдаг хэлбэрээр явна. Тухайн айл өрхөд малаа маллах, ойгоос мод бэлтгэх эрх нь нээлттэй байна" гэдэг хариултыг хэллээ.
"ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУД УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛООС ЯЛГАРАХГҮЙ БОЛСОН"
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өчигдөр (2022.02.14) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцсан нь энэ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Газар дээр нь ирж ажиллаж, нөхцөл байдалтай танилцахад Тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын бүсийг тогтоосон захирамж, тогтоолыг бид эргэж харах ёстой юм байна гэж үзлээ. Хамгаалалтын бүсийг тэлж өгөхгүй бол хязгаарлалт, ашиглалтын бүсийнхээ талбайн хэмжээг нэмэгдүүлээд ,үүгээр хуулиар зөвшөөрөгдсөн гэдэг нэрийн дор хүрээгээ тэлээд байгаа үйл явц ажиглагдлаа. Үүнийг бид засаж, залруулах ёстой. Энэ бол ажлын хэсгийн анхаарал хандуулах нэг гол зүйл. Одоо бид эрүүл газруудыг хамгаалалтын бүс рүү оруулж Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг бодох ёстой юм байна.
Бид Хөвсгөл, Горхи-Тэрэлж, Богд ууланд алдлаа. Цаашид алдахгүй байх, өмнөх сургамжаа анзаарахаас өөр аргагүй боллоо.
Мөн эрх, чиг үүрэг олон газар давхцаад байна уу. Үүнээс болоод эрх мэдлээ булаалдах, чиг үүргээ түлхэлцэх байдлаар асуудлыг хүндрүүлээд байгаа мэт байдал ажиглагдлаа. Стандарт дээр нэлээд суух ёстой юм байна гэж харсан.
Бид байгаль орчинд сөрөг нөлөөгүй хамгийн зөв юм аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд Тусгай хамгаалалттай газарт олголт хийж эхэлсэн. Гэтэл өнөөдөр байшин барилга зайгүй баригдаад, шинэ суурьшлын бүс болгочихлоо. Үндсэндээ Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгагдахааргүй боллоо шүү дээ. Бид Хөвсгөл, Горхи-Тэрэлж, Богд ууланд алдлаа. Цаашид алдахгүй байх, өмнөх сургамжаа анзаарахаас өөр аргагүй боллоо.
Тусгай хамгаалалттай газар нутагт хаус бариад худалдаж буй нь гэрээгээ биелүүлэхгүй байна л гэсэн үг.
Дараагийн нэг асуудал нь уламжлалт мал аж ахуй эрхлэгч иргэд Тусгай хамгаалалттай газар нутагтаа амьдрахад багавтар төвөг учирчээ. Би хувьдаа малчин өрхөд газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаатай олгох шаардлага бий юу, үгүй юу гэж бодож байна. Үүний оронд гэрээний хэрэгжилт үр дүнг жил жилээр дүгнээд, үүргээ хангаагүй тохиолдолд хариуцлага тооцох асуудлыг хуульд тодорхой оруулж өгөх хэрэгтэй.
Тусгай хамгаалалттай газар нутаг дотор явуулах хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэр нь хаус бариад арилжаанд оруулж, борлуулалт хийгээд байгаа нь гэрээний үүргээ хангахгүй л байна шүү дээ. Эрхзүйн орчин дутмаг байна гэж ярихаас илүүтэй байгаа эрхзүйн зохицуулалтаа ашиглаад үр дүнгээ үнэлж дүгнээд, хангаж чадаагүй бол цаашид хамтарч ажиллаж чадахгүй гэж дугарч чаддаг болох хэрэгтэй байна" гэлээ.
"АШИГЛАХГҮЙ ХЭР НЬ АВААД ХАШААЛЧИХДАГ"
Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас олгодог. Яамнаас ашиглах зөвшөөрөл авсан хэдий ч хоёр жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах ёстой. Гэвч энэ хуулийн заалт Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт хэрэгжихгүй байгааг Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хэлж байлаа.
Тухайлбал зөвшөөрөл авсан 130 аж ахуйн нэгж газраа огт ашиглаагүй байна. Ашиглахгүй хэр нь өмчлөөд хашаалчихсан. Улмаар ойн түймэр, үер усны аюул болоход хашаа тээглэж, замгүйн улмаас Онцгой байдлын албаны автомашин тойрч цаг алддаг. Энэ мэтчилэн мориор, явганаар ч нэвтрэх боломжгүй хайс, хашаа барьсан нь хүндрэл учруулж байгааг нутгийн удирдлагууд учирлалаа.