2022 оны эхний улиралд Монгол Улсад 671.6 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.
Монголбанкны статистик мэдээллээр орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ.
Харин жилийн дүнгээр илүү урт хугацаанд харвал уул уурхайн салбар ид эрчимжиж байх үед буюу 2011 онд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал 4.5 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрээд байсан юм. Түүнээс хойш 2015 он хүртэл тогтмол буурсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал өндөр байсан 2011, 2012 онд эдийн засаг хоёр оронтой тоогоор буюу эрчимтэй тэлж байв.
Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт буурахын хэрээр Монгол Улсад гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал харьцангуй буурсан байна. 2011-2020 он хүртэл уул уурхайн салбарт нийт хөрөнгө оруулалтын 60-80 хүртэлх хувь нь орж иржээ.
Монгол Улсад гадаадаас хөрөнгө оруулалт татах гол салбар нь одоогийн нөхцөлд зөвхөн уул уурхай, олборлолтын салбар болоод байна. Тэр дундаа хайгуулын шатанд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг тул хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
Энэ хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны санхүүжилтээр “Adam Smith International” компани Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг хийж, үр дүнг танилцуулаад байна.
Судалгаагаар салбарын хууль эрх зүйн орчин тогтворгүй, тодорхойгүй, хууль хоорондын зүйл заалт зөрчилтэй, хөрөнгө оруулагчтай маргаан шийдвэрлэх механизм дутагдалтай, хөрөнгө оруулагчийг дэмжих үйлчилгээ сул зэрэг нь тогтоогджээ. Мөн эдгээр хүчин зүйлс гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй гол бэрхшээл болж байгааг онцолсон юм.
С.Өнөрсайхан