gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     12.21
  • Валютын ханш
    $ | 3549₮
Цаг агаар
 -17
Зурхай
 12.21
Валютын ханш
$ | 3549₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 12.21
Валютын ханш
$ 3549₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй!"

Б.Сондор
Боловсрол
2022-05-31
223
Twitter logo

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн болон гэр бүлийн орчинд хүүхэд хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудал байсаар буйг дурдаад ямар ч хүүхэд хүчирхийлэлд өртөж болохгүйг өөрийн сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд уриалжээ.

Тэрбээр "Амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт ажиллах зуур Дорнодын багш хүүхдүүдээ зодож буй, Эрдэнэтийн сургуулийн сурагч ахлах ангийн ах нартаа зодуулж тархины хүнд гэмтэл авсан тухай эмгэнэлтэй гэмт үйлдлүүдийн тухай мэдээллүүд сошиалаар цацагдсанд салбарын сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч гүнээ харамсаж, сэтгэл зовнин сууна. Хүчирхийлэлийн золиос болсон сурагчид мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас нь гүн хүлцэл өчье.

Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100 хувь буруу

Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100 хувь буруу. Багшид арга хэмжээ авагдах нь зүй. Гэхдээ бид  тогтолцоогоо бас сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгийн амин  чухал асуудал болоод байна.

Дээрх үзэгдэл нь магадгүй бүр хуучирсан "хүүхдэд гар хүрч болдог" гэдэг ядуу сэтгэлгээний нэг илрэл юм. Хүүхдүүд сургууль дээрээ ч, гэр орондоо ч ийм уур амьсгалыг мэдэрч байгаа. Үүнд оролцогч гурван тал байгаа нь сурагч, багш, асран хамгаалагч гурав. Сурагчид урам зориг, чиг баримжаа өгөх ёстой бол насанд хүрсэн нөгөө хоёр талынх нь сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгаа.

Энэ бүхэн мэдээж өргөс авсан юм шиг хурдан өөрчлөгдөхгүй, харин үргэлж явагдах соён гэгээрлийн ажлын үр дүнд өөрчлөгдөх ёстой. Тиймээс Боловсролын яамнаас энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ нь уг сэдвийг үргэлж анхаарлын төвд байлгахын эхлэл болно.

Ёс зүйн жилийн хүрээнд зөвхөн соён гэгээрэл, нөлөөллийн ажлын зэрэгцээ бүтцийн хувьд ч хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, Боловсролын салбарын түүхэнд анх удаа хэрэгжилтийн агентлагийг шинээр байгуулж, аймаг, дүүрэг, цэцэрлэг, сургууль болгонд Ёс зүйн зөвлөл, хороог байгуулж, сэтгэл зүйчтэй болгож үйл ажиллагааг нь идэвхжүүлж байна.
Мөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх болно.

Өнөөдөр Монгол улсад багшийн ажил нь тийм ч хүсүүштэй ажлын байр байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана

Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч сурагчид болон багш нарын хандлага, харилцаанд эерэг өөрчлөлт үзэгдэж буй. Дээр дурдсан үзэгдэл ч сурагч, асран хамгаалагчийн зүгээс “шүгэл үлээж”, далд үзэгдлийг ил болгож буй эерэг өөрчлөлт юм. Урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын эхлэл тул тодорхой тайлагнах цаг хараахан болоогүй байна.

Энэ ажлаа бид эрчийг нь алдуулахгүй хийж байгаа, харин үр дүнг хамтдаа хүлээцгээе. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ч үр хүүхдийнхээ төлөө, ёс зүйтэй ирээдүйн нийгмийг бүтээхийн төлөө энэхүү аянд идэвхтэй оролцож дуу хоолойгоо өргөөрэй гэж урьж байна.

Бид хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтын дэмжлэгээр бид үе тэнгийнхний дээрэлхэлт болон сургуулийн орчин дахь бүх хэлбэрийн хүчирхийлэлд хамтдаа цэг тавьж чадна

Эцэст нь дээрх асуудлыг бас багшийн талаас харахыг та бүхнээс хүсэх гэсэн юм. Өнөөдөр Монгол улсад багшийн ажил нь тийм ч хүсүүштэй ажлын байр байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Цалин бага, тэгсэн атал нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрхий их. Багшийн стресс дарамт хангалттай байгаа. Гэхдээ энэ нь хүүхэд зодох ёстой гэсэн үг биш нь мэдээж.

Тиймээс Боловсролын яамнаас багшийн хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг тодотгох, ойлгуулах, хэвшүүлэх маш олон ажлуудыг эхлүүлснээс гадна нийгмийн асуудалд нь онцгой анхаарал хандуулан ажилласаар байгаа. Энэ ажилд бас багш нарыгаа идэвхтэй оролцож, санаа бодлоо уралдуулахыг уриалж байна. Эцэст нь сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван алтан гурвалжны хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтын дэмжлэгээр бид үе тэнгийнхний дээрэлхэлт болон сургуулийн орчин дахь бүх хэлбэрийн хүчирхийлэлд хамтдаа цэг тавьж чадна" гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан